Бичлэгийн тоо 3,329

К.Брайант 81 оноо авсан талбай дээрээ сүүлчийн удаа зочиллоо

Үндэсний сагсан бөмбөгийн холбооны супер од Коби Брайант 2006 оны 1 сарын 22-ны өдөр Торонто Рэпторс-ын талбай дээр 81 оноо авч домогт Уилт Чемберлений 100 онооны дараа орох агуу үзүүлэлтэнд хүрч байсан. 37 настай домогт мэргэн бууч Канадын багийн эсрэг нийт 33 тоглохдоо 27 оноо дунджилснаас гадна таван удаа дөчөөс дээш оноо авч чадсан нь мөн л түүхэн амжилт. Зодог тайлахаа зарласан Коби Торонтод хийж буй сүүлийнхээ тулаанд дундаж үзүүлэлтэндээ хараахан хүрсэнгүй, 16 довтолгооныхоо 8-ыг нь амжилттай гүйцэтгэж, 21 оноо авсан, Лэйкерс ч 102-93-ын харьцаатай улирлын 18 дахь ялагдлаа хүлээсэн. Гэвч энэ үр дүн Айр Канада Сентр-ийг дүүргэсэн 20.163 үзэгчид огтхон ч сонин байсангүй, тэд бүгд 20 жилийн хугацаанд гайхамшигт тоглолтоороо тэднийг баясгаж, гомдоож байсан бүх цаг үеийн дэлхийн шилдэг сагсан бөмбөгчдийн нэг Коби Брайантыг үдэн гаргах гэж ирсэн юм. 

Кобигийн зодог тайлалт болон Голден Стэйтийн түүхэн амжилтын сүүдэрт ҮСБХ-ны багууд өрсөлдөөнөө үргэлжлүүлсээр байна. Энэ өдрийн хамгийн сонирхолтой тоглолт Лос-Анжелес Клипперс, Миннесота Тимбервольвс багуудын хооронд өрнөлөө. Тулааны дөрөв дэх үеийн эхэнд талбайн эзэн цөөвөр чононууд 6 оноогоор тэргүүлж, зочид энэ зөрүүг сүүлчийн минут эхлэхэд 3 хүртэл багасгасан. Энэ эгзэгтэй мөчид ДеАндре Жордан, Блэйк Гриффин нар амжилттай довтолсноор Клипперс тэргүүллийг авч, улмаар үлдсэн цагт өрнөсөн чөлөөт шидэлтийн тэмцээнд давуу байдлаа хадгалснаар 110-106-гийн харьцаатай ялалт байгууллаа. Жордан 20 оноо, 12 самбартай багаа тэргүүлж, Блэйк Гриффин мөн адил дабл-дабл хийсэн гэмтлээс эргэн ирсэн Крис Пол 14 оноо авч таван ассист гүйцэтгэснээр Клипперс улирлын 12 дахь хожлоо авлаа. Талбайн эздээс Зэк Лавин 21, Карл-Энтони Таунс 18 оноо тус тус авч, тэдэнд Рики Рубио 16 оноо, 7 ассист нэмэрлэсэн хэдий  ч багийн лидер Эндрью Уиггинс хангалтгүй тоглолт үзүүлснээр багаа улирлын 12 дахь хожигдлоос аварч чадсангүй. 

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/8847644/b50/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсан
3029 Бэлгийн замын өвчний улмаас нас барсан 10 алдартан 2015-12-14 4541
3028 Леди Гага хүчирхийллээс үлдсэн ул мөрөө дэлгэв 2015-12-14 5362
3027 2016 онд гарах хамгийн их хүлээлттэй байгаа 30 кино 2015-12-14 4480
3026 Мисс Н.Ану “топ-10” -т багтлаа 2015-12-14 5363
3025 Дэлхийн хамгийн аюултай 10 ажил мэргэжил 2015-12-11 4627
3024 Бензема шантаажийн хэргээр Францын шигшээ багаас хөөгдлөө 2015-12-11 5746
3023 Ах, дүү хоёр хүйсээ солиулахаар шийдэв 2015-12-11 5728
3022 Үнэхээр байдаг гэдэгт итгэмээргүй 13 ажил мэргэжил 2015-12-11 4754
3021 Грэммийн шагналд нэр дэвшигчид тодорлоо 2015-12-11 5065
3020 Монгол залуучууд зүгээр л эсийн донор болчихжээ… 2015-12-11 5458
3019 Банкууд зээлээ зогсоолоо 2015-12-11 5451
» К.Брайант 81 оноо авсан талбай дээрээ сүүлчийн удаа зочиллоо 2015-12-09 5181
3017 Аделийг хулгай хийсэн гэв 2015-12-09 5092
3016 Интернэтэд донтогсдыг цэргийн хуаранд эмчилж байна 2015-12-09 5378
3015 Ким Кардашиан хүүгээ “Сент” гэж нэрлэжээ 2015-12-09 5116
3014 Левандовски Реал руу явахад бэлэн байна 2015-12-09 5418
3013 Си, Дэвид нарын уусан пивоны борлуулалт 16 дахин нэмэгджээ 2015-12-04 5461
3012 Дарханы АН-ынхан нударга зөрүүлэв Бичлэг 2015-12-04 5560
3011 Уйлж буй хүүхдийг хоромхон зуур тайвшруулах энгийн арга 2015-12-04 5578
3010 Регина Бреттийн эдгээр баримтлалыг ядаж долоо хоногт нэг уншиж байгаарай 2015-11-26 5373
배너신청
자생병원

배너신청