Бичлэгийн тоо 3,329

Лондонд саатуулагдаад байгаа Б.Хурцын талаар Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын албаны дэд дарга Ш.Баясгалан, ГХЯ-ны Олон нийттэй харилцах газрын дарга Б.Монхоо нар өчигдөр товч мэдээлэл өгөв. Нэг ч асуултад хариулахгүй гэдгээ Д.Монхоо урьдчилан мэдэгдсэн юм. Тэдний мэдээллээс үзвэл Б.Хурц Үндэсний аюулгүй байдлын хорооны албаны хүмүүстэй нь уулзахаар Англид очсон аж.


Гэтэл өнгөрсөн есдүгээр сарын 17-нд Лондон хотын Хитроу нисэх онгоцны буудалд Их Британийн эрх бүхий байгууллагынхан түүнийг саатуулсан байна. Ингэхдээ 2003 онд С.Зоригийн хэрэгт холбогдуулан Д.Энхбатыг баривчилж, Францаас Белги, Германы нутгаар тээвэрлэсэн хууль бус ажиллагаанд түүнийг буруут гажээ. Дээрх хэрэгт холбогдуулан хэрэв Европын холбооны нутгаар зорчвол саатуулж, ХБНГУ-ын хуулийн байгууллагад шилжүүлж өгөх хүсэлтийг 2006 онд тавьж байсан аж.

Үүний дагуу саатуулсан гэсэн тайлбарыг тус улсаас манай ГХЯ-нд өгсөн байна. 2003 онд ТЕГ-аас Д.Энхбатыг баривчилж авчрах үүрэг өгснийг Б.Хурц тэргүүтэй хэсэг ажилтан гүйцэтгэжээ. Гэвч уг тушаал манай ч, олон улсын ч хуулийг зөрчсөн, ингэж тушаасныг тухайн үеийн Ерөнхийлөгч ч мэдээгүй байсан гэнэ. Хууль зөрчиж, хүн хулгайлсан энэ хэрэг мэдэгдсний дараа Франц, Германы талаас асуудлыг нухацтай тавьж байсан ч манайхан уучлалт гуйхын оронд төрийн нууц мэдээллээ задруулж, ажилтны нэр, гүйцэтгэх ажлын үйл явц зэргээ мэдээлж орхижээ.

Б.Хурцын хэргийг шүүх хурал уржигдар гурав дахь удаагаа болсон ч ирэх сарын 20 хүртэл хойшлуулсан байна. Түүнийг баригдсан өдрөөс Их Британид суугаа ЭСЯ-наас холбогдох мэдээллийг ГХЯ, ҮАБЗ авч байсан хэмээн Д.Монхоо мэдэгдэв. Мөн Б.Хурцыг нэн даруй суллахыг шаардсан ноот бичгийг ГХЯ-наас Их Британи, Умард Ирландын Нэгдсэн вант улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөлийн яаманд есдүгээр сарын 20-нд явуулсан байна.

Б.Хурц албан ажлаар зорчиж байсан, дипломат халдашгүй эрхтэй болохыг сануулсан захидлыг сайд Ц.Нямдорж тус улсын Дотоод хэргийн сайдад хандан хүргүүлжээ.

Мөн ГХЯ-ны Гэрээ, эрх зүйн газрын даргыг тус улсад томилон ажиллуулж, Шадар сайд М.Энхболдоос Ерөнхий шүүгчид нь албан захидал илгээж, даруй суллахыг хүссэн юм байна. Энэ мэтээр арга хэмжээ авч байгаа гэнэ. Одоо манай тал Их Британийн шүүхийн хариуг хүлээж байгаа гэлээ.

www.mongolnews.mn - Эх нутгийн чимээ

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/3726410/0bd/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсан

Э.Одгэрэл тайзаа орхиж, кино урлагт урвах уу

  • 2010-10-02
  • Уншсан 7661

Б.Хурцыг суллахыг шаардсан ноот бичиг ГХЯ-наас илгээжээ

  • 2010-10-02
  • Уншсан 6874

Хүн худалдаалсан эгч дүүс 10-11 жил хорих ял эдэлнэ

  • 2010-10-02
  • Уншсан 6939

Хилчдэд оноосон ялыг хэвээр батлав

  • 2010-10-01
  • Уншсан 6549

Бахархалт залуус тодорлоо

  • 2010-10-01
  • Уншсан 6879

Ардчиллын хамтын нийгэмлэгийн орнуудыг Монгол Улс даргална

  • 2010-10-01
  • Уншсан 6577

Хакүхо хүрхрээнд цохиулна

  • 2010-09-29
  • Уншсан 6432

Утаагүй такси үйлчилнэ

  • 2010-09-29
  • Уншсан 7198

Мянган оюутны байр ирэх онд ашиглалтад орно

  • 2010-09-29
  • Уншсан 7122

Монгол Улсын санаачилгыг дэмжихээ 65 дугаар чуулганы дарга илэрхийлэв

  • 2010-09-28
  • Уншсан 7165

ХЯТАДУУД МОНГОЛ ХҮНД ХАЛДСАН ХЭРЭГ ДАХИН ГАРЛАА [1]

  • 2010-09-28
  • Уншсан 6827

АНУ-ААС 9.5 САЯ ДОЛЛАРЫН БУЦАЛТГҮЙ ТУСЛАМЖ ҮЗҮҮЛЭВ

  • 2010-09-28
  • Уншсан 7101

Ханиад томуугийн тухай мэдээллийг онлайнаар дамжуулна

  • 2010-09-27
  • Уншсан 8766

Жүжигчин Жэки Чан Монголд ирнэ

  • 2010-09-27
  • Уншсан 7420

БНСУ-ын эмнэлгүүд цагаачдыг төлбөргүй эмчилнэ

  • 2010-09-27
  • Уншсан 7553

Өргөн хэрэглээний барааны үнэ 50-200 төгрөгөөр нэмэгдэв

  • 2010-09-24
  • Уншсан 7373

Цэргүүдээ дарамталсан багийн захирагчийг Зэвсэгт хүчнээс халав

  • 2010-09-24
  • Уншсан 6856

Эмийн санчийг хүлж, дөрвөн сая төгрөгийг нь дээрэмджээ

  • 2010-09-24
  • Уншсан 7431

Хоёр хүн дайрч хөнөөсөн жолооч машинаа орхиод зугтав

  • 2010-09-23
  • Уншсан 7645

ОРХОН ГОЛЫН САВ ГАЗАР ОЛГОСОН ЛИЦЕНЗИЙГ ЦУЦАЛНА

  • 2010-09-23
  • Уншсан 7215
배너신청
자생병원

배너신청