Бичлэгийн тоо 3,329

Монгол улс хүн ам, орон сууцны нэгдсэн тооллогыг 10 жил тутамд хийдэг уламжлал тогтоод байгаа бөгөөд энэ жил ээлжит нэгдсэн тооллогоо хийх гэж байна. Өөрөөр хэлбэл иргэний нэгдсэн мэдээлэл болох орон сууц, эдийн засгийн нөхцөл байдал, ажил эрхлэлт, шилжин суурьшилт зэрэг олон төрлийн дэлгэрэнгүй мэдээллийг тодорхой болгодог нэгдсэн тооллого ирэх сарын 11-нээс 17-ний хооронд үргэлжлэх юм.

Энэхүү тооллогыг хүн ам зүйн 25, орон сууцны 21 үзүүлэлт бүхий асуулгатай явуулах гэж байгаа талаар холбогдох хүмүүс мэдээлж байна. Тухайлбал, хүн ам зүй гэдэгт иргэний харъяалал, боловсролын түвшин, бичиг үсгийн мэдлэг, шашин шүтлэг, тухайн газар оршин суугаа хугацаа, шилжилт хөдөлгөөн, ажил эрхлэлтийн байдал, ажилгүйдэл, түүний шалтгаан зэрэг 25 асуулга авах аж.

Харин орон сууцны асуулгад сууцны төрөл, өмчлөл, усны хангамж, хог зайлуулалт, дулааны эх үүсвэр, ундны усаа авдаг зай зэргийн 21 асуулт багтах аж. Энэ удаагийн нэгдсэн тооллогоор Мянганы хөгжлийн зорилтын шалгуур үзүүлэлтүүдээс хоёр асуулт оруулсан нь иргэний болон өрхийн хэмжээнд үүрэн телефон, интернэт хэрэглэдэг зэргийг оруулжээ. Түүнчлэн энэ удаад хилийн чанадад удаан хугацаагаар ажиллаж, амьдарч буй иргэдээ интернэтээр давхар тоолох арга хэмжээг зохион байгуулахаараа энэ удаагийн тооллого онцлогтой.

Өөрөөр хэлбэл, www.toollogo2010.mn сайтыг ажиллуулан гадаадад байгаа Монголчууд тооллогод оролцох боломжтой болох юм байна. Ингэхдээ харь улсад ажиллаж, амьдарч буй элэг нэгтнүүд маань албан ёсоор ч бай, хууль бусаар ч бай ямар ч тохиолдолд тооллогод хамрагдах боломжтой юм. Тодруулбал, Та хилийн чанадад хууль бусаар амьдарч байгаад энэхүү тооллогод оролцоход эргээд ямар нэгэн асуудалд орохгүй байх нууцлалыг бүрдүүлсэн талаар зохион байгуулагчид онцолж байгаа юм.

Олон улсад хүн ам, орон сууцны нэгдсэн тооллогод интерполоор эрэн сурвалжлагдаж буй иргэн ч хамрагдах эрхтэй бөгөөд ингэхдээ бүх нууцлалыг хадгална гэсэн дүрэм байдаг аж. Тиймээс манай улс ч энэ жишгээр ажиллахаа мэдэгдсэн. Үүнээс гадна манай улсын хүн амны нас баралт, эхийн эндэгдэл, эдгээрийн шалтгааны талаар зургаан бие даасан асуулт орж байгаагаараа мөн онцлогтой. Сонирхуулахад, 1918 онд манай улс анх удаа хүн амаа тоолоход тухайн үед 647,5 мянга байжээ. Үүнээс хойш тоолсоор энэ жил 10 дахь удаагаа нэгдсэн байдлаар ийнхүү тооллогоо явуулах гэж байна.

Тооллого дээр хэлсэнчлэн ирэх сарын 11-17-ний хооронд буюу долоо хоногийн хугацаанд үргэлжлэх юм. Улс орон төдийгүй, дэлхий дахинаа ач холбогдлыг өндрөөр үнэлж буй хүн, ам орон сууцны тооллогодоо иргэн Та бүхнийг идэвхтэй оролцохыг уриалж байна. Дэлхийн хүн ам, орон сууцны тооллого 2005-2014 оны хооронд үргэлжилж байгаа юм. Энэ нь Нэгдсэн үндэсний байгууллагын Статистикийн комиссын 36 дугаар чуулганаар гарсан шийдвэр бөгөөд гишүүн орнууд 2005-2014 оны хооронд хүн, ам орон сууцны тооллогыг наад зах нь нэг удаа хийсэн байх зөвлөмжийг гаргасан билээ.

Үүний хүрээнд 2005 оноос хойш дэлхийн хүн амын 34 хувь нь буюу 2,3 тэрбум хүн хүн амын тооллогод хамрагдаад байгаа аж. Сонирхуулахад, манай хоёр хөрш болох ОХУ гэхэд энэ сарын 14-нээс эхлэн энэхүү тооллогоо эхлэх бол БНХАУ ирэх сарын 1-нээс эхлэн тооллогоо хийх гэж байна.

www.mongolnews.mn - Эх нутгийн чимээ

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/3748334/607/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Datesort Уншсан
189 Зүсээ хувиргасан "казино" буюу залуусын хэтэвчийг тэмтэрсэн автомат тоглоомын газрууд 2016-02-29 6181
188 “Mad Max fury road” гурван оскарын эзэн боллоо 2016-02-29 5768
187 THE MONGOLZ багийн Польш явах виз гарлаа 2016-02-29 5729
186 Forbes-ийн дэлхийн хамгийн баян хүний жагсаалтыг Билл Гейтс ахин тэргүүллээ 2016-03-02 5810
185 Шекспирийн бунхныг шалгаж эхэллээ 2016-03-02 5707
184 Усэйн Болтын дээд амжилтыг эвдсэн ч бүртгэсэнгүй 2016-03-02 5751
183 ШҮДНИЙ ӨВЧИН ХОРТ ХАВДАР ҮҮСГЭДЭГ 2016-03-02 5469
182 Та ямар бүлгийн цустай вэ. Хэрхэн хооллох вэ? 2016-03-03 5721
181 Илүүдэл жингээ хасах энгийн дүрмүүд 2016-03-03 5978
180 Өнөөдөр олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр 2016-03-08 5420
179 Бейонсе охиныхоо сургууль дээр “тоглолт” хийжээ 2016-03-08 5444
178 Кенсингтоны ордон Кембрижийн гүнтнүүдийн гэр бүлийн шинэ зургуудыг тавьжээ 2016-03-08 4867
177 Леброн амжилтаа ахиулсаар 2016-03-09 5107
176 Сэтгүүлч бүсгүй нүцгэн зургийнхаа төлөө 55 сая доллар нэхэмжилжээ 2016-03-09 5063
175 Кэйлор Навас агуу Ван дер Сарын амжилтыг эвдлээ 2016-03-09 5035
174 Улаанбаатар хотын орон сууцны үнийн индекс 2016-03-11 5136
173 Нүүрэндээ иллэг хийх зөв дараалал 2016-03-11 4967
172 Таны биеийг эрч хүчээр тэтгэх смүүти бэлтгэх жор 2016-03-11 4976
171 Олны танил хүмүүс ямар амьтадтай адилхан харагддаг вэ 2016-03-15 5377
170 Шоколад амттай, биед ч тустай 2016-03-15 5413
배너신청
자생병원

배너신청