Бичлэгийн тоо 3,329

Их хэмжээний мансууруулах бодис зөөвөрлөн хилээр гаргахыг завдсан М.Ойгонбаярт холбогдох хэргийг Чингэлтэй дүүргийн шүүхэд хэлэлцэхээр болжээ. Тэрбээр энэ оны хоёрдугаар сарын 5-нд Замын-Үүдээс Эрээн рүү мансууруулах бодис нэвтрүүлэх гэж байхад нь хууль, хяналтын байгууллагын ажилтнууд илрүүлсэн юм. Түүний авч явсан мансууруулах бодисыг Гаалийн төв лабораторит шинжлүүлэхэд хүчтэй үйлчилгээтэй герион хэмээх мансууруулах бодис гэдгийг тогтоожээ.

Уг хэргийг УМБГ-ын Онц хүнд зохион бай гуулалттай хэлтэст шалгасан бөгөөд 1.7 кг герионыг хил давуулан бусдад дамжуулахаар төлөвлөж байсан талаараа мэдүүлжээ. Тэрбээр мөрдөн байцаалтын явцад “Уг бодисыг хүний зуучлалаар Филиппинээс Монгол руу оруулж ирж, улмаар БНХАУ-ын Эрээн хотод нэгэн хүнд хүргэж өгөх ёстой байсан” тухайгаа ч ярьжээ. Харин сэжигтнийг тосож, уулзах ёстой байсан гэх эмэгтэйг тус хотод эрэн сурвалжилсан ч олж чадаагүй байна. УМБГаас М.Ойгонбаярт холбогдох хэргийг шалгаж дуусаад НПГ-т яллах дүгнэлт үйлдүүлэхээр шилжүүлсэн аж.

Түүнд НПГын хяналтын прокурор Эрүүгийн хуульд заасан хар тамхи, мансууруулах бодис улсын хилээр нэвтрүүлсэн, уг бодисыг онц их хэмжээгээр тээвэрлэсэн гэсэн үндэслэлээр яллах дүгнэлт үйлджээ. Хэрэв түүний гэм буруу нь шүүхээр тогтоогдвол хар тамхи хилээр нэвтрүүлсэн хэрэгтээ 10, тээвэрлэсэн хэрэгтээ 10-15 жил хүртэл хугацаагаар хорих ялаар шийтгүүлэх юм байна. М.Ойгонбаяр нь 25 настай, Улаан баатар хотын харьяат, хувиа раа таксины үйлчилгээ эрхэл дэг нэгэн бөгөөд түүнийг хоёрдугаар сард саатуулснаас хойш цагдан хорьсоор байгаа юм.

www.mongolnews.mn - Эх нутгийн чимээ

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/3691438/1c7/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсан
배너신청
자생병원

배너신청