Бичлэгийн тоо 3,329

Говь-Алтай аймагт хувиараа алт олбор логчидтой холбоотой хэл ам сүүлийн үед байнга гарах болсон. Тус аймгийн Дарви суманд өнгөрсөн наймдугаар сард нинжа нар нутгийн иргэдтэй мөргөлдөж, улмаар нэг нь амь насаа алдсан хэргийн дуулиан намжаагүй байхад бас л “нинжа” нартай холбоотой мэдээлэл гарах болов. Өнгөрсөн ням гаригт тус аймгийн Бигэр суманд 300 гаруй нинжа жагсаал зохион байгуулж, тус суманд үйл ажиллагаа эрхэлж байсан компаниудын ажлыг зогсоосон гэнэ.

Тэд ашиглалтын лицензтэй хоёр компанийн үйл ажиллагааг зогсоож, олборлолтынх нь талбай дээр гар аргаар алт ухаж эхэлжээ. Энэ талаар аймгийн Цагдаагийн хэлтсийн ажилтнаас тодруулахад “Нинжа нар жагсаал хийж, компаниудын үйл ажиллагааг зогсоогоод байгаа нь үнэн.

Одоо ч гэсэн тэд тухайн компанийн олборлолтын талбай дээр алт ухсаар байгаа. Цагдаагийн бай гууллага тэднийг тараагаагүй байна.

Холбогдох дээд байгууллагаас тараах тушаал ирээгүй” гэлээ. Бигэр суманд “нинжа” нарын жагсаал болсон гэх мэдээлэлтэй давхцан зэргэлдээх Цээл суманд алт илэрч, улмаар хувиараа алт олборлогч болон нутгийн иргэдийн хооронд таарамжгүй харилцаа үүсэж эхэлсэн гэнэ.

www.mongolnews.mn - Эх нутгийн чимээ

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/3692879/671/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсан
배너신청
자생병원

배너신청