Бичлэгийн тоо 3,329

 Сэтгэцийн эрүүл мэндийн дэлхийн өдөр өчигдөр болсон бөгөөд манай улс 12 дахь жилдээ энэ өдрийг тэмдэглэн өнгөрүүллээ. Энэ өдрийг тохиолдуулан Сэтгэцийн эмгэг өвчний эсрэг Сэтгэцийн эмгэг судлалын төв, төрийн бус байгууллагууд, иргэд өчигдөр явган аялал зохион байгууллаа.

Тус явган аялалд оролцогсод энэ онд болон цаашид сэтгэцийн өвчтэй хүмүүс, тэдний ар гэрт эерэг нөлөө хэрхэн үзүүлж болох талаар санал солилцжээ. Манайх энэ жил “Сэтгэцийн эмгэг ба бие махбодийн архаг өвчнүүдэд цогц тусламж үйлчилгээг тасралтгүй үзүүлье” уриа дэвшүүлэн ажиллах аж.

Монгол Улсын нийт хүн амын гурван хувь нь буюу 60 гаруй мянган иргэн сэтгэцийн эмгэгтэй гэсэн тооцоо байдаг.

www.mongolnews.mn - Эх нутгийн чимээ

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/3760796/d63/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсан
배너신청
자생병원

배너신청