Бичлэгийн тоо 3,329

Өнгөрөгч баасан гаригт Налайх дүүрэгт долоон залуу уурхайн гүнд дарагдсан ч золоор эсэн мэнд гарсан. Гэтэл гурав хоногийн дараа газар шорооны ажил хийж байсан ах дүүс шороонд дарагдан цаг бусаар ертөнцийг орхилоо.

Н и й с л э л и й н Сонгинохайрхан дүүргийн долдугаар хороо Баянголын 65 дугаар гудамжинд Хилийн цэргийн 0119 дүгээр ангийн ажилчдын байрны бохирын хоолой тавихаар долоон метрийн гүнд хүмүүс ажиллаж байхад хөдөлмөр хамгааллын аюулгүй байдлыг хангаагүйгээс ийм осол гарлаа. Бохирын шугамын нүх авто замын хажууд болохоор машин явахад доргилт үүсэн нурж, ямар ч бэхэлгээ хийгээгүй нь аврах ажиллагаа явуулахад хүндрэлтэй байсан бөгөөд аврагч Х-ын толгой дээрээс чулуу унасан юм байна.

Иргэдийг гаргахын тулд бэхэлгээ хийж, Шуурай бүлэг- 105-ынхан Аврах отряд, Аврах гал унтраах 26 дугаар ангийнхан, нийслэлийн хяналтын Прокурор болон дүүргийн цагдаагийн хэлтсээс нийт 43 хүн ажллаж Э (22 настай, эрэгтэй)-ын цогцсыг 22.40 цагт, Э (34 настай, эрэгтэй)- ын цогцсыг 01.10 цагт гаргажээ. Бүл ах дүүс хувиараа энэ ажлыг хийж байсан гэх анхны мэдээлэл байсан юм. Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Ц.Болдоос орон сууцны бохирын шугамын ажлыг яагаад хувь хүмүүсээр хийлгэснийг тодруулахад “Бидэнд ямар ч хамаагүй. Хилийн цэргийнхэн өөрсдөө хийлгэсэн. Тэндээс асуу” гэж ууртай хариулаад утсаа тасалсан юм. Хилийн цэргийн 0119 дүгээр ангийн захирагч хурандаа Х.Лхагвасүрэнгээс цөөн асуултад хариулт авлаа.

-Танай ажилчдын байрны бохирын хоолойг тавьж байсан хоёр иргэн цаг бусаар нас баржээ. Танайх яагаад хувь хүнээр хийлгэж, хөдөлмөрийн аюулгүй байдлыг нь хангаагүй юм бэ?

-Юуны өмнө тэр хүмүүсийн ар гэрт эмгэнэл идэрхийлье. Манай газар “Цогт зөн билэг” компанитай гэрээ байгуулж ажлаа эхлүүлсэн. Манайх захиалж, тус компани гүйцэтгэгчээр ажиллаж байсан юм. Гэтэл харамсалтай хэрэг гарлаа. Ийм ажлыг хувь хүнээр хийлгэдэггүй гэв. Харин хэргийн газар ажиллаж байсан хүмүүс н.Суубилэг гэдэг хүн хувиараа хүн хөлслөн ажиллуулж байсан гэж ярилаа.

Бохирын шугамын нүх ухаад шороог буруу овоолсноос нурж тэднийг дарсан болохыг онцгойгийнхон хэлж байна. Харин амьд гарсан 20 настай н.Ганбат “Тэд хоолой тавих хөрсөө тэгшлээд дор байсан юм. Харин би арай наахна байсан учир гарч чадсан. Ийм зүйл үзээгүй учир сэтгэл санаа маш хүнд, дарамттай байна” гэв.

Хэргийг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтэст эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна. Хөдөлмөр хамгаалалын аюулгүй байдал алдагдсанаас өнгөрсөн жил 22 хүн амь насаа алдсан бол энэ оны эхний найман сарын байдлаар долоон хүн нас барж, 18 хүн гэмтэж хөдөлмөрийн чадвараа алджээ. Улиг болтол ярьж буй хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангасан бол цэл залуухан ах дүүс амьд байхсан.


www.mongolnews.mn - Эх нутгийн чимээ

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/3692852/ed2/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсан
149 “Хубилай хаан” Метрополитанд заларлаа 2010-09-23 7286
148 Говь-Алтайн Бигэр суманд “нинжа” нар жагсжээ 2010-09-22 7368
147 17 удаа айлаас хулгай хийсэн эрийг саатуулав 2010-09-22 7088
» Долоон метрийн гүнээс найман цагийн дараа иргэдийг гаргажээ 2010-09-22 6855
145 Н.Энхбаяр гишүүдээ “сэнхрүүлнэ” [1] 2010-09-21 6282
144 М.Ойгонбаяр Филиппинээс хар тамхи авчирсан нь тогтоогджээ 2010-09-21 6364
143 ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИД ДОЛЛАРААС АЙЖ БАЙНА 2010-09-21 6866
142 Туулын бургасанд бүгсэн дээрэмчнийг эрэн сурвалжилж байна 2010-09-20 7248
141 АМА БЯМБАДОРЖ УДАХГҮЙ ГЭРЛЭНЭ 2010-09-20 7778
140 “Монгол мах экспо”-гоос аммиак алдагдав 2010-09-20 6868
139 Дарга нараа хөнөөсөн хилчдийн амийг хэлтрүүллээ 2010-09-17 7838
138 О.Энхцэцэг НҮБ-ын эдийн засаг, санхүүгийн байнгын хорооны дарга болжээ 2010-09-17 7198
137 780 монгол иргэн сайн дураараа нутаг буцжээ 2010-09-17 7763
136 МОНГОЛ УЛСЫН ГАВЬЯАТНУУДЫН ЭГНЭЭ ГУРВААР ТЭЛЛЭЭ [1] 2010-09-16 6933
135 Хүчингийн хэрэг үйлдсэн багш нарт 17-28 жилийн ял оноов 2010-09-16 8486
134 Монголчуудын мөнгийг завшсан А.Е.Новожилов шүүхээс оргожээ 2010-09-16 6719
133 2010.10.05-ны өдөр БНСУ руу хөдөлмөрийн гэрээгээр ажиллахаар ЯВАХ ИРГЭДИЙН НЭРС 2010-09-15 8454
132 Бор-Өндөрийн уурхайд нуралт болж, хүний амь эрсэдлээ 2010-09-15 7015
131 Ерөнхийлөгч замын хөдөлгөөнд өөрчлөлт оруулах нь 2010-09-15 6926
130 “Жаст” групп Олег Дерипаскагийн компанитай хамтарна 2010-09-14 7104
배너신청
자생병원

배너신청