Бичлэгийн тоо 3,329

Арлын Японд хүч бяраа гайхуулан барилдаж буй монгол бөхчүүдийн нэг Ама Бямбадорж энэ сарын башё дуусангуут оюутан охинтой гэрлэхээр болсон талаар Санспо, Никканспортс зэрэг Японы цахим хуудсуудад мэдээлжээ. Түүний гэргий болох гэж буй азтай охиныг Мөнхжаргалын Баттуул гэдэг аж. 23 настай М.Баттуул Японы “Иватэ” их сургуулийн гуравдугаар курст сурдаг бөгөөд Гадаад оюутны холбооны дарга гэсэн албыг давхар хашдаг гэнэ.

Монголд байхдаа япон дунд сургуульд сурсан бөгөөд олон улсын сэтгүүлч болохыг мөрөөддөг юм байна. Токиогоос нэлээд зайтай оршдог Иватэгийн их сургуулийн оюутантай танилцсан нь хувь заяа хэмээн Ама их л бэлгэшээж байгаа аж.

М.Баттуулын ухаалаг байдал нь Амад үнэхээр таалагдсан тул жилийн өмнө танилцсан талаар дээрх сайтуудад мөн дурджээ. “Найз охин чинь жирэмсэн гэсэн, үнэн үү?” гэсэн япон сэтгүүлчдийн асуултад Ама “Одоогоор жирэмсэн биш. Гэхдээ бид 5-8 хүүхэдтэй болохыг хүсэж байна.

Би Хакүход дэвжээн дээр ч, хүүхдийн тоогоор ч, аль алинаар нь ялагдмааргүй байна” хэмээн хариулжээ. Ама Бямбадорж башё дуусмагц есдүгээр сарын 29-нд хэвлэлийн бага хурал хийж, энэ талаар албан ёсны мэдээлэл өгөх бөгөөд эх орондоо харьж ирээд хуримаа хийх юм байна. Харин тавдугаар сард Японд хуримлахаар төлөвлөжээ.

Амаг ийнхүү гэрлэх гэж байгааг дэвжээнийх нь ояката, бөхчүүдийнхээ хамтаар дэмжиж байгаагаа илэрхийлжээ.

www.mongolnews.mn - Эх нутгийн чимээ

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/3688031/f3e/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсан
배너신청
자생병원

배너신청