Бичлэгийн тоо 3,329
Гэрийн аргаар хүүхдийн дархлааг сайжруулах

Сүүлийн үед хүн бүр ямар нэг байдлаар өвдсөн тухай их сонсож байна уу? Бидний дархлааны системээс шалтгаалан зарим нэг нь өвдөж, зарим нь зүгээр явж байгаа нь тохиолдлын хэрэг биш. Учир нь бид өөрсдийн гэр бүлийн эрүүл мэнд, дархлааг дараах энгийн аргуудаар сайжруулж болох нь ээ.

АГААР

Хүүхэд агаарт гарснаар уушги цэвэрлэгдэж, цусны эргэлт сайжран, эд эсүүд шинээр төлжиж бий болдог. Зуны улирал 09-12, 16-18 цагуудад өвлийн улиралд 30 минутаар 3 удаа салхинд гарах хэрэгтэй. Мөн өвлийн утаатай үед амралтын өдрөөр аль болох хотоос гадагш гарч, уул өөд алхан дотор хийгээ гаргах нь дээр үеэс уламжлагдан ирсэн эрүүл мэндийн эмчилгээ юм.

УС

Усанд байнга оруулах нь хүүхдийг эрүүл чийрэг өсөж торниход чухал нөлөөтэй. Усны хэмийг халуун бүлээнийг халуунаас аль болох бүлээн усанд оруулж сургах хэрэгтэй. Мөн ханиад томууны үед хүүхдийн зориулалтын давсыг хэрэглэх нь чийрэгжих, ханиадыг эдгээх, нусыг бүрэн гаргахад их тустай. Мөн манай орны уламжлалт 9 хоногийн эрчимтэй чийрэгжүүлэх уламжлалт арга байдаг бөгөөд ээжүүдийн дунд ам сайтай байдаг арга юм. Гэхдээ энэхүү чийрэгжүүлэх аргыг хэрэглэхдээ маш сайн гам барих шаардлагатай.

Эхний 3 хоног: Шар сүүнд аль эсвэл зүгээр хөөрүүлсэн сүүнд оруулах . Ингэхдээ 37-38 градусын халуун болгоод бөгсөөр нь суулгаж биеийг нь шар сүүгээ даавуунд шингээгээд зөөлөн дарж арчиж оруулдаг гэнэ. Нэг өдөр дундаа өнжинө. Дунд 3 хоног: Энэ өдрүүдэд хонины чөмөгний яс чанаж шөлөнд нь оруулдаг. Ингэхдээ нэг чанаад махыг нь авчихсан хоосон ясыг дахин чанад тосыг нь шүүж аваад оруулдаг. Нэг чанасан ясаа 3 удаа чанаад оруулна гэсэн үг. Энэ 3 хоногт салхи авахуулж болохгүй. Орой унтахад нь оруулах бөгөөд шөлөндөө 5минут орчим байлгаад гаргана. Дулаан хувцаслаад унтуулаарай. Энэ үед маш их ядаргаа тайлагддаг гэнэ. Энэ 3 хоногт гадаа гаргахгүй байвал сайн. салхи авахуулж огт болохгүй. Салхи авахуулбал тэрнээс эсэн юм болно гэсэн байна. Мөн толгой угааж болохгүй. Нэг өдөр дундаа өнжинө. Сүүлийн 3 хоног: Өтгөн хар цайнд оруулдаг. Ингэхдээ 35-37 градусын халуун хар цайнд бөгсөөр нь суулгаж биеийг нь арчиж оруулна. За энийг жилд нэг удаа ханиаднаас өмнө намар 9 сарын 10-даар оруулбал нэн сайн шүү.

ХҮНС

Хүүхдэд аль болох олон төрлийн ногоо, жимсийг тогтмол идүүлж байх хэрэгтэй. Энэ нь дархлааны системийг дэмжигч гол зүйлсийн нэг юм. Дархлааг хамгийн сайн нэмэгдүүлэгч дараах 20 бүтээгдэхүүнийг өдөр тутамдаа хэрэглэхийг зөвлөж байна. Байцаа, тахианы шөл/ ханиадтай үед сайн нөлөөтэй/, сармис, цагаан гаа/төрөл бүрийн ундаанд үрж хийх/, зөгийн бал/Нэг наснаас дээш/, лимон, мөөг, овьёос, салмон загас, бууцай, чихэрлэг төмс, улаан лооль, тарвас, улаан буудайн үр, тараг, ус, бүйлс/almond/, брокли, бор будаа

УНТАХ

Тогтмол цагт унтах нь дархлааны хамгийн том зэвсэг ба хавдрын эсүүдийг устгаж, өвчний эсүүдийг зайлуулдаг. Шинэ төрсөн хүүхэд 18 цаг, цэцэрлэгийн насны хүүхэд 12-13 цаг, сургуулийн насны хүүхэд 10 цаг унтах шаардлагатай. Хэрэв таны хүүхэд өдөр унтахгүй бол орой оронд нь эрт оруулж байх хэрэгтэй.

ДАСГАЛ

Дасгал хөдөлгөөн нь муу эсүүдийг дарах хамгийн амархан байгалийн арга бөгөөд нярай хүүхдэд массаж хийж, том хүүхдэд тогтмол энгийн дасгал хөдөлгөөн хийлгэх хэрэгтэй. Гэр бүлийн хамтдаа хийж болох хөдөлгөөнүүд нь ууланд гарах, дугуй унах, сагс тоглох зэрэг байж болно.

МУУ ЗУРШИЛ

Та эсвэл таны нөхөр тамхи татдаг бол үүнийг болих эсвэл гэрийн орчинд татахгүй байх. Тамхины утаанд 4000 гаруй хортой бодис байдаг бөгөөд энэ нь биеийн эсүүдийг алж байдаг. Эс дахин сэргэхдээ удаан байдаг бөгөөд эсийн тоо буурснаар дархлааны систем муудна. Мөн хүүхэд том хүнээс хэд дахин илүү утаанаас мэдрэг учир аль болох тамхигүй орчинд байлгах шаардлагтай.

Эх сурвалж: ugluu.mn

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/8435399/ec3/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсанsort
149 Битүүлэх ёсон 2015-02-17 2172
148 Балбын газар хөдлөлт: Эверест сууж эхэлжээ 2015-05-04 2170
147 Дэлхийн аваргын мэргэн буудагч Клозег дуурайх гэж байгаад нас баржээ 2014-10-26 2167
146 Өмнөд Солонгост оюутнуудын визний хяналтыг чангатгана 2015-04-09 2167
145 Хакухо Японы оны шилдэг тамирчны шалгаруулалтад аман хүзүүдэв 2015-01-04 2167
144 Сибирийн ой хөвч шатаж, Монгол улс утаан мананд бүрхэгдлээ 2016-07-28 2165
143 Төрөх эмнэлэгт солигдсон охиноо 10 жилийн дараа олжээ 2015-02-15 2165
142 Хойд солонгосчууд наран дээр очжээ 2014-11-07 2165
141 Оюутнууд 70 мянгаасаа татгалзаж ээжүүдэд боломж олголоо 2015-01-08 2165
140 Дэлхийд ховорхон үлдсэн 10 үндэстэн (зураг) 2015-03-13 2162
139 Америкийн хамгийн утгагүй хуулиуд 2015-07-13 2162
138 Нэг жил комд байсан залууг мөнгө сэрээв 2015-01-13 2159
137 Хүнтэй төстэй сармагчныг үржүүлнэ 2014-09-14 2158
136 Азийн наадмын аварга Д.Отгондалай: Сэтгэлзүйн дарамт асар их байлаа, гэхдээ давж, аварга болсондоо баяртай байна 2014-10-04 2158
135 Эмэгтэй хүн дунджаар 8-10 цаг унтах хэрэгтэй 2015-03-09 2157
134 Химийн зэвсгээр байлдаж эхэлжээ 2015-03-13 2157
133 Гоо сайхны төлөөх аймшигтай золиос 2015-02-28 2156
132 Мохаммед Алигийн хүү өв хөрөнгөнөөс болж гэр бүлээ орхижээ 2016-07-27 2154
» Гэрийн аргаар хүүхдийн дархлааг сайжруулах 2015-01-08 2153
130 69 дэх их аварга Хакүхо сүмогийн дээд амжилт тогтоов 2015-01-24 2152
배너신청
자생병원

배너신청