Бичлэгийн тоо 3,329
Хэрэглээний зардалдаа 399 тэрбум төгрөг, сургууль, цэцэрлэгийн барилга барихад 30 тэрбум төгрөг төсөвлөжээ
Уншсан 2208 vote 0 2014.11.18 15:30:00Хэрэглээний зардалдаа 399 тэрбум төгрөг, сургууль, цэцэрлэгийн барилга барихад 30 тэрбум төгрөг төсөвлөжээ
Монгол Улсын 2015 оны нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн нийт орлого 7,159.9 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 29.8 хувь, тэнцвэржүүлсэн орлогод нийцүүлсэн нэгдсэн төсвийн нийт зарлага 7,599.2 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 31.7 хувь, нэгдсэн төсвийн нийт алдагдал 439.2 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 1.8 хувь болохоор батлагдлаа. Ирэх жилийн төсөвт нийт 7.1 их наяад төгрөгийн төвлөрнө гэж тооцоолсон байна. Үүний 1.1 их наяад төгрөгийг уул уурхай салбараас олно гэж тооцоолсон байна. Тухайлбал:
- Оюу Толгой ХХК 2015 онд 819.1 мянган тонн зэсийн баяжмал экспортлож 324.3 тэрбум төгрөгийн татвар,
- Эрдэнэт Үйлдвэр ХХК 590.1 мянган тонн зэсийн баяжмал экспортлож 447.5 тэрбум төгрөгийн татвар,
- Эрдэнэс Тавантолгой ХК 6 сая тонн нүүрс экспортлож 60.8 тэрбум төгрөгийн татвар төлөхөөр тооцжээ.
Үлдсэн орлогын эх үүсвэрийг салбар нь авч үзвэл:

Төсвийн орлогын төлөвлөгөө ийм байгаа бол ирэх онд зарцуулах мөнгөний задаргааг авч үзвэл бичиг хэрэг, шатахуун, шуудан холбоо гэх мэт урсгал зардалд нийт 399 тэрбум, цалин, тэтгэвэрийг инфляцийн түвшин, салбарын онцлог, бүтээмжийг харгалзан индексжүүлж нэмэгдүүлэхэд 500 орчим тэрбум төгрөг; шинээр ашиглалтад орох сургууль, цэцэрлэг, дотуур байр, эмнэлэгтэй холбогдуулан нэмэгдэх урсгал зардалд нийт 30.6 тэрбум төгрөг; хүн амын статистик өөрчлөлт буюу өндөр настны тэтгэвэр авагчид болон сургууль цэцэрлэгт хамрагдах хүүхдийн тооны өсөлтөөс шалтгаалан нэмэгдэх урсгал зардал 81.1 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөжээ.