Бичлэгийн тоо 3,329

 Залуучуудын хөдөлгөөн үүссэний 100 жил, Монголын залуучуудын холбоо байгуулагдсаны 20 жилийн ойн арга хэмжээний хүрээнд зохион байгуулсан “Монголын бахархал” ёслол өчигдөр боллоо.

Монголын залуучуудын холбооноос оюун ухаан, авьяас билэг, хүч чадал, эрдэм мэдлэгээрээ улс орныхоо хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулан, эх орныхоо нэр хүндийг Монгол Улсдаа төдийгүй дэлхий дахинд цуурайтуулан амжилттай ажиллаж, хөдөлмөрлөж байгаа залуучуудыг урамшуулж тэднийг олон нийтэд таниулан алдаршуулах зорилгоор Монголын бахархалт залуу шалгаруулах ёслолыг 2008 онд анх хийжээ.

Оны шилдэг залуусыг тодруулахдаа тухайн жилдээ спорт, соёл урлаг, шинжлэх ухаан, бизнес зэрэг нийгмийн бүхий л салбарт онцгой амжилт гаргасан залуусыг Шинжлэх ухааны академи, салбарын яамд болон харьяа байгууллагуудаас нэр дэвшүүлэн шалгаруулдаг бөгөөд энэ онд тэргүүний 40 гаруй залууг нэр дэвшүүлсэн байна.

“Чингис” зочид буудалд болсон ёслолын үеэр шилдгээр шалгарсан Монголыг 108 хоног тойрч аялсан “Этүгэн” дээд сургуулийн багш Г.Довчиндорж, ШУАийн Хими, хими-технологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Д.Хашбаатар, МҮХАҮТ-ын мэргэжилтэн Т.Золбоот, Хүүхдийн анхдугаар олимпийн наадмын аварга, гимнастикч Г.Эрдэнэболд, сурагчдын дэлхийн аварга шатарчин А.Энхтуул, Монголын тогоочдын холбооны гүйцэтгэх захирал Ч.Санчир, Чөлөөт бөхийн дэлхийн аваргын алтан медаль хүртсэн тамирчин С.Батцэцэг, Германы нэгэн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн мэргэжилтэн Д.Болормаа, БХИС-ийн багш П.Дашдорж нарт шагнал гардууллаа.

www.mongolnews.mn - Эх нутгийн чимээ

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/3723724/4ac/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсан
배너신청
자생병원

배너신청