Бичлэгийн тоо 3,329

Лондонд саатуулагдаад байгаа Б.Хурцын талаар Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын албаны дэд дарга Ш.Баясгалан, ГХЯ-ны Олон нийттэй харилцах газрын дарга Б.Монхоо нар өчигдөр товч мэдээлэл өгөв. Нэг ч асуултад хариулахгүй гэдгээ Д.Монхоо урьдчилан мэдэгдсэн юм. Тэдний мэдээллээс үзвэл Б.Хурц Үндэсний аюулгүй байдлын хорооны албаны хүмүүстэй нь уулзахаар Англид очсон аж.


Гэтэл өнгөрсөн есдүгээр сарын 17-нд Лондон хотын Хитроу нисэх онгоцны буудалд Их Британийн эрх бүхий байгууллагынхан түүнийг саатуулсан байна. Ингэхдээ 2003 онд С.Зоригийн хэрэгт холбогдуулан Д.Энхбатыг баривчилж, Францаас Белги, Германы нутгаар тээвэрлэсэн хууль бус ажиллагаанд түүнийг буруут гажээ. Дээрх хэрэгт холбогдуулан хэрэв Европын холбооны нутгаар зорчвол саатуулж, ХБНГУ-ын хуулийн байгууллагад шилжүүлж өгөх хүсэлтийг 2006 онд тавьж байсан аж.

Үүний дагуу саатуулсан гэсэн тайлбарыг тус улсаас манай ГХЯ-нд өгсөн байна. 2003 онд ТЕГ-аас Д.Энхбатыг баривчилж авчрах үүрэг өгснийг Б.Хурц тэргүүтэй хэсэг ажилтан гүйцэтгэжээ. Гэвч уг тушаал манай ч, олон улсын ч хуулийг зөрчсөн, ингэж тушаасныг тухайн үеийн Ерөнхийлөгч ч мэдээгүй байсан гэнэ. Хууль зөрчиж, хүн хулгайлсан энэ хэрэг мэдэгдсний дараа Франц, Германы талаас асуудлыг нухацтай тавьж байсан ч манайхан уучлалт гуйхын оронд төрийн нууц мэдээллээ задруулж, ажилтны нэр, гүйцэтгэх ажлын үйл явц зэргээ мэдээлж орхижээ.

Б.Хурцын хэргийг шүүх хурал уржигдар гурав дахь удаагаа болсон ч ирэх сарын 20 хүртэл хойшлуулсан байна. Түүнийг баригдсан өдрөөс Их Британид суугаа ЭСЯ-наас холбогдох мэдээллийг ГХЯ, ҮАБЗ авч байсан хэмээн Д.Монхоо мэдэгдэв. Мөн Б.Хурцыг нэн даруй суллахыг шаардсан ноот бичгийг ГХЯ-наас Их Британи, Умард Ирландын Нэгдсэн вант улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөлийн яаманд есдүгээр сарын 20-нд явуулсан байна.

Б.Хурц албан ажлаар зорчиж байсан, дипломат халдашгүй эрхтэй болохыг сануулсан захидлыг сайд Ц.Нямдорж тус улсын Дотоод хэргийн сайдад хандан хүргүүлжээ.

Мөн ГХЯ-ны Гэрээ, эрх зүйн газрын даргыг тус улсад томилон ажиллуулж, Шадар сайд М.Энхболдоос Ерөнхий шүүгчид нь албан захидал илгээж, даруй суллахыг хүссэн юм байна. Энэ мэтээр арга хэмжээ авч байгаа гэнэ. Одоо манай тал Их Британийн шүүхийн хариуг хүлээж байгаа гэлээ.

www.mongolnews.mn - Эх нутгийн чимээ

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/3726410/c77/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсанsort
169 Уучилж сурах уужуу ухаан 2015-01-18 2192
168 60 орчим айл түймэрт өртөж, 22 айл орон гэргүй болжээ 2015-04-17 2191
167 Эрүүл харилцаанаас суралцдаг 9 зүйл 2014-07-29 2190
166 Бүртгүүлсэн иргэд Багануур, Багахангай дүүрэгт газар өмчлөх магадлал өндөр байна 2015-02-05 2188
165 Доллар 1990 төгрөгт хүрлээ 2015-03-09 2188
164 Битүүний өдөр цээрлэх зан үйл 2015-02-18 2187
163 Таны зан аашинд эерэгээр нөлөөлөх 8 хүнсийг нэрлэе 2015-03-18 2186
162 Үрчлээ арилгах аргууд 2015-02-09 2186
161 Ажлыг гараасаа хурдан гаргах 18 арга 2015-01-11 2186
160 Хамгийн ашиггүй гэмээр мартагдсан бүтээлүүд 2015-01-26 2185
159 2015 он гарснаар 25 Монгол иргэн гадаадад амиа алджээ 2015-03-26 2185
158 “Фэнүүдээсээ асууя” 2014-10-26 2183
157 Алдармаа хэргээ аргалуулахын тулд хэн нэгэнд 10 сая төгрөг өгсөн гэнэ үү 2014-11-06 2182
156 Араар тавьдаг эрчүүдийн гаргадаг 9 шинж чанар 2016-06-23 2181
155 Номин их дэлгүүрийг банкны барьцаанд тавих уу? 2014-12-08 2179
154 Хадам ээжтэйгээ дотносоход туслах ярианы сэдвүүд 2015-01-18 2179
153 Амиа хорлох үзүүлэлтээрээ Өмнөд Солонгос улс дэлхийд 3-рт бичигдлээ 2014-09-06 2178
152 Боксын Үндэсний шигшээ баг Рио-д хүрэлцэн очлоо [1] 2016-07-27 2177
151 Ким Жон Уны тухай 17 баримт 2015-05-15 2174
150 Моди-гийн айлчлалын үр дүнд нэг тэрбум ам долларын зээл “авч чадав” 2015-05-18 2173
배너신청
자생병원

배너신청