Бичлэгийн тоо 3,329
Шүүгч нар ажил дээрээ "том хүний кино" үзсэн хэргээр халагдлаа
Уншсан 2194 vote 0 2015.03.18 16:17:31Шүүгч нар ажил дээрээ "том хүний кино" үзсэн хэргээр халагдлаа
Их Британид гурван шүүгч ажлын байран дээрээ насанд хүрэгчдийн кино үзсэн хэргээр халагджээ.
Тодруулбал дүүргийн шүүгч Тимотри Боулз, цагаачлалын шүүгч Уоррен Грант, дүүргийн шүүгчийн орлогч Питер Баллок нар ажилгүй болсон байна. Тэд албаныхаа компьютерээр порно үзсэн аж.
Британид насанд хүрэгчдийн кино үзэхийг хориглодоггүй. Гэхдээ ажлын цагаар, албаны техник хэрэгслийг ийм шившигтэй зүйлд ашигласан, төрийн өндөр албан тушаал сахидаг зэргээс үзэж, шүүгчдийг буруутгасан байна.
Түүнчлэн албан өрөөндөө порно үзсэн бас нэг шүүгч болох Андрю Мо өөрийнхөө хүсэлтээр ажлаасаа гарчээ. Халагдсан шүүгчид хоорондоо ямар ч холбоогүй байжээ.
www.mnews.mn