Бичлэгийн тоо 3,329

Монгол улс хүн ам, орон сууцны нэгдсэн тооллогыг 10 жил тутамд хийдэг уламжлал тогтоод байгаа бөгөөд энэ жил ээлжит нэгдсэн тооллогоо хийх гэж байна. Өөрөөр хэлбэл иргэний нэгдсэн мэдээлэл болох орон сууц, эдийн засгийн нөхцөл байдал, ажил эрхлэлт, шилжин суурьшилт зэрэг олон төрлийн дэлгэрэнгүй мэдээллийг тодорхой болгодог нэгдсэн тооллого ирэх сарын 11-нээс 17-ний хооронд үргэлжлэх юм.

Энэхүү тооллогыг хүн ам зүйн 25, орон сууцны 21 үзүүлэлт бүхий асуулгатай явуулах гэж байгаа талаар холбогдох хүмүүс мэдээлж байна. Тухайлбал, хүн ам зүй гэдэгт иргэний харъяалал, боловсролын түвшин, бичиг үсгийн мэдлэг, шашин шүтлэг, тухайн газар оршин суугаа хугацаа, шилжилт хөдөлгөөн, ажил эрхлэлтийн байдал, ажилгүйдэл, түүний шалтгаан зэрэг 25 асуулга авах аж.

Харин орон сууцны асуулгад сууцны төрөл, өмчлөл, усны хангамж, хог зайлуулалт, дулааны эх үүсвэр, ундны усаа авдаг зай зэргийн 21 асуулт багтах аж. Энэ удаагийн нэгдсэн тооллогоор Мянганы хөгжлийн зорилтын шалгуур үзүүлэлтүүдээс хоёр асуулт оруулсан нь иргэний болон өрхийн хэмжээнд үүрэн телефон, интернэт хэрэглэдэг зэргийг оруулжээ. Түүнчлэн энэ удаад хилийн чанадад удаан хугацаагаар ажиллаж, амьдарч буй иргэдээ интернэтээр давхар тоолох арга хэмжээг зохион байгуулахаараа энэ удаагийн тооллого онцлогтой.

Өөрөөр хэлбэл, www.toollogo2010.mn сайтыг ажиллуулан гадаадад байгаа Монголчууд тооллогод оролцох боломжтой болох юм байна. Ингэхдээ харь улсад ажиллаж, амьдарч буй элэг нэгтнүүд маань албан ёсоор ч бай, хууль бусаар ч бай ямар ч тохиолдолд тооллогод хамрагдах боломжтой юм. Тодруулбал, Та хилийн чанадад хууль бусаар амьдарч байгаад энэхүү тооллогод оролцоход эргээд ямар нэгэн асуудалд орохгүй байх нууцлалыг бүрдүүлсэн талаар зохион байгуулагчид онцолж байгаа юм.

Олон улсад хүн ам, орон сууцны нэгдсэн тооллогод интерполоор эрэн сурвалжлагдаж буй иргэн ч хамрагдах эрхтэй бөгөөд ингэхдээ бүх нууцлалыг хадгална гэсэн дүрэм байдаг аж. Тиймээс манай улс ч энэ жишгээр ажиллахаа мэдэгдсэн. Үүнээс гадна манай улсын хүн амны нас баралт, эхийн эндэгдэл, эдгээрийн шалтгааны талаар зургаан бие даасан асуулт орж байгаагаараа мөн онцлогтой. Сонирхуулахад, 1918 онд манай улс анх удаа хүн амаа тоолоход тухайн үед 647,5 мянга байжээ. Үүнээс хойш тоолсоор энэ жил 10 дахь удаагаа нэгдсэн байдлаар ийнхүү тооллогоо явуулах гэж байна.

Тооллого дээр хэлсэнчлэн ирэх сарын 11-17-ний хооронд буюу долоо хоногийн хугацаанд үргэлжлэх юм. Улс орон төдийгүй, дэлхий дахинаа ач холбогдлыг өндрөөр үнэлж буй хүн, ам орон сууцны тооллогодоо иргэн Та бүхнийг идэвхтэй оролцохыг уриалж байна. Дэлхийн хүн ам, орон сууцны тооллого 2005-2014 оны хооронд үргэлжилж байгаа юм. Энэ нь Нэгдсэн үндэсний байгууллагын Статистикийн комиссын 36 дугаар чуулганаар гарсан шийдвэр бөгөөд гишүүн орнууд 2005-2014 оны хооронд хүн, ам орон сууцны тооллогыг наад зах нь нэг удаа хийсэн байх зөвлөмжийг гаргасан билээ.

Үүний хүрээнд 2005 оноос хойш дэлхийн хүн амын 34 хувь нь буюу 2,3 тэрбум хүн хүн амын тооллогод хамрагдаад байгаа аж. Сонирхуулахад, манай хоёр хөрш болох ОХУ гэхэд энэ сарын 14-нээс эхлэн энэхүү тооллогоо эхлэх бол БНХАУ ирэх сарын 1-нээс эхлэн тооллогоо хийх гэж байна.

www.mongolnews.mn - Эх нутгийн чимээ

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/3748334/cb3/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсан

“Монголросцветмет”- ийн орлогыг оросууд авна

  • 2010-10-12
  • Уншсан 6642

“Хүүхэд залуучуудын нэвтэрхий толь”-ийн үргэлжлэл гарна

  • 2010-10-11
  • Уншсан 7460

Сэтгэцийн эмгэг өвчний эсрэг явган аялав

  • 2010-10-11
  • Уншсан 6452

“Монгол Улс өвөлд бэлэн”

  • 2010-10-11
  • Уншсан 6560

Хэнтийн Өмнөдэлгэрт галдан шатаасан хэрэг гарлаа [1]

  • 2010-10-09
  • Уншсан 6616

“Гадаадад ажиллах хүч илгээх төв” ХХК-д бүртгэлтэй ДАРААХ ИРГЭДЭД АЖЛЫН САНАЛ ИРЛЭЭ

  • 2010-10-09
  • Уншсан 8889

Хакүхогийн гэрэл зургийн цомог гарна

  • 2010-10-09
  • Уншсан 6812

БНСУ дахь Элчин сайдын яамныхан 5.7 сая вонын торгуульд оржээ

  • 2010-10-08
  • Уншсан 6931

Цэргийн жинхэнэ албаны татлага тоолох үеэс өмнө явагдаж дуусна

  • 2010-10-08
  • Уншсан 6241

Та интерполоор эрэн сурвалжлагдаж буй гэмт хэрэгтэн байсан ч Хүн, ам, орон сууцны улсын тооллогодоо оролцох эрхтэй

  • 2010-10-08
  • Уншсан 6266

“ЭРДЭНЭС МГЛ” КОМПАНИ УИХ-ЫН ТОГТООЛЫГ ЗӨРЧЖЭЭ

  • 2010-10-08
  • Уншсан 6535

МАН нэр сэргээхийг үүрийн гишүүдийнх нь 81.3 хувь дэмжжээ

  • 2010-10-06
  • Уншсан 6711

Олимпийн аваргуудын дүрийг зоосноо мөнхөллөө

  • 2010-10-06
  • Уншсан 6794

Сулинхээрт заставын орлогч эхнэрээ хөнөөгөөд амиа егүүтгэлээ

  • 2010-10-06
  • Уншсан 6674

Үнэт эдлэл хулгайлсан гэмт хэрэгтэн шалны алчуурыг нь хүртэл авч явжээ

  • 2010-10-05
  • Уншсан 7270

Жэки Чаны гарын үсэгтэй зураг 8500 долларт хүрчээ [1]

  • 2010-10-05
  • Уншсан 6709

Нэг настай хүүхдийн амийг егүүтгэв [3]

  • 2010-10-05
  • Уншсан 6310

Япончууд газрын ховор элемент судлахаар Монголд ирнэ

  • 2010-10-04
  • Уншсан 7357

1000 гаруй алба хаагч Туулын хөндийг цэвэрлэв

  • 2010-10-04
  • Уншсан 6909

Арнольд Шварценеггерээс албан захидал иржээ

  • 2010-10-04
  • Уншсан 7414
배너신청
자생병원

배너신청