Бичлэгийн тоо 3,329

Тулаант, инээдмийн киногоороо үзэгч бидний эртний танил жүжигчин Жэки Чан манай улсад удахгүй ирэхээр болжээ. Тэрбээр Энэтхэг, Японы уран бүтээлчдийн хамтарсан “Найр сан” кинонд тоглож байгаа бөгөөд киноны зураг авалтын багагүй хэсгийг манай говь талд авах гэнэ.

Кинонд эрх чөлөөний төлөө тууштай тэмцэгч Энэтхэгийн үндэсний баатар Найрын тухай өгүүлнэ. Гол дүрд Жэки Чантай хамтран Болливудын нэрт жүжигчин Моханлал тоглож буй. “Найр сан” кино үзэгчдийн хүртээл болох хугацаа тодорхойгүй байгаа бөгөөд зураг авалтын ажлыг 160 хоногт гүйцэтгэхээр төлөвлөжээ.

Япон, англи хэлээр гарах уг киног хятад, төвд, хинди, монгол хэлээр албан ёсоор хөрвүүлэх аж.

www.mongolnews.mn - Эх нутгийн чимээ

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/3707530/007/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Datesort Уншсан
배너신청
자생병원

배너신청