Бичлэгийн тоо 3,329

Монгол Улсаа НҮБ-д төлөөлөн суугаа байнгын төлөөлөгч О.Энхцэцэг хариуцлагатай албанд томилогджээ. НҮБ-ын эдийн засаг, санхүүгийн байнгын хорооны даргад түүнийг Ерөнхий Ассамблейн чуулганаас санал нэгтэйгээр сонгосон байна.

Энэ нь Монгол Улсын хувьд нэр төрийн хэрэг бөгөөд Монгол хүн НҮБ-ын удирдах аппаратын бүрэлдэхүүнд анх удаа орж байгаа нь бахархалтай. О.Энхцэцэг Москвагийн Олон улсын харилцааны дээд сургууль, Стэнфордын их сургуулийг тус тус дүүргэсэн мэргэжлийн дипломатч.

Тэрбээр англи, орос хэлийг төгс эзэмшсэн, НҮБ-д 10 жилийн өмнөөс ажиллаж эхэлсэн (1992-1997 онд НҮБ-д суугаа Монголын суурин төлөөлөгчийн нарийн бичгийн даргаар ажиллаж байв) туршлагатай, чадвартай дипломатч хэмээн НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн онцолжээ.

www.mongolnews.mn - Эх нутгийн чимээ

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/3676530/864/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсан
배너신청
자생병원

배너신청