Бичлэгийн тоо 3,329

УИХ хаврын чуулганаа өндөрлөхөөс өмнөхөн Тавантолгойн асуудлыг хэлэлцэж, 39 дүгээр тогтоол баталсан. Уг тогтоолоор Тавантолгойн орд газрыг хэсэгчлэн хуваахгүйгээр нэгдсэн нэг удирдамжинд байлгаж ашиглах, уг орд газрын 10 хувийг ард түмэнд, хувийн хэвшилд 10 хувь, гадаад дотоодын хөрөнгийн биржээр 30 хувийг арилжаалан мөнгө босгох, үлдсэн 50 хувийг нь төр мэдэлдээ үлдээх шийдвэр гаргасан юм.

Үүнтэй холбогдуулан “Эрдэнэс МГЛ”-ийн “охин” компани болох “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийг байгуулан, Тавантолгойн орд газрын үйл ажиллагааг эхлүүлэхээр шийдвэрлэсэн. Гэтэл “Эрдэнэс МГЛ” охин компаниа албан ёсоор байгуулаа гүй төдийгүй өнөөдрийг хүртэл дүрэмг үйгээр үйл ажиллагаа явуулж буй нь хууль зөрчиж буй талаар яригдаж эхлээд байна. Шинээр байгуулагдах учиртай “Эрдэнэс Тавантолгой” компани нь орд газрыг ашиглах асуудлыг шийдвэрлэх эрх зүйн субъект.

Гэтэл өнөөдрийг хүртэл “Эрдэнэс Тавантолгой” компанийг хууль ёсны дагуу байгуулаагүй атлаа олборлолт явуулах оператор компанийн урьдчилсан тендер зарлаж, гүйцэтгэх захирлын сонгон шалгаруулалтыг “Эрдэнэс МГЛ” компани эрхлэн явуулж буй нь хууль бус үйлдэл болж байгаа аж. Албаны эх сурвалжийн хэлснээр “Эрдэнэс МГЛ” ХХК оператор компанийг сонгон шалгаруулах баримт бичгийг 8000 ам.доллараар худалдаж буй.

Энэ нь шинэ ТЭЗҮ-д үндэслэгдэн гарах ёстой ч 1999 онд Канадын “Норвест” гэдэг компанийн хийсэн ТЭЗҮ-д үндэслэсэн баримт бичгээр сонгон шалгаруулалт явуулж байгаа нь хууль зөрчсөн бас нэгэн баримт болоод байна. Учир нь УИХ-ын 39 дүгээр тогтоолд орд газрыг сорчлон ашиглахгүй гэж заасан. Гэтэл “Норвест” компанийн ТЭЗҮ нь сорчлон ашиглахаар хийгдсэн байдаг аж.

Тиймээс УИХ-ын шийдвэрийг маш ноцтойгоор зөрчсөн төдийгүй ард түмний эрх ашигт ч нийцэхгүй ТЭЗҮ гэж мэргэжилтнүүд хэлж байна. Засгийн газар Тавантолгойн ордод тулгуурлан Сайншандад аж үйлдвэрийн цогцолбор байгуулж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэн, ажлын байр олноор бий болгох зорилт тавьж байгаа. Гэтэл энэ ордыг “Норвест”-ийн ТЭЗҮ-д түшиглэн олборлоод эхлэх юм бол шууд сорчлогдож, үйлдвэрүүдийн насжилтыг богиносгох аюултай юм байна.

Мөн уг тендерийн материалд, жилд 15 сая тн нүүрс олборлох хүчин чадалтай, гадаадын бусад улс орнуудад гурав болон түүнээс дээш жил олборлолтын ажил гүйцэтгэсэн туршлагатай компанийг оролцуулах зэрэг заалт байгаа нь үндэсний компаниудыг “шахсан”, гаднынханд найр тавьсан гэж үзэхэд хүргээд байна. Эх сурвалжийн хэлснээр энэ тендерт гадаадын долоо, Монголоос “Жамп”, “Тавантолгой транс” компани оролцож буй аж. Уг нь нүүрс олборлох дадлага туршлагатай компаниуд Монголд олон бий.

Гэвч “Эрдэнэс МГЛ” энэ тендерээрээ УИХ-ын шийдвэр болон Засгийн газрын бодлогын эсрэг ийм хууль бус үйл ажиллагаа явуулж эхэлжээ. Энэ нь хэний ашиг сонирхолтой холбоотойг эрхэм гишүүд анхааралдаа авч, баталсан тогтоолынхоо хэрэгжилтийг дахин шалгахгүй бол “Эрдэнэс МГЛ” компани Тавантолгойн “өрмийг” гаднынханд сорчилж ашиглуулах “бодлого” явуулж байгаа нь тодорхой байна.

www.mongolnews.mn - Эх нутгийн чимээ

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/3748328/eaa/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсанsort
189 НЭР НЭГТЭЙ ГУРВАН ӨНЦӨГ 2013-04-16 11730
188 ФЭЙСБҮҮКЧ ТАМИРЧИД 2013-03-26 11769
187 ДЭЛХИЙД ТАНИГДСАН МОНГОЛ ЭМЧ 2013-03-15 11802
186 Төрийн түүхийн музейн 100 мянга дахь зочинд баяр хүргэлээ 2013-01-17 11807
185 "БААТАР" Батаарыг байртай болгоё, МАН-ынхан 2013-03-28 11808
184 Бүх дэлхийн байгаль хамгаалах өдрийг Монголд тэмдэглэнэ 2013-02-25 11817
183 Нэг дээврийн дор 2010-07-28 11818
182 Тувагийн төлөөлөгчийн газар Улаанбаатарт нээгдэнэ 2013-01-17 11829
181 Дэлхийн аяллын шилдэг маршрут: Монгол 2013-04-16 11841
180 ЦАГААНАА ТҮРҮҮЛЖ, МАНАЙХАН БАГААРАА ГУРАВТ ЖАГСАВ 2013-02-14 11847
179 ХОККЕЙЧИД “CHALLENGE CUP”-ААС АНХНЫ МЕДАЛИА АВЛАА 2013-03-25 11867
178 А.Мөнхболд: Бид хөршийнхөө ложистикийг ойлгохгүй бол нүүрсээ үнэд хүргэж чадахгүй 2013-05-02 11892
177 Б.БАТ-ЭРДЭНЭ ЕРӨНХИЙЛӨГЧИД ӨРСӨЛДӨХ ЭРХ АВЛАА [1] 2013-05-06 11918
176 “ОЮУТОЛГОЙ” УЛС ТӨРИЙН “ЗЭВСЭГ” БИШ 2013-03-18 11926
175 Б.Сэр-Од: Монголынхоо нэрийг мандуулахын тулд гадаадад бэлтгэл хийдэг 2013-03-07 11937
174 Таван оронд суралцах ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРИЙН шалгаруулалт зарлалаа 2013-04-09 11953
173 “iTunes App store”-т Д.Болдын аппликейшн хамгийн эрэлттэй байна 2013-03-11 11961
172 Н.Ариунболд: Мөнгө босож ирээд цай чанаж өгөх биш, ээж минь л байхад болно 2013-03-18 11972
171 АНУ-ын балетийн одод Монголд ирэх нь [1] 2013-05-13 11989
170 ТЭРГҮҮН КОМИССАР Ч.САНГАРАГЧАА АЖИЛТНАА ЮУНЫ УЧИР ТАГНАВ 2010-07-29 12057
배너신청
자생병원

배너신청