Финландын
бодибюлдингийн тамирчин Жари Ментулла булчингаа тууштай хөгжүүлсээр
“Marvel” киноны супер баатартай адилхан болжээ. Жари нь 15 жилийн турш
спортоор хичээллэхдээ 2002, 2004, 2008 онуудад Европын дөрвөн удаагийн
аваргаар тодорсон байна. Тэрээр бэлтгэлийн зургаа “Reddit” хэмээх
интернэт сүлжээнд нийтэлж, шуугиан дэгдээв. Жаригийн гарын төдийгүй
нүүрний булчин хөгжсөн бололтой.