Бичлэгийн тоо 3,329

Ардчиллын хамтын нийгэмлэгийн орнуудын /АХНО/ Удирдах зөвлөлийн дарга Пол Грахам тэргүүтэй Азийн орнуудын иргэний нийгмийн зүтгэлтнийг УИХ дахь МАХН-ын бүлгийн ахлагч Д.Лүндээжанцан өчигдөр хүлээн авч уулзлаа. Манай Засгийн газар 2011 оны долдугаар сараас уг байгууллагыг даргалах юм байна. Тиймээс олон улсын хэмжээнд өндөр нэр хүнд бүхий энэ үүрэгт ажилд хэрхэн бэлтгэж, зохион байгуулах талаар ярилцжээ.

АХНО-дын Удирдах зөвлөлийн дарга Пол Грахам “100 гаруй улс орныг нэгтгэдэг АХНО-дын даргын үүргийг Монгол Улс гүйцэтгэх болсон нь ардчилсан хөгжлийн үлгэр жишээ загвар орон болсныг нотолж байна. Ардчиллыг цаашид төгөлдөржүүлэн хөгжүүлэхэд хамтран ажиллая” гэлээ.

Д.Лүндээжанцан Монгол Улс Ази тив дэх ардчиллын үлгэр жишээ орон гэдгийг онцолж, “АХНОдын даргын үүрэг хүлээлгэсэн нь бидэнд өндөр хариуцлага ногдуулж байгаа хэрэг гэж ойлгож байна. Хүний эрх, ардчиллын үнэт зүйлсийг хуульчилсан монголчуудын хувьд ардчилсан нийгмийн байгууламжуудын үйл ажиллагааг үр дүнтэй болгох, ядуурал, ажилгүйдлийг багасгах, ард түмний амьдралын түвшинг сайжруулах гээд урьдаас илүү их ажил хүлээж байна.

Монголын төр, засгийн болон иргэний байгууллагууд та бүхэнтэй хамтран иргэний ардчилсан нийгмийг төлөвшүүлэхийн төлөө бүхий л хүчин чармайлт гаргана” гэжээ.

www.mongolnews.mn - Эх нутгийн чимээ

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/3723706/6a1/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсан
배너신청
자생병원

배너신청