Бичлэгийн тоо 3,329
Цагаан сарыг хэзээнээс эхлэн тэмдэглэх болсон бэ?

Эртний ном сударт тэмдэглэснээр Монголчууд цагаан сарыг 2000 жилийн тэртээгээс Хүннү улсын үед, “Цагаан идээний баяр” болгон өдөр шөнө хоёр тэнцсэн намар цагт малын зоо тэнийсэн, таван тансаг идээ бялхсан үеийг тохиолдуулж тэмдэглэж ирсэн түүхэн улбаатай. 13-р зуун буюу /1205 он/ гуравдугаар жарны өвлийн адаг сарын эцэс хаврын тэргүүн сарын сарын шинэ дээр Тэмүүжин Хамаг монголын хаан ширээнд өргөмжлөн залагдсан юм. Тэр мөчөөсөө Монгол улсаа байгуулж, нэгдсэн төрийг нээсэн их баярыг шинэ жилийн баяртай давхцуулан, шинэ оноо хавар тэмдэглэдэг ийм сайхан уламжлалыг бий болгосон нь дорно дахины ихэнх ард түмний нийтлэг ёсоор журамлан Цагаан сарыг намраас хаврын эхэнд шилжүүлэн хүмүүний нас нэмсэний баярыг хамтатган тэмдэглэх ёсыг бий болгосноос хойш өнөөдөртэй золгожээ. Эзэн богд Чингэс хаан цагаан сарыг хамаг монголоороо амьтны 12 жилийн тоолол ёсоор хаврын тэргүүн бар сараар эхэлж, өвлийн адаг үхэр сараар дуусгаж ёс төрийг хүндлэх учир утгыг монгол түмэндээ тунхагласан юм байна. Өнөөдөр манайхан төрсөн өдрийн баяр гэж дугуй тэмдэглэж байгаа нь уламжлалаасаа ухаарвал дэндүү ташаа юм.

Монгол хүн нэг жилд нэг л нас нэмдэг. Тэр нэмсэн насаа хамгийн хүндэтгэлтэйгээр цагаан сартайгаа хамтарч тэмдэглэж байсан уламжлал өнөөдөр ахмад, ухаалаг ард иргэдийн дотор хэвээр байна.Цагаан сарыг монголчууд архи дарсгүй тэмдэглэдэг бөгөөд архи дарсыг зөвхөн хошууны эсвэл ургийн тэргүүн хүмүүсд хүндэтгэлийн чанартай дээжлэн хүртээж байсан болохоос биш бүх хүнд шат дарааллан архи барьж байгаагүй ийм сайхан уламжлал өдгөө хүртэл залгуулж иржээ. Харамсалтай нь энэ архины асуудлыг түгээмэл хавтгайруулсан явдал нь хүн ардын эрүүл мэнд, улс гүрний хүнсний бүтээгдэхүүнд ихээхэн бэрхшээл учирч байгааг саяхан болж өнгөрсөн гашуун баримтуудаас санаж байгаа байх гэж бодож байна. Чингэс хааны үеэс Цагаан сараар ахмад хүмүүсдээ /60-120 нас/ төрийн сангаасаа хишиг хайрлаж, хүн болгоныг ялгаж салгалгүй хүндэтгэж байсан энэ сайхан уламжлалыг өнөөдөр бүх албан газар, баг сумуудад хэрэгжүүлж байна. Харамсалтай нь шилжилт хөдөлгөөнөөс болоод зарим 60-аас дээш настай өндөр настангууд энэ ивээл хүндэтгэлд хамаарагдаж чадахгүй гоморхож яваа нь уламжлалаа умартаж байгаагийн шинж. Тийм учраас энэ ажлыг хариуцдаг байгууллага, баг сумынхан тэр насныхаа эрэмбэ дараагаар ахмад хүмүүсдээ цагаан сарыг угтаж, мэндчилгээ бэлгээ жигдхэн хүргэж байвал уламжлалаа хэвээр хадгалаж, цаашид уламжлалуудаа хадгалах алтан боломжууд бий болно гэж санаж байна. Цагаан сарыг тэмдэглэхдээ их сэлгүүцэх, их дэмий үймэх, дуу чимээ гаргахыг хуулиар хориглож байсан байна. Гэтэл одоо зарим нэг хүмүүс анги сургуулийнхнаараа бөөгнөрч нүсэр хөдөлгөөн хийж явах нь зохимжгүй юм шиг санагддаг. Гэхдээ хүний эрх болбоос энийгээ тэр ажилдаа давхцуулахгүйгээр хийж байвал залуучуудын маань хүмүүжилд хэрэгтэй болов уу гэж санаж байна.Ерөөсөө Монголчууд цагаан сарын үеэр морины уралдаан наадам цэнгүүн хийж байсангүй. Харин намар цагаан сарыг тэмдэглэж байх үед тэмээний уралдаан хийж байсан. Сүүлийн үед ажиглалтаас үзэж байхад морины уралдааныг цагаан сараар ардчилалын 17 жилд хийдэг боллоо. Энэ бол хүний эрх чөлөө, хийж байгаа хүмүүсийг буруушаахгүй. Эмзэглэж байгаа нэг юм бол Их морийг цагаан сараар хүйтэн цагт уралдуулахаар:1. Адгуусан амьтаныг зовоож байдаг, 2. Тэр морийг унаад давхиж яваа хүүхдийн эрүүл мэндийг анхаарахгүй байгаатай холбоотой юм.Судлагааны явцад үзэхэд хурдан морийг 5-13 насны хүүхдүүд унадаг байна. Өвлийн гуриг цагт хурдан морь унаад давхиж яваа хүүхдийн нүд чихээр салхи шуугиж орсоноос болоод 60 насандаа хараа сайтай эрүүл явж байх уул хүүхэд 5,10,20 насаар эрт өтлөж хараа нь муудаж, чих нь дүлийрдэг болохыг ухаарсан тэр цагаас эхлээд л өвөл морь уралдуулахыг больсон байна. Өнөөдрийн 5,10-хан төгрөгөнд хууртаж амьдралынхаа 10,20 жилээр хохирох уу, эсвэл өвлийн уралдааны морийг унахгүй 10,20 жил эрүүл явах уу гэдгийг энэ залуу үе, өнөөгийн утга учиргүй наадамыг зохион байгуулж байгаа хүмүүс дүгнэлт хийвэл “Амьддаа бие биенээ хайрла” гэсэн Дашбалбарын үг үнэнд ойртох байхаа гэж бодож байна.

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/8483543/7df/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсанsort
209 АНУ-ын телевиз Б.Обамаг хүчингийн хэрэгт сэжиглэв 2015-02-16 2223
208 Жолооч та камерын бичлэг шүүлгэхдээ 2015-01-27 2222
207 Мобиком корпораци мэдэгдэл хийлээ 2014-10-25 2222
206 Өнөөг хүртэл тайлж чадаагүй 10 шифр, кодууд 2014-10-16 2222
205 2 настай мэт “гацсан” 19 настай охин 2015-04-14 2221
» Цагаан сарыг хэзээнээс эхлэн тэмдэглэх болсон бэ? 2015-02-18 2221
203 БОСТСВАНИ улсад бороо ордоггүй 2015-04-30 2219
202 Нярай хүүхдээ гудамжинд хаясан 19 настай Б-д эрүүгийн хэрэг үүсгэлээ 2014-11-02 2219
201 Халуухан европын халуухан залуу минь баяртай 2016-06-23 2218
200 Тарчиг амьдралаас тэрбумтан болсон Жэк Магийн фото түүх 2015-04-14 2218
199 Жимсээр сорвийг арилгаж болно 2015-01-02 2218
198 Галзууруулагч” хэмээх модон хонь жилийн засал 2015-02-21 2216
197 Өглөөг эрч хүчтэй угтахын тулд “зайлсхийх хэрэгтэй - 10” зүйл [1] 2014-11-25 2216
196 Уэльс хэсгээ тэргүүллээ 2016-06-21 2215
195 Францад онгоц осолдож 150 хүн амиа алдлаа 2015-03-25 2215
194 Экс-тэргүүн хатагтайд 20 жилийн хорих ял оноолоо 2015-03-11 2214
193 Билгүүдэй хүүд 5000 шахам монголчууд тусалжээ 2014-11-25 2213
192 А.Түмэн-Өлзий 23 сая, Ш.Энхбат, Т.Үүрийнтуяа нар 17 саяыг олжээ 2015-01-04 2213
191 Леонардо ДиКаприо шөнийн клубээс 20 бүсгүй авч явж наргижээ 2014-12-10 2213
190 Дэлхийн улсууд шинэ оноо ингэж угтав 2015-01-02 2213
배너신청
자생병원

배너신청