Бичлэгийн тоо 3,329

Монгол Улсын төсвийн 46 хувийг бүрдүүлж буй салбарынхан “Сoal Mongolia 2013”-д чуулж байна. “Coal Mongolia” Монголын нүүрсний салбарт хөрөнгө оруулагчдын чуулга уулзалт гурав дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа нь энэ юм. Эл чуулга уулзалтаар нүүрсний салбарынхан эхлүүлсэн төслөө танил цуулж, тулгамдаж буй бэрх шээлээ ярилцан, төр засагт санал хүсэлтээ хүргэж заншчээ.

Уул уурхайн сайд Д.Ганхуяг чуулга уулзалтын салхийг хагалж анхны илтгэлийг тавилаа. Тэрбээр Монголын нүүрсний салбарыг том ирээдүй хүлээж байгааг мэдэгдэв. Уул уурхайн яамнаас гаргасан тооцоогоор Монгол Улс 2015 онд 50, 2020 онд 65, 2025 онд 75 мянган тонн нүүрс экспорт лох төлөвтэй байгаа аж. Монгол Улсын нүүрсний таамаг нөөц 173 тэрбум тоннд хүрчээ.

Манай улс өнгөрсөн жил 31.1 сая тонн нүүрс олборлож, үүнийхээ 20.1 саяыг нь экспортолсон байна. “Өрийн хямрал”-ын нөлөөгөөр манай нүүрсний гол хэрэглэгч Хятадын худалдан авалт буурсан. Гэсэн ч борлуулалт 2011 оныхоос дутуугүй байсныг салбарынхан ярив. Манай улс 2011 онд 22 сая тонн нүүрс экспортолж байжээ. Чуулганд оролцсон БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ван Шао Лун “Манай улсын эдийн засаг 2018 он хүртэл наймаас доошгүй хувиар өснө. Ойрын 20 жил хот жих үйл явц эрчимтэй үргэлжлэх төлөвтэй. Тиймээс танай нүүрсийг худалдан авах зах зээл нээлттэй гэж ойлгох хэрэгтэй” гэв. Мөн Япон улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Такэнори Шимизү “Манай улс нүүрсний хэрэгцээний хээ 99 хувийг Авст рали, Ин донезоос импортолж байна. Японы компаниуд Монголоос нүүрс авахаас татгалзахгүй. Гурав дахь зах зээлд байгалийн баялгаа экспортлох танай бодлогыг дэмждэг” гэлээ.

Япончууд Монголоос нүүрсний дээж авч явж шинжилжээ. Хариу нь сайн чанарын нүүрс гэж гарсан байна. Элчин сайд Такэнори Шимизү “Та нар нүүр сээ далайн боомтод хүргэх транзит тээврийн тогтвортой гэрээ хийчих, хил хүртэл төмөр замаа тавьчих, тэгээд япончуудад нүүрсээ яг цагт нь аваачиж өг. Тэгж чадвал манай зах зээл нээлттэй” гэж тодотгов. Монголын нүүрсийг ху далдан авах хөршүүдийн хаалга нээлттэй байгаа аж. Нүүрсний экспорт 2025 он хүртэл жилд 10 гаруй сая тонноор өсөх хэтийн төлөв байна. Тэгвэл өнөөдөр нүүрсний салбарынханд нүүрсээ бага зардал, их хэмжээгээр тээвэрлэх төмөр зам байхгүй. Тиймдээ ч чуулганаар хөндөж буй хамгийн чухал сэдэв нь төмөр зам байлаа. Асуулт асууж, тайлбар сонсож байгаа хүмүүс гагцхүү төмөр замыг л хөндлөө. Зөвхөн Монголын хил хүртэлх төмөр зам тавих тухай асуусангүй. Далайн боомт хүртэл төмөр зам бий бол гохыг яаруулж байна. “Coal Mongolia 2013” чуулганаар нүүрс ний салбарынхан төрөөс “Бидэнд төмөр зам барьж өг” гэж шаардав. Тухайлбал, Мон голын уул уурхайн корпорацийн гүйцэтгэх захирал Г.Батцэнгэл “Нүүрсний тээврийн зардал өндөр байна. Угаасан нүүрс үнэтэй байдаг болохоор тээврийн зардал арай хямд тусдаг. Нэг тонн нүүрсэнд 60 ам.доллар зарцуулдаг” гэж ярив. Тэрбээр төмөр зам тавьснаар их хэмжээний нүүрс тээвэрлэх, зардал буурах, цаашлаад ачааны машинуудын байгаль орчинд учруулдаг сөрөг нөлөө үгүй болно гэж үзэж байгаагаа илэрхийлсэн.

Манай Засгийн газар БНХАУ-ын Засгийн газартай Гашуунсухайтаас Тянь жины боомт хүртэл 1400 км транзит тээвэр хийх хэлэл цээрийг эхлүүлжээ. Хэлэлцээрийн үр дүн хараахан тодорхой болоогүй байгаа аж. Мөн хэлэлцээрт хувийн хэвшлийнхэн оролцож байгаа гэнэ. Хэлэлцээр амжилттай болбол жилд 30 сая тонн нүүрсийг Япон, Солонгосын зах зээлд борлуулах нөхцөл бүрдэх нь. Элчин сайд Ван Шао Лун төмөр замын тарифаасаа Тянь жины боомтод түгжрэх зардал нь өндөр гарахыг хөрөнгө оруулагчдад сануулж байсан юм. Чуулганы үеэр Эдийн засгийн хөгжлийн дэд сайд нүүрсний салбарынхны чихэнд чимэг болохоор мэдээ дуулгасан нь Тавантолгойгоос Гашуунсухайт хүртэлх төмөр зам тавих хөрөнгийг “Чингис” бондоос гаргахаар шийдсэн явдал байлаа. Нүүрсний салбарт шинэ “тоглогчид” орж ирсэн нь энэ удаагийн чуулга уулзалтаас харагдав.

Өмнөх чуулга уулзалтуудаад “Энержи ресурс”, “Шарын гол”, “Эрдэнэс Тавантолгой” МАК компани гол байрь суурь эзэлдэг байсан бол “Аспайр майнинг”, “Мон Коул Петро майнинг” зэрэг шинэ “тог логчид” тэдний орон зайд хүч түрэн орж иржээ. Ялангуяа уул уурхайн ханган нийлүүлэгч, туслан гүйцэтгэх ком паниуд чуулганд идэвхтэй оролцож байв. Чуулганы үзэсгэлэн гийн танхимд уул уурхайн тоног төхөөрөмж, техник хэрэгсэл нийлүүлэгч, хөрс хуулалт, тэсэлг ээ, өрөмдлөгийн компаниуд танилцуулгаа дэлгэжээ. Нүүрсний салбарынхныг нэг дор цуглуулдаг “Coal Mongolia” чуулга уулзалт өнөөдөр үргэлжилнэ
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/7060650/132/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсанsort
169 АРВАН ХОЁР ДАХЬ ЖИЛИЙН “АЛДАРТНУУД” ТОДОРЛОО 2013-02-18 12059
168 БНСУ руу ажиллахаар явах иргэдийн нэрс 2010-08-07 12062
167 ШАТАР МОНГОЛООС ҮҮССЭНИЙГ ГЭРЧЛЭХ ЧУЛУУ 2013-03-13 12065
166 УИХ-ын эмэгтэй гишүүдийн бүлэг, Монгол дахь НҮБ-ын Хүүхдийн сан Монголын хүүхэд, эмэгтэйчүүдийн төлөө хамтран ажиллах боллоо 2013-03-07 12067
165 Ц.ПҮРЭВЖАРГАЛ: МАНЕЖ МИНИЙ АМЬДРАЛ 2013-04-22 12067
164 С.НЯМ-ОЧИР, Д.СУМЪЯА НАР МАСТЕРСЫН АВАРГА БОЛЛОО 2013-05-27 12081
163 Д.ЭРДЭНЭТОГТОХ ӨМНӨД АМЕРИКИЙН НОЁН ОРГИЛД АНХ УДАА ГАРЛАА [1] 2013-02-14 12102
» НҮҮРСНИЙ САЛБАРЫНХАН ТӨМӨР ЗАМ ТАВИХЫГ ШАВДУУЛАВ 2013-02-22 12119
161 Сэтгүүлчид 100 жилийн түүхээ дурслаа 2013-03-07 12131
160 Рикардо Мильори: Монголыг стратегийн чухал газар гэж үздэг 2013-03-14 12145
159 Авто зам угаадаг таван машин авчээ 2013-04-26 12153
158 С.БАТЦЭЦЭГ: БИ ХҮНТЭЙ БАРИЛДАХДАА ХЭЗЭЭ Ч АЙЖ БАЙГААГҮЙ 2013-04-09 12175
157 Английн “Is Tropical” хамтлаг Монголд айлчилна 2013-04-12 12175
156 ЕРӨНХИЙ САЙДЫГ ОГЦРУУЛАХЫГ ДЭМЖСЭНГҮЙ 2013-04-17 12187
155 ЦАСАН ДАЛАЙ ДАХЬ МӨСНИЙ БАЯРЫН 200 САЯ ТӨГРӨГИЙН СЮРПРИЗ 2013-03-13 12195
154 Гэр хорооллын дахин төлөвлөлтийг хэлэлцэн баталлаа 2013-02-01 12212
153 Ж.НАРАНТУНГАЛАГ АВАРГЫН БҮСЭЭ ХАМГААЛНА 2013-04-25 12228
152 Г.ХОСБАЯР: ГАДНЫ БАГУУД МОНГОЛЫН БЯРТАЙ ЗАЛУУСЫГ АВАХ СОНИРХОЛТОЙ БАЙДАГ 2013-05-20 12228
151 ИМПОРТЫГ ОРЛОХ МОНГОЛ КАМЕР [1] 2013-02-25 12242
150 Монгол эмч нарын “бүтээсэн” хуруу шилний хүүхэд дөрвөн сар хүрлээ [1] 2013-04-01 12257
배너신청
자생병원

배너신청