Бичлэгийн тоо 3,329
Таны биеийг эрч хүчээр тэтгэх смүүти бэлтгэх жор

Бараг ихэнх хүмүүс смүүтид дуртай байдаг. Жимс, бага зэрэг цагаан идээ, за тэгээд жимсний шүүс зэргийг хольж дээр нь мөс нэмсэн хүйтэн ундаанаас хэн татгалзаж чадах билээ. Хэрэв та боловсруулаагүй хоол хүнс хэрэглэх дэглэмтэй байгаа бол смүүти яг тохирно.

Superfood-Smoothies-To-Fuel-Your-Body-With-Power

Та бүхэндээ ирч хүч нэмэх смүүти бэлтгэх жорыг хүргэж байна.



1. Буржгар байцаа бананы смүүти 

Хэрэв та өдрийн турш хамаг кальци, хүч тэнхээгээ бартал ажилласан бол энэ смүүти таны алдагдсан эрч хүчийг тань нөхөж кальциар хангах болно.

Орц:

Банана -1 ширхэг

Буржгар байцаа- 2 аяга /хэрчсэн/

Шар буурцагийн сүү- аяганы тал хэмжээтэй

Маалингийн үр – 1 хоолны халбага

Сахар -1 цайны халбага

Бэлтгэх заавар: Дээрхи бүх орцуудаа блэндэрт хийж таглан шингэн болтол нь блэндэрдэнэ. Дээр нь мөс хийнэ. Ингээд таны ирч хүч сэргээх смүүти бэлэн боллоо.

Kale-and-Banana-Smoothie




2. Маалингийн үртэй смүүти

Маалингийн үр нь ширхлэг, омега-3, тослог хүчил зэргээр баялаг байдаг. Бусад боловсруулаагүй бүтээгдэхүүнийг бодоход маш бага калори агуулдаг учир бусад смүүтинээс илүү эрүүл.

Орц:

Луувангийн шүүс – 1 аяга

Жүржийн шүүс – 1 аяга

Маалингийн үр – 2 хоолны халбага

Цагаан гаа- 1 хоолны халбага /хэрчсэн/

Бэлтгэх заавар:

Бүх орцуудаа блэндэрт хийж шүүс болтол нь сайтар блэндэрдээд таны смүүти бэлэн болно. Бэлэн болсон смүүтийг тэр дор нь хэрэглэхийг зөвлөе.

Flaxseeds-Smoothie



3. Банана, нэрс, эрдэнэшишийн смүүти

Энэхүү амтат ундааны орц зуны шинэхэн нэрсээр амтаа нэмсэн байх ба сахар болон хиймэл амт оруулагч агуулаагүй болно.  Иймд хамгийн эрүүл смүүтиний нэг яах аргагүй мөн билээ.

Орц:

Эрдэнэшишийн сүү- 1 Аяга

Хөлдүү нэрс – Аяганы тал

Хөлдүү банана – 1/2 хэмжээтэй /хальсалсан/

Сахар -2 цайны халбага

Ванилийн охь- 1 цайны халбага

Бэлтгэх заавар:

Нэг аяга сүү, банана, нэрс, сахар, ванилийн охь зэргээ блэндэрт хийн зөөлөн болтол нь 20-30 секунд блэндэрдэнэ. Хэрэв илүү шингэн уухыг хүсвэл аяган ы 1/4 хэмжээтэй сүү нэмж болно. Ингээд таны ундаа бэлэн боллоо.

Banana-Blueberry-Soy-Smoothie



4. Шоклад банана, гожи бэрритэй смүүти

Гожи бэрри жимс



Гожи бэрри жимс, какаоны гайхалтай нийлэмж нь хүний биеийг амино хүчил, эрдэс бодис, антиоксидантаар хангана.

Орц:

2 ширхэг жижиг хэмжээтэй хальсалсан банана

2 амны халбага какаоны нунтаг

Аяганы 1/3 хэмжээтэй хатаасан гожи бэрри жимс

1 ширхэг бууцай

Аяганы 1/2 хэмжээтэй хөлдөөсөн нэрс /эсвэл гүзээлзгэнэ байж болно/

Уургийн нунтаг – 1 халбага /зориулалтын халбага/

Цэвэршүүлсэн ус – 113 грамм

Бэлтгэх заавар:

Зөөлөн жимснээсээ эхлээд блэндэртээ хийнэ. Хамгийн сүүлд ногоон ногоог хийнэ. Смүүтиг тослог болтол нь 30 секунд холино.

Ингээд таны смүүти бэлэн боллоо.



Эцэст нь сануулахад смүүти бол эрүүл мэндэд зориулагдсан орц найрлагатай ундаа байдаг тул ямар нэгэн нэмэлт амт оруулагч, сахар зэргийг илүү нэмэхэд л эрүүл мэндэд ач тустай байдал нь үгүй болдог байна.

emch.mn
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/8979965/81e/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Datesort Уншсан
189 Зүсээ хувиргасан "казино" буюу залуусын хэтэвчийг тэмтэрсэн автомат тоглоомын газрууд 2016-02-29 6181
188 “Mad Max fury road” гурван оскарын эзэн боллоо 2016-02-29 5768
187 THE MONGOLZ багийн Польш явах виз гарлаа 2016-02-29 5729
186 Forbes-ийн дэлхийн хамгийн баян хүний жагсаалтыг Билл Гейтс ахин тэргүүллээ 2016-03-02 5810
185 Шекспирийн бунхныг шалгаж эхэллээ 2016-03-02 5707
184 Усэйн Болтын дээд амжилтыг эвдсэн ч бүртгэсэнгүй 2016-03-02 5751
183 ШҮДНИЙ ӨВЧИН ХОРТ ХАВДАР ҮҮСГЭДЭГ 2016-03-02 5469
182 Та ямар бүлгийн цустай вэ. Хэрхэн хооллох вэ? 2016-03-03 5721
181 Илүүдэл жингээ хасах энгийн дүрмүүд 2016-03-03 5978
180 Өнөөдөр олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр 2016-03-08 5420
179 Бейонсе охиныхоо сургууль дээр “тоглолт” хийжээ 2016-03-08 5444
178 Кенсингтоны ордон Кембрижийн гүнтнүүдийн гэр бүлийн шинэ зургуудыг тавьжээ 2016-03-08 4867
177 Леброн амжилтаа ахиулсаар 2016-03-09 5107
176 Сэтгүүлч бүсгүй нүцгэн зургийнхаа төлөө 55 сая доллар нэхэмжилжээ 2016-03-09 5063
175 Кэйлор Навас агуу Ван дер Сарын амжилтыг эвдлээ 2016-03-09 5035
174 Улаанбаатар хотын орон сууцны үнийн индекс 2016-03-11 5136
173 Нүүрэндээ иллэг хийх зөв дараалал 2016-03-11 4967
» Таны биеийг эрч хүчээр тэтгэх смүүти бэлтгэх жор 2016-03-11 4976
171 Олны танил хүмүүс ямар амьтадтай адилхан харагддаг вэ 2016-03-15 5377
170 Шоколад амттай, биед ч тустай 2016-03-15 5413
배너신청
자생병원

배너신청