Бичлэгийн тоо 3,329

Герман улсын хөрөнгө оруулалттай “Бэст киндэр хэлф Монгол” хүүхдийн асрамжийн төвд хүмүүждэг байсан 15 настай Г гэх охиныг асрамжийн төвийн гүйцэтгэх захирал болон тус төвийн дуу хөгжмийн багш нар удаа дараа хүчиндэж байсныг хохирогч Г илчилснээр тэднийг саатуулсан. Жигшүүрт хэрэг үйлдэгсдийн анхан шатны шүүх хурал Баянзүрх дүүргийн шүүхэд өчигдөр хаалттай болж захирал Г.Нямбаярт 23, дуу хөгжмийн багш Л.Ганбаатарт 17 жилийн чанга дэглэмтэй хорих ял оноосон байна.

Хохирогч Г-г захирал Г.Нямбаяр есөн удаа хүчиндэж бэлгийн замын халдварт өвчин халдаасан бол дуу хөгжмийн багш Л.Ганбаатар хоёр удаа хүчинджээ. 0-18 насны 21 хүүхэд хүмүүждэг байсан “Бэст киндэр хэлф Монгол” асрамжийн төвийн санхүүжилтийг Герман улсын иргэн Хост гаргадаг байжээ.

Хүчингийн хэрэг гарснаас хойш хууль хяналтын байгууллагынхан асрамжийн газрын үйл ажиллаагааг хаасан юм. Асрамжийн төв хаагдсанаар хүүхдүүд хүнд байдалд ороод санхүүжүүлэгч Хост хүсэлт гарган хүмүүжигч хүүхдүүдээ 16 нас хүртэл нь халамжлахаар болжээ.

Тэрбээр төвийнхөө нэрийг “Миний гэр-2” болгон өөрчилж, ажилчид, гүйцэтгэх захирлыг сольж, үйл ажиллагаагаа үргэлжлүүлж байгаа аж.

Манай улсад 0-18 насны 1140 хүүхэд асрамжийн төвд хүмүүжиж байна гэх тоон мэдээ байдаг. Эдгээрийн 70 орчим хувь нь гадны хөрөнгө оруулалттай асрамжийн газарт харъяалагддаг байна.

www.mongolnews.mn - Эх нутгийн чимээ

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/3671944/6c1/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Datesort Уншсан
배너신청
자생병원

배너신청