Бичлэгийн тоо 3,329

Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах зорилгоор “Улаанбаатар такси транс” компани хийн түлшний тоноглол бүхий 1200 автомашин оруулж ирэхээр болжээ. БНСУ-ын “Хьюндай” корпорацид үйлдвэрлэсэн “Элентра” маркийн 2010 оны шинэ загварын эдгээр машиныг таксины үйлчилгээнд гаргах юм байна.

Уг машин хийн түлш болон шатахууны аль алинаар нь ажилладаг бөгөөд хийн баллоныг нөөц дугуйн оронд байрлуулаад явах боломжтой гэнэ. Барууны орнуудад ашиглаж буй сүүлийн үеийн тоноглол бүхий энэхүү машиныг ашигласнаар нийслэлийн утаа багасахаас гадна автомашины үнэ буурах ач холбогдолтой аж.

Эхний ээлжинд “Элентра” маркийн 400 автомашиныг арванхоёрдугаар сард оруулж ирэх юм байна. Харин үлдсэнийг нь ирэх оны нэг, зургадугаар сард авчрахаар төлөвлөжээ.

www.mongolnews.mn - Эх нутгийн чимээ

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/3715254/b31/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсан
배너신청
자생병원

배너신청