Бичлэгийн тоо 3,329

БНСУ-ын Замын цагдаагийн газраас гаргасан судалгаагаар тус улсад ажилладаг гадаадын Элчин сайдын яамдаас зам тээврийн зөрчил хамгийн их гаргадаг нь ОХУ, БНХАУ, Монголынх байсан аж. Манай улсын Элчин сайдын яамныхан 2004 оноос хойш зам тээврийн 78 зөрчил гаргаж, 5.7 сая воноор торгуулсан ч өдий хүртэл төлөөгүй байгаа гэнэ.

ОХУ-ын Элчин сайдын яамныхан 259 зөрчил гаргаж 18.6, Хятад 87 зөрчил гарган 6.5 сая воноор торгуулжээ. Үүнтэй холбогдуулан БНСУ-ын Парламентын гишүүн Ким Тэ Вон “Гадаадын Элчин сайдын яамдын машин албаных гэдэг утгаараа тусгай эрх эдэлдэг ч манай улсын замын хөдөлгөөний дүрмийг биелүүлээгүй тохиолдолд ногдуулсан торгуулийг төлүүлж байх талаар арга хэмжээ авах цаг болсон” хэмээн мэдэгджээ.

www.mongolnews.mn - Эх нутгийн чимээ

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/3748449/90f/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсан
배너신청
자생병원

배너신청