Бага насны 200 охиныг аварчээ
Баруун Африкийн Нигерид Засгийн газрын арми лалын хэт даврагч Боко Харам бүлэглэлийн бааз руу довтолж, бага насны 200 гаруй охидыг эсэн мэнд суллажээ.
Гэхдээ жилийн өмнө Борно мужийн сургуулиас хулгайлагдсан охид тэдний дунд байгаагүй гэдгийг армийн төлөөлөгч мэдэгдсэн байна. Одоогоор цэргүүд охидыг хэн болохыг нь тогтоож, эрүүл мэндийн үзлэгт оруулсаныхаа дараа эцэг эхэд нь яаралтай хүргэж өгөх ажлыг явуулж эхлээд байгаа юм байна.
Нигерийн арми өчигдөр хэт даврагчдын нэг бааз болох ой модтой бүс нутагт цэргийн ажиллагаа явуулж, 300 орчим охид эмэгтэйчүүдийг сулласан байна. Тэдний 200 нь насанд хүрээгүй охид байжээ.
Эх сурвалж:
www.mminfo.mn