Бичлэгийн тоо 3,329

Үрчлээ арилгах аргууд

Уншсан 2186 vote 0 2015.02.09 16:50:53

Үрчлээ арилгах аргууд

wrinkleҮрчлээ гэдэг бол бидний арьс муудаж хөгширч байна гэсэн үг. Иймд үрчлээний эсрэг нэн даруй шуурхай тэмцэл хийх хэрэгтэй. Унтахаас 3 цагийн өмнө хийх халуун жин үрчлээний эсрэг сайн арга болдог. Нүүрээ хүйтэн давсны уусмалаар байнга арчиж бай (нэг стакан усанд хагас цайны халбага давс хийнэ). Унтахаас өмнө давстай тосоор нүүрээ тосолбол сайн. Тосноос бага зэрэг тасалж аваад өөр саванд, эсвэл шилэн саванд хийгээд цайны халбаганы гуравны нэг хэмжээтэй давс хийгээд холино. Хурууныхаа үзүүрээр нүүр болон хүзүүндээ түрхэнэ. Өглөөдөө нүүрээ лосьон, эсвэл балжингармын хандаар арчаарай. Дараа нь өдрийн тос түрхээд пудрдээрэй. Нүүрээ хамгаалалгүйгээр гадагшаа гарах хэрэггүй. Өдөр болгон таван минут орчим нүүрээ хуруугаарай хөнгөн тогших маш сайн. Мөн үрчлээний эсрэг маск хэрэглэж болно.

Өндөгтэй нимбэгний маск. Нэг ширхэг өндөгний цагаан дээр хагас нимбэгний шүүс нэмээд хурууны үзүүрээр давс цацаад сайтар холино. Нүүрэн дээрээ түрхээд 15-20 минутын дараа угаана.

Өндөг гурилны маск. Өндөгний шар эсвэл цагаан дээр 1 цайны халбага зөгийн бал, 1 хоолны халбага гурил нэмнэ. Бүгдийг сайтар хутгаад нүүр болон хүзүүн дээрээ түрхэнэ. 15-20 минутын дараа бүлээн усаар угаана.

Дрожжны маск. 25 г дрожж аваад сүүг эсвэл ургамлын тосыг цөцгий шиг өтгөнтэй болтол нь нэмнэ. Нүүр болон хүзүүн дээрээ түрхээд 15-20 минутын дараа бүлээн усаар угааж арилгана.

Нимбэгний тослог маск. 6-7 г тослог тосон дээр 1 цайны халбага нимбэгний шүүсийг дусал дуслаар нэмээд, мөн хагас цайны халбага цөцгий эсвэл майонез нэм. Бүгдийг холиод нүүрэн дээрээ түрхэнэ. 20-25 минутын дараа нүүрээ угаагаарай.
Хуурай болон үрчлээтэй арьсанд маск тавихаасаа өмнө нүүр болон хүзүүгээ сайтар угаагаад тос түрхэснийхээ дараа маскаа тавиарай. Хэрэв маскны чинь орцонд тос орж байвал тос түрхэх хэрэггүй.

Нүд: Нүдний эргэн тойрны арьсыг онцгойлон арчлах хэрэгтэй. Нүдний доор хүнхэр үүсдэг нь нойр дутагдсанаас болдог. Мөн нас ахих тусам арьс сунаж, уян хатан чанараа алдан нүдний доорхи арьс унжиж уут үүсдэг.

Зовхины хөх толбыг төмсний маскаар арилгах арга: Арилгасан түүхий төмсийг зутан болтол нь үрнэ. Зутангаа марланд хийж ороогоод нүдэн дээрээ тавьж 20 минутын болгооод угаана.

Нүдний доор уутанцар үүссэн бол: Арилгасан төмсыг зутан болтол үрээд 1цайны халбага гурил, 2 цайны халбага сүүтэй хольж хутгана. Зутангаа хоёр салфетка дээр зузаан түрхээд нүдэн дээрээ тавина. 20 минут байлгаад угаана.

Хүйтэн цай. Цайгаар нүдээ угаагаад тос түрхэнэ. 10 минутын дараа илүүдэл тосыг арчиж авна.

Луувангийн маск. Арилгасан лууванг маш жижиг болгож үрээд зутан болгоно. Зутангаа марлан дээр хэдэн давхар түрхээд нүдэн дээрээ түрхэнэ. 15 минутын дараа аваад нүдээ цайгаар угаана.
Нүднийхээ доод талд цөцгий түрхээд 15 минутын дараа хүйтэн цайгаар угаах нь маш сайн.

Ээдэмний маск. 3 цайны халбага ээдэм дээр 2 цайны халбага зөгийн бал нэмээд холино. Тос шиг юм үүсэх ба үүнийгээ нүднийхээ доор түрхээд 25 минутын дараа сүүгээр арилгана.
Ээдэмний жин. 2 цайны халбага шинэхэн ээдэм дээр 1цайны халбага сүү нэмээд марланд боож нүдэн дээрээ тавина. 15 минутын дараа хүйтэн цайгаар угаана.

Хатаасан укропны жин: 2 цайны халбага хатаасан укроп дээр хагас стакан буцалсан ус нэмээд 15-20 минут тавь. Дараа нь хөвөнд шингээгээд нүдэн дээрээ 20 минут тавиад угаана.

Уруул арчлах макс: Цөцгийн тосыг бага зэрэг халаагаад дээр нь цайны халбаганы тал хэртэй какао нэмж сайтар хутгана. Минут орчим буцалгаад, дараа нь хөргөн уруул дээрээ түрхээд 30 минут байлгана. Ингээд бүлээн усаар угаана.
Урууланд ургамлын тос, зөгийн бал, шинэ цөцгий түрхэж болно.
Уруулаа эрүүл өнгөтэй байлгахын тулд орой болгон сойзоороо массаж хийх хэрэгтэй. Ийм массажны дараа зөгийн бал түрхэх хэрэгтэй.

Духны үрчлээг арилгах: Духан дээр чинь үрчлээ гарсан бол давсалсан өргөст хэмхээр маск тавина. Дараа нь голоос нь баруун тийш, дараа нь зүүн тийш арчаарай.
Өндөгний цагааныг гурван удаа түрхэх: Эхний удаа түрхээд хатахаар нь ахиад түрх. Гурав дахь удаагаа түрхсэний дараа бүлээн усаар угаана. Энэ арчилгааг нүүрэн дээр үрчлээ гарсан үед ч гэсэн хэрэглэж болно

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/8474558/479/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсанsort
169 Уучилж сурах уужуу ухаан 2015-01-18 2192
168 60 орчим айл түймэрт өртөж, 22 айл орон гэргүй болжээ 2015-04-17 2191
167 Эрүүл харилцаанаас суралцдаг 9 зүйл 2014-07-29 2190
166 Бүртгүүлсэн иргэд Багануур, Багахангай дүүрэгт газар өмчлөх магадлал өндөр байна 2015-02-05 2188
165 Доллар 1990 төгрөгт хүрлээ 2015-03-09 2188
164 Битүүний өдөр цээрлэх зан үйл 2015-02-18 2187
163 Таны зан аашинд эерэгээр нөлөөлөх 8 хүнсийг нэрлэе 2015-03-18 2186
» Үрчлээ арилгах аргууд 2015-02-09 2186
161 Ажлыг гараасаа хурдан гаргах 18 арга 2015-01-11 2186
160 Хамгийн ашиггүй гэмээр мартагдсан бүтээлүүд 2015-01-26 2185
159 2015 он гарснаар 25 Монгол иргэн гадаадад амиа алджээ 2015-03-26 2185
158 “Фэнүүдээсээ асууя” 2014-10-26 2183
157 Алдармаа хэргээ аргалуулахын тулд хэн нэгэнд 10 сая төгрөг өгсөн гэнэ үү 2014-11-06 2182
156 Араар тавьдаг эрчүүдийн гаргадаг 9 шинж чанар 2016-06-23 2181
155 Номин их дэлгүүрийг банкны барьцаанд тавих уу? 2014-12-08 2179
154 Хадам ээжтэйгээ дотносоход туслах ярианы сэдвүүд 2015-01-18 2179
153 Амиа хорлох үзүүлэлтээрээ Өмнөд Солонгос улс дэлхийд 3-рт бичигдлээ 2014-09-06 2178
152 Боксын Үндэсний шигшээ баг Рио-д хүрэлцэн очлоо [1] 2016-07-27 2177
151 Ким Жон Уны тухай 17 баримт 2015-05-15 2174
150 Моди-гийн айлчлалын үр дүнд нэг тэрбум ам долларын зээл “авч чадав” 2015-05-18 2173
배너신청
자생병원

배너신청