Бичлэгийн тоо 3,329

Цагдаагийн алба хаагчид өнгөрсөн бямба гаригт Богд хан уул, Туул голын сав газрыг цэвэрлэж өнгөрүүллээ. Цагдаагийн ерөнхий газрын даргын батал сан “Байгаль орч ноо хамгаалъя” нэгдсэн арга хэм жээний хүрээнд хийсэн энэхүү цэвэрлэгээнд нийслэлийн Цагдаагийн газар, Дотоодын цэргийн 05, 805-р анги, нийслэлийн Хөдөлгөөнт эргүүлийн газар, Нийгмийн хэв журам хамгаалах газар болон зургаан дүүргийн цагдаагийн хэлтсийн 1000 гаруй алба хаагч оролцов.

Тэд Хар усан тохойгоос Баянзүрх, Маршал, Яармаг, Сонсголонгийн гүүрн үү дийг дайруулан 30 гаруй км газар цэвэрлэхэд зур гаан машин хог гарчээ. Үүний ихэнх нь архи, шар айрагны шил, гялгар уут, салфетка байсан гэнэ. “Байгаль орчноо хамгаалъя” арга хэмжээний хүрээнд өнгөрсөн сарын 29-нөөс Туул голын бүсэд нэвтрэх 40 цэгт хамгаалалт, Баянзүрхийн товчооны гүүрнээс Их тэнгэрийн амны гүүр, Сонгинын амралтын гүүр хүртэл морин эргүүл гаргасан. Мөн Богд уулын 10 аманд пост ажиллуулж, хууль бусаар мод тээвэрлэх явдлыг газар дээр нь таслан зогсоох, ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх ажил хийж буй юм. Энэ үйл ажиллагаа долоо хоног үргэлжилнэ.

www.mongolnews.mn - Эх нутгийн чимээ

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/3734037/9c1/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсан
배너신청
자생병원

배너신청