Бичлэгийн тоо 3,329
Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын II багийн нутагт 21 тоннын шатахууны багтаамжтай ёмкость өнгөрөгч баасан гаригт дэлбэрч, гал гарчээ. Хүн гэмтсэн эсэх, ямар хохирол учирсан талаар тус аймгийн Онцгой байдлын хэлтсийн дарга Ч.Амгалантуяагаас тодруулахад
“НИК” ХХК-ийн харьяа Нефть хангамжийн газарт 23-51 ГСА улсын дугаартай шатахуун тээвэр лэгч ПАВО автомашины ёмкость дэлбэрч гал гарсан. Аврах, гал унтраах 37 дугаар анги ажиллаж түймрийг унтраасан. Машин тухайн үед шатахуунгүй байсан юм билээ.
Засвар хийж байгаад гагнуурын оч үсэрснээс гал гарсан. Жолооч хажууд нь байгаагүй учир гэмтээгүй. Харин засвар хийж байсан хүн түлэгдсэн. Биеийн байдал нь гайгүй байгаа” гэв.