Бичлэгийн тоо 3,329

Арлын Японд хүч бяраа гайхуулан барилдаж буй монгол бөхчүүдийн нэг Ама Бямбадорж энэ сарын башё дуусангуут оюутан охинтой гэрлэхээр болсон талаар Санспо, Никканспортс зэрэг Японы цахим хуудсуудад мэдээлжээ. Түүний гэргий болох гэж буй азтай охиныг Мөнхжаргалын Баттуул гэдэг аж. 23 настай М.Баттуул Японы “Иватэ” их сургуулийн гуравдугаар курст сурдаг бөгөөд Гадаад оюутны холбооны дарга гэсэн албыг давхар хашдаг гэнэ.

Монголд байхдаа япон дунд сургуульд сурсан бөгөөд олон улсын сэтгүүлч болохыг мөрөөддөг юм байна. Токиогоос нэлээд зайтай оршдог Иватэгийн их сургуулийн оюутантай танилцсан нь хувь заяа хэмээн Ама их л бэлгэшээж байгаа аж.

М.Баттуулын ухаалаг байдал нь Амад үнэхээр таалагдсан тул жилийн өмнө танилцсан талаар дээрх сайтуудад мөн дурджээ. “Найз охин чинь жирэмсэн гэсэн, үнэн үү?” гэсэн япон сэтгүүлчдийн асуултад Ама “Одоогоор жирэмсэн биш. Гэхдээ бид 5-8 хүүхэдтэй болохыг хүсэж байна.

Би Хакүход дэвжээн дээр ч, хүүхдийн тоогоор ч, аль алинаар нь ялагдмааргүй байна” хэмээн хариулжээ. Ама Бямбадорж башё дуусмагц есдүгээр сарын 29-нд хэвлэлийн бага хурал хийж, энэ талаар албан ёсны мэдээлэл өгөх бөгөөд эх орондоо харьж ирээд хуримаа хийх юм байна. Харин тавдугаар сард Японд хуримлахаар төлөвлөжээ.

Амаг ийнхүү гэрлэх гэж байгааг дэвжээнийх нь ояката, бөхчүүдийнхээ хамтаар дэмжиж байгаагаа илэрхийлжээ.

www.mongolnews.mn - Эх нутгийн чимээ

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/3688031/463/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсанsort
149 ЭЭЖТЭЙГЭЭ ХАМТ БАЙХДАА ХАМГИЙН ЖАРГАЛТАЙ 2013-03-08 12271
148 “ИРЭЭДҮЙН ТАМИРЧДАД ТЭМҮҮЛЭЛ БИЙ БОЛГОЛОО” 2013-02-01 12277
147 Д.Дагвадорж Гүйцэтгэх хорооны гишүүнээр сонгогджээ 2013-04-18 12291
146 Н.ОРГИЛ: МОНГОЛД КИНО ХИЙГЭЭД АМЬДАРЧ БОЛДОГ БОЛ БИ ЖҮЖИГЧНЭЭРЭЭ АЖИЛЛАХЫГ ИЛҮҮД ҮЗЭХ БАЙСАН 2013-03-25 12328
145 Монголын БОИНГ -ийг угсарч дуусаж байна 2013-04-04 12346
144 ӨСВӨРИЙН ХӨЛБӨМБӨГИЙН ШИГШЭЭ БАГИЙНХАН АЗИЙН АВАРГАД ОРОЛЦОХООР МОРДОНО 2013-04-09 12364
143 Хилийн чанадад байгаа сонгогчдыг бүртгэж эхэллээ [1] 2013-05-07 12377
142 МАЛАЙЗ УЛС ДАХЬ МОНГОЛЫН ОЮУТАН, ЗАЛУУЧУУДЫН ХОЛБООНЫ ЧУУЛГА УУЛЗАЛТ БОЛОВ 2013-03-27 12382
141 Онлайн парламентийн 22 дугаар тойрогт хамгийн их хүн нэр дэвшиж байна 2013-04-04 12405
140 ЭХ ОРОНДОО ТАВТАЙ МОРИЛ, БАТААР 2013-05-08 12425
139 Хүрзтэй, хөнжилтэй “хөрөнгө оруулагчид” айсуй 2013-04-02 12440
138 Д.Төмөрхүлэг дэлхийн чансааг тэргүүлнэ [1] 2013-05-06 12450
137 Хамгийн ядуу бөгөөд өртэй одууд [2] 2016-09-23 12455
136 Ургийн бичиг хөтлөх программ бүтээжээ 2013-02-14 12466
135 Д.Болд авьяаслаг охидын эрэлд гарчээ [1] 2013-04-25 12467
134 Монгол эрдэмтэд нано кальцитай шүдний оо хийх технологи боловсруулжээ 2013-03-08 12487
133 НАЙРУУЛАГЧ НАДАД НЭГЭН ХЭВИЙН ДҮР ӨГӨӨД БАЙГАА УЧРААС БИ ӨӨРӨӨ КИНО БҮТЭЭЖ БАЙНА” 2013-04-29 12504
132 М.НЯМЖАРГАЛ ИХ МАСТЕР БОЛЛОО 2013-04-04 12520
131 Хятадууд эмээлийг ЮНЕСКО-д бүртгүүлэхээр хөөцөлдөж байна [1] 2013-04-22 12523
130 Монголын Чулуу Италийн дурсгалын хөшөөг чимнэ 2013-02-14 12530
배너신청
자생병원

배너신청