Бичлэгийн тоо 3,329

Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдыг НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 65 дугаар чуулганы дарга Жосеф Дэйс өнгөрсөн бямба гаригт хүлээн авч уулзав. Тэрээр Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын олон улсын судалгааны төв байгуулах, цөмийн зэвсэггүй статусыг баталгаажуулах зэрэг Монгол Улсын санаачилгыг хурлын даргын хувьд дэмжиж ажиллахаа илэрхийллээ.

Манай улсын хувьд тус чуулганы Эдийн засаг, санхүүгийн асуудал хариуцсан хоёрдугаар хороог даргалах, Монгол Улсын аюулгүй байдал, цөмийн зэвсэггүй статус, далайд гарцгүй хөгжиж буй орнуудын олон улсын судалгааны төвийн асуудлаарх Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг байгуулах, ерөнхий санал шүүмжлэлд оролцож Засгийн газрын байр суурийг илэрхийлэх зэрэг хэд хэдэн асуудалд гол анхаарлаа чиглүүлж ажиллаж байгааг Ерөнхий сайд хэллээ.

Транзит тээврийн өндөр зардал, уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй хүндрэл Монгол Улсын эдийн засаг, нийгмийн амьдралд сөрөг нөлөө үзүүлж байгааг Ерөнхий сайд С.Батболд дурдаад, эдгээрийг шийдэхэд НҮБ-тай тогтоосон харилцаа чухал үүрэгтэйг тэмдэглэв.

                                                                                   х х х

Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд Япон Улсын Ерөнхий сайд Наото Кан, Бүгд Найрамдах Чех Улсын Ерөнхийлөгч Вацлав Клаус нартай уулзаж, хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов.

www.mongolnews.mn - Эх нутгийн чимээ

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/3711617/7de/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсан
배너신청
자생병원

배너신청