Бичлэгийн тоо 3,329
Цэргийн жинхэнэ албаны татлага тоолох үеэс өмнө явагдаж дуусна
Уншсан 6241 vote 0 2010.10.08 16:17:13Хүн
ам, орон сууцны 2010 оны улсын тооллогын тоолох үеийн өмнө цэрэг
татлагыг улс даяар зохион байгуулж явуулах талаар Засгийн газрын 2010
оны 251 тоот тогтоол гарлаа. Цэргийн жинхэнэ албаны 2010 оны II ээлжийн
татлага, халалтын ажлыг ийнхүү зохион байгуулснаар засаг захиргааны
нэгжийн ажлын ачаалал, цэргийн насны иргэдийн тоолох үеийн хөдөлгөөнийг
бууруулах ач холбогдолтой юм. Тогтоолын дагуу орон нутагт цэрэг
татлагын ажлын бэлтгэлийг ханган ажиллаж байна.