Бичлэгийн тоо 3,329
 Монголын үндэсний сэтгүүл зүйн 100 жилийн ой өчигдөр тохиов. Ойд зориулсан хүндэтгэлийн хуралд оролцохоор цугласан үе үеийн сэтгүүлчидтэй Монголын анхны сэтгүүлч Ерөнхийлөгч хүндэтгэлийн зураг татуулснаар ойд зориулсан гэрэл зургийн үзэсгэлэнгийн нээлт болсон юм. “Гэрлээр бичсэн зуун” нэртэй үзэсгэлэн Төрийн ордны ёслол хүндэтгэлийн өргөөнд нээлтээ хийлээ. Монголын гэрэл зурагчдын үндэсний танхимаас эрхлэн зохион байгуулсан уг үзэсгэлэнд үе үеийн гэрэл зурагчдын төлөөлөл болсон 80 гаруй фото мастерийн 500 орчим бүтээлийг дэлгэжээ. Монгол хүний дүр анх хэдийд гэрэл зургийн хальснаа буусан талаар тодорхой мэдээлэл үгүй. Гэхдээ зарим судлаач VIII Богд хааны таван настайдаа буюу 1875 онд авахуулсан зургийг анхных гэж үзэх нь бий. Зарим нь Оросын нэрт аялагч, газарзүйч, судлаач эрдэмтэн, Н.М.Пржевальский 1870-1873 онд Монгол орноор тэмээгээр аялахдаа авсан гэж үздэг. Ямартай ч XIX зууны сүүлчээр манай орноор аялсан гадаадын жуулчид, судлаачид анхны гэрэл зургуудыг хальснаа буулгасан түүх бий. Тухайн үеэс эхлээд сэтгүүл зүйн салбар үүсэж, хөгжих 100 жилийн түүхэн үйл явдлыг харуулсан гэрэл зургийн үзэсгэлэн 14 хоног үргэлжилнэ.

Монголд тогтмол хэвлэл үүсэн байгуулагдаад 100 жил болсон ч сэтгүүл зүйн чиг хандлага 1000 жилийн тэртээ ч байсан. “Монголын нууц товчоо”-г сэтгүүл зүйн бүтээл гэж болно хэмээн Монголын сэтгүүлчдийн эвлэлийн ерөнхийлөгч Б.Галаарид илтгэлдээ дурдлаа. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хүндэтгэлийн хуралд оролцож, мэргэжил нэгтнүүдээ урамшуулсан ухааруулсан, басхүү ташуурдсан үгээр “чимхээд” авав. Тэрбээр “Сэтгүүлчид эрх ашгаа хамгаалуулах хуулийг батлахыг шавдуулдаг. Сэтгүүлчийг мэргэжлийн алдаа дутагдал гаргасных нь төлөө Эрүүгийн хуулиар шийтгэх хоёр заалтыг уг хуулиас хасуулбал эрх зүйн хувьд боломжийн орчин бүрдэнэ. Төрийн төрөөр өөрийгөө захируулахаас, өөрийн төрөөр захируулбал хувь хүнд илүү ээлтэй. Ялангуяа сэтгүүл зүйн салбарт. Нийгмийн сэтгэлийг засдаг, нийгмийн сэтгэлийн толь гэж бид өөрсдийгөө хэлдэг. Тэгвэл өөрсдийгөө нэг толинд харъя. Бид Монголын төр, бодлого тодорхойлогчдын дутагдлыг хэлдэг. Таны төр юу болж байна. Авлигад автсан юм биш биз. Өөртөө бүтээсэн “мундаг” гэсэн дүрээсээ салж өөрийгөө харах хэрэгтэй. Өөрийн эрхийг дэндүү эдлээд байгаа юм биш биз. Сэтгүүлч мэргэжлийнхээ онцлогийг зэвсэг болгон ашиглаад байгаа юм биш биз дээ. Тийм муу ёс зүй таны сэтгэл дотор бий болоогүй биз. Нийгмийн сэтгэлийн байгалийг барьдаг, бүтээдэг улсууд өөрийнхөө сэтгэлийн байгаль руу өнгийхөд болохгүй юм үгүй.

100 жилийн ойгоороо нэг харах хэрэгтэй. Би сэтгүүлч мэргэжлээрээ бахарх даг. Сэтгүүлч мэргэжилтэй хүн л хэвлэл мэдээллийн салбарт ажилладаг гэсэн ойлголт одоо алга болжээ. Өөрчлөлт хурдан явж байна. Хүн бүр сэтгүүлч байх боломж өнөө- дөр нээгдлээ. Блог нээгээд, жиргээ, фэйсбүүкд ороод л өө рөө бичнэ. Бид ний өмчлөөд бай даг мэргэжлийг хүүх дүүд багаа саа эзэмш чихлээ. Ингээд сэтгүүл зүй асар их өөрчлөл төд орлоо. Үү нийг л мэдрэх хэрэгтэй боллоо. Сэтгүүл зүйн хүрээ, агуулга ч өөрчлөгд лөө, хил хязгааргүй бол лоо. Тий мээс ор чин үеийн чиг хандлагыг мэдэрч, сурсан хүн хөл алдахгүй байх боломжтой” гэж онцлов. Сэтгүүлч хүн тасралтгүй суралцах ёстой гэсэн мэргэжил нэгт Ерөнхийлөгчийн зөвлөгөөг хурлын төлөөлөгчид анхааралтай сонслоо. 100 жилийн түүхтэй сэтгүүл зүйн салбарт ажил хөдөлмөрөөрөө шалгарсан сэтгүүлч уран бүтээлчдийг шагнаж урамшуулсан юм. Монголын сэтгүүлчдийн эвлэлээс эрдэмтэн судлаач Г.Дэлэгийн нэрэмжит шагналаар өнөөгийн сэтгүүл зүйн судалгаа, шүүмжийн гол ачааг нуруундаа үүрч яваа Соёлын гавьяат зүтгэлтэн, доктор Т.Баасансүрэн, М.Зулькафиль, Л.Норовсүрэн нарыг шагналаа.

Монголын сэтгүүлчдийн эвлэлийн дарга, “Үнэн” сонины эрхлэгч Цэндийн Намсрайн үр хүүхдүүд жил бүр аав, өвөөгийнхөө нэрэмжит шагналаар “Шилдэг редактор”-ыг шалгаруулдаг. Энэ удаа ахмад сэтгүүлч Я.Сумъяаг сонгож, “Өнөөдөр” сонины ерөнхий эрхлэгч Б.Нандинтүшиг өвөөгийнхөө нэрэмжит шагналыг гардуулав. Тэрбээр төвийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд 20 гаруй жил хариуцлагатай нарийн бичгийн даргаар ажилласан, ШУА-иас гаргаж буй эрдэм шинжилгээний бүтээлүүдийг ариутган шүүдэг манай шилдэг редакторуудын нэг юм. Мөн Монголын сэтгүүлчдийн эвлэлээс сэтгүүлч, уран бүтээлчдийн зохиол бүтээлийг үнэлж хотын болон хөдөө орон нутгийн 20 сэтгүүл чийг шагналаа.

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/7098838/5e7/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсанsort
169 АРВАН ХОЁР ДАХЬ ЖИЛИЙН “АЛДАРТНУУД” ТОДОРЛОО 2013-02-18 12059
168 БНСУ руу ажиллахаар явах иргэдийн нэрс 2010-08-07 12062
167 ШАТАР МОНГОЛООС ҮҮССЭНИЙГ ГЭРЧЛЭХ ЧУЛУУ 2013-03-13 12065
166 УИХ-ын эмэгтэй гишүүдийн бүлэг, Монгол дахь НҮБ-ын Хүүхдийн сан Монголын хүүхэд, эмэгтэйчүүдийн төлөө хамтран ажиллах боллоо 2013-03-07 12067
165 Ц.ПҮРЭВЖАРГАЛ: МАНЕЖ МИНИЙ АМЬДРАЛ 2013-04-22 12067
164 С.НЯМ-ОЧИР, Д.СУМЪЯА НАР МАСТЕРСЫН АВАРГА БОЛЛОО 2013-05-27 12081
163 Д.ЭРДЭНЭТОГТОХ ӨМНӨД АМЕРИКИЙН НОЁН ОРГИЛД АНХ УДАА ГАРЛАА [1] 2013-02-14 12102
162 НҮҮРСНИЙ САЛБАРЫНХАН ТӨМӨР ЗАМ ТАВИХЫГ ШАВДУУЛАВ 2013-02-22 12119
» Сэтгүүлчид 100 жилийн түүхээ дурслаа 2013-03-07 12131
160 Рикардо Мильори: Монголыг стратегийн чухал газар гэж үздэг 2013-03-14 12145
159 Авто зам угаадаг таван машин авчээ 2013-04-26 12153
158 С.БАТЦЭЦЭГ: БИ ХҮНТЭЙ БАРИЛДАХДАА ХЭЗЭЭ Ч АЙЖ БАЙГААГҮЙ 2013-04-09 12175
157 Английн “Is Tropical” хамтлаг Монголд айлчилна 2013-04-12 12175
156 ЕРӨНХИЙ САЙДЫГ ОГЦРУУЛАХЫГ ДЭМЖСЭНГҮЙ 2013-04-17 12187
155 ЦАСАН ДАЛАЙ ДАХЬ МӨСНИЙ БАЯРЫН 200 САЯ ТӨГРӨГИЙН СЮРПРИЗ 2013-03-13 12195
154 Гэр хорооллын дахин төлөвлөлтийг хэлэлцэн баталлаа 2013-02-01 12212
153 Ж.НАРАНТУНГАЛАГ АВАРГЫН БҮСЭЭ ХАМГААЛНА 2013-04-25 12228
152 Г.ХОСБАЯР: ГАДНЫ БАГУУД МОНГОЛЫН БЯРТАЙ ЗАЛУУСЫГ АВАХ СОНИРХОЛТОЙ БАЙДАГ 2013-05-20 12228
151 ИМПОРТЫГ ОРЛОХ МОНГОЛ КАМЕР [1] 2013-02-25 12242
150 Монгол эмч нарын “бүтээсэн” хуруу шилний хүүхэд дөрвөн сар хүрлээ [1] 2013-04-01 12257
배너신청
자생병원

배너신청