Бичлэгийн тоо 3,329

Орхон гол бохирдож буй асуудлыг Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар авч хэлэлцэв. Уг голын усаар зургаан аймгийн 20 гаруй сумын иргэн, мал ундаалдаг. Тиймээс хохирлын хэмжээг тогтоож, уул уурхайн үйл ажиллагаа явуулсан компаниудаар нөхөн төлүүлэх талаар холбогдох салбарын сайд нарт үүрэг өгсөн аж. Энэ талаар МХЕГ-ын дарга Я.Содбаатараас тодрууллаа.

-УМХЕГ-аас Орхон го лын сав газарт удаа дараа шалгалт хийсэн. Буруутай компаниудад ямар хариуцлага тооцох вэ?

-Орхон голыг бохирдуулж буй гол эх үүсвэр нь Архангай аймгийн Цэнхэр сумын Шийртий гэдэг газарт байгаа “Алтандорнод Монгол”, “Монгол газар” компанийн хэрэглэж байгаад орхисон уурхай дээр ажиллаж буй 11 аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа болохыг шалгалтаар тогттоосон. Эдгээр байгууллагын лицензийг цуцлах болно. Мөн байгаль орчинд учирсан хохирлыг тэд барагдуулах ёстой. “Монгол газар”, “Алтандорнод Монгол”-ын ашиглаж байсан уурхайнуудад тусгай компаниар нөхөн сэргээлт хийлгээд зардлыг нь дээрх аж ахуйн нэгжүүдээс гаргуулна. Ер нь уул уурхайн үйл ажиллагаанаас болж томоохон гол мөрнүүд, байгаль орчинд ихээхэн хохирол учирч байгаа. Тиймээс усны шинжилгээ хийх явуулын лабораторийн хөрөнгийг шийдвэрлэх талаар ярьсан. Цаашид уул уурхайн салбарт хаягдалгүй технологи, ялангуяа үүсмэл орд ашиглах хууль эрх зүй, эдийн засгийн хөшүүрэг бий болгох талаар ЭБЭХ-ний сайд Д.Зоригтод үүрэг өглөө. Засгийн газрын ирэх долоо хоногийн хуралдаанд Орхон голын асуудлыг шийдэхтэй холбоотой зардлын тооцоог оруулж ирэх үүргийг Сангийн сайдад өгсөн.

-Орхон голын хэдэн хувь нь бохирдсон байна вэ?

-14 хоногийн хугацаатайгаар уг голоос дээж авч байгаа. Одоогоор химийн бодис, гэдэсний эмгэг үүсгэгч, цианит натри, мөнгөн ус илрээгүй. Гэхдээ бохирдлын хэмжээ 70 хувь байна.

-Байгаль орчинд учруул сан хохирлын хариуд тэд хэдий хэмжээний нөхөн төлбөр төлөх юм бэ? -

Байгаль орчны хохирлыг БОАЖЯ тооцдог журамтай. Үүний дагуу тухайн байгууллага байгаль орчинд ямар хохирол учруулсныг тогтоогоод мөнгөн дүнг нэхэмжилнэ. А лиценз эзэмшиж буй байгууллагуудад нэгдсэн шалгалт хийж байгаа. Одоо зүүн гурван аймаг үлдсэн. Шүлхийний хорио цээрийн дэглэмийг цуцлахаар тэдгээр аймгийг шалгана.

Тэгээд Монгол Улсад олборлолт явуулж буй аж ахуйн нэгжүүдийн асуудлыг нэгдсэн байдлаар авч хэлэлцэнэ.


www.mongolnews.mn - Эх нутгийн чимээ

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/3694945/4d2/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Datesort Уншсан
배너신청
자생병원

배너신청