Бичлэгийн тоо 3,329

Нийслэл хот үүссэний 371 жилийн ойг угтан Чингэлтэй дүүргийнхэн “Иргэдийн талархлын баяр”- аа өчигдөр тэмдэглэлээ. “Нэг цонхны үйлчилгээ” төвд зохион байгуулсан арга хэмжээний үеэр тус дүүргээс хэрэгжүүлж буй үйл ажиллагаа, бодлого, хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт, тохижилтын ажлын талаар иргэдэд мэдээлэл өгөхөөс гадна үйлчилгээгээ чирэгдэлгүй, шуурхай болгох үүднээс санал асуулга явуулав. Дүүргийн Тамгын газар болон харьяа хэлтсүүд иргэдэд хүссэн мэдээлэл, зөвл өгөөг нь өглөө. Тухайлбал, дүүргийн Цэргийн штабынхан цэрэг тат лага, цэргийн алба хаах сонголтуудын талаар зөвлөгөө өгөхөөс гадна цэргийн дүйцүүлэх алба хаах сонирхолтой хүмүү сийн өргөдлийг авч байв.

Дүүргийн татварын хэлтсийнхнээс иргэдийн хамгийн ихээр сонирхсон асуудал нь амьдран суух зориулалтаар хувьдаа орон сууц худалдаж авсан хувь хүнд үзүүлэх орлогын чөлөөлөлт болон гадаад дотоодын их дээд сургуульд элсэн суралцагчдын сургалтын төлбөрийн хөнгөлөлтийн асуудал байв. Харин Эрх зүйн туслалцааны төвөөс гэр бүл салалт, салсны дараах тэтгэлгийн талаар зөвлөгөө ихээр авч байсан. Тус төвийн өмгөөлөгч Ц.Тунгалаг “Онц ноцтой бус, анх удаа хэрэг хийсэн иргэдийг Цагдаагийн байгууллагынхан бүртгэхдээ бодолцох хэрэгтэй байна.

Тухайн хүний сурч боловсрох эрх нь нээлттэй байх ёстой. Гэтэл цагдаагийн тодорхойлолтоос болоод олон эрх ашиг нь хаагдахад хүрдэг тул хүмүүс энэ талаар байнга асуудаг” гэв. Тус төв нь эрүүгийн хэрэгт холбогдсон төлбөрийн чадваргүй иргэдэд хууль зүйн зөвлөгөө үнэ төлбөргүй өгдөг аж. Иргэд дээрх мэдээлэл зөвлөгөөг заавал “Иргэдийн талархлын баяр”-аар бус, хүссэн үедээ мэргэжилтнүүдэд хандаад авах боломж той аж. Чингэлтэй дүүргийнхэн цаашид энэ өдрөөр иргэний үүргээ сайтар биелүүлсэн иргэн, өрх гэрийг сурталчилж, урамшуулдаг болох юм байна.

www.mongolnews.mn - Эх нутгийн чимээ

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/3764178/3f0/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсан
209 Эмэгтэй сүмоч дэлхийн аварга боллоо 2010-10-20 6629
208 БНХАУ-аас өндөг, хагас боловсруулсан бүтээгдэхүүн импортлохыг хориглолоо 2010-10-19 6589
207 Засвар хийж байсан машины ёмкость дэлбэрчээ 2010-10-19 7214
206 Зуд малчдыг амиа хорлоход хүргэжээ 2010-10-19 6896
205 Бага насны эгч дүүст халдсан хэрэгтнүүдийг 15 жил хорино 2010-10-18 6538
204 Лигийн тамирчин Д.Рагчаа ослоор амиа алдлаа 2010-10-18 6676
203 Д.Сүрэнхор, Ц.Жаргалсайхан нарын давж заалдах хурал нэг өдөр болно 2010-10-18 6988
202 Хулгайгаар гаргах гэсэн тарваганы 6000 гаруй арьс илрүүлэв 2010-10-16 7050
201 Солонгосын иргэдэд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлйжээ 2010-10-16 8175
200 Охиноо алдсан аав МУ-ын Ерөнхийлөгчийг шүүх танхимд хүрэлцэн ирэхийг хүслээ [2] 2010-10-15 9402
199 Хар тамхины хэргээр монгол залуу саатуулагдав [1] 2010-10-15 6382
198 Цахилгаан станц дэлбэлнэ гэж сүрдүүлсэн залууг баривчилжээ 2010-10-15 6544
197 “СЕНТЕРРА ГОУЛД”-ын хувьцааны ханш дээд амжилт тогтоожээ 2010-10-14 6673
196 Олон улсын музейн шилдэг бүтээлийн санд Монголын үзмэрүүд багтлаа 2010-10-14 8316
195 Камбож улс БНСУ-ын иргэнтэй гэр бүл болох бүртгэлийн ажлыг түр зогсоожээ 2010-10-14 6914
194 Сэлэнгийн галдагч дахин “ажлаа” хийв 2010-10-13 6350
193 Хүний аминд халдсан залууг өөр хэрэгт холбогдуулаагүй гэлээ 2010-10-13 6768
192 ШИНЭЧИЛСЭН БҮРТГЭЛ, ХҮН АМ ОРОН СУУЦНЫ ТООЛЛОГО ХОЁР ЯЛГААТАЙ 2010-10-13 6942
» ИРГЭД ТАТВАРЫН ХӨНГӨЛӨЛТИЙГ СОНИРХОЖ БАЙНА 2010-10-12 6636
190 Солонгосчууд гадаад хүнтэй гэрлэхээр суралцаж байна 2010-10-12 6379
배너신청
자생병원

배너신청