Бичлэгийн тоо 3,329
Талбай нь жижгэрч, тоглоом нь ч цөөрсөн парк


Харин өнөөдөр Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн газраас эрх мэдэлтэй, их мөнгөтэй хүмүүс хумсалсаар байгаад 35 га талбайн дөрөв хуваасны нэг хэсэгт үйл ажиллагаагаа явуулж байна 

Олон улсын хүүхдийн эрхийг хам­гаалах өдөр хоёрхон хоногийн өм­нө тохиож, монголчууд “Нийтээр тэм­дэглэх баярын болон тэмдэглэлт өд­рүүдийн тухай” хуульд заасны дагуу энэ сарын 01-нд бүгдээрээ амарч, энхрий бяц­хан үрсээ хэрэндээ тааруулаад л баяр­луулах гэж чармайлаа. Утга төгөлдөр баяр­лаж өнжсөн нэг хэсэг нь байхад, тэд­нийг хараад л санаа алдаад өнгөрөх бас нэг хэсэг байсан гэхэд мөрийцөхөд ч бэ­лэн байна. Учир нь энэ жилийн тухайд зо­хион байгуулалт, тоглолтын утга учир, ТҮК-ийн ажилчдын шуурхай байдал гээд магтууштай зүйл олон байсан ч жилийн жилд яригддаг нэг сэдэв хэвээрээ л бай­лаа. Энэ бол Үндэсний соёл амралтын хү­рээлэн болон бусад талбайд хувиараа “ми­ни парк” ажиллуулдаг хүмүүсийн тухай юм. Хэдийгээр сүүлийн жилүүдэд үзэж ха­рах зүйл ихтэй болж байгаа ч үнэндээ нийс­лэлийн маань хүн амын хэмжээ хэ­рээс хэтэрсэн нь ажиглагдлаа. 500 мян­ган хүн амтай байх ёстой Улаанбаатар хот эдүгээ сая хол давсан хүн амтай болсноор багтаж шингэхгүй байх нь мэдээжийн хэрэг. Нийслэлчүүд өнөр өтгөн болсон учраас өчүүхэн газартай Үндэсний соёл амралтын хүрээлэнд яаж баг­тах билээ. 

Тиймээс ч баярын өдрүүдэд Үн­дэсний соёл амралтын хүрээлэн, Үндэс­ний цэцэрлэгт хүрээлэн, Чингисийн тал­бай, Тусгаар тогтнолын талбай, бүр саяхан нээгдээд байгаа “Хүннү молл” ч хү­нээр дүүрэн байсныг хэлэх хэрэгтэй биз. Гэхдээ л хүүхэд бүхэн улсдаа ганц бай­даг хүүхдийн паркдаа очиж тоглохыг хү­сэл­гүй яах вэ, тэдний буруу биш шүү дээ. Харамсалтай нь Үндэсний соёл амралтын хүрээ­лэн үнэхээр хэцүү байдалтай болжээ.

Тиймээс бид энэ удаагийнхаа сурвалжлагыг Үндэсний соёл амралтын хүрээлэнгээс бэлтгэсэн юм.

Өмнө нь өдөржин хэсдэг байв, парк дээр

Үндэсний соёл амралтын хүрээлэн одоогоос 50 жилийн өмнө “Хотын Соёл Амралтын Парк” нэртэйгээр 35 га дэвсгэр нутагтай байгуулагдаж байжээ 

Үндэсний соёл амралтын хүрээлэн одоогоос 50 жилийн өмнө Улаанбаатар хотын хүүхэд, залуучуудын дунд соёл хүмүүжлийн ажлыг өргөн зохион, тэдний чөлөөт цагийг зөв боловсон өнгөрөөж байх зорилгоор “Хотын Соёл Амралтын Парк” нэртэйгээр байгуулагдаж байсан түүхтэй. Хүүхдийн парк нь хотын төвд дунд байрладаг, 35 га дэвсгэр нутагтай, үүнээс 25 га талбайг нь ногоон байгууламж, 1,8 га газрыг нуур цөөрөм, 5.6 га нь тоглоом тоног төхөөрөмж, соёлын төвүүдийн болон аж ахуйн зориулалттай барилгажсан талбайтай байсан юм билээ. 

Төр засгаас санаа тавихгүй, томчууд нь үрсээ гэх сэтгэлгүй болсон өнөө цагт барьцаалах маягаар үзвэл харин парктай, бүр “Дисней лэнд”-тэй болчих боломж байгаа юм биш үү. Хүн бүхэн жагсч, цалин хөлсөө нэмүүлэх гэж зүтгэдэг болсон энэ цагт хүүхдүүд минь жагсч паркаа нэхвэл ер нь яасан юм бэ. Сонгууль ч дөхчихлөө, улстөрчид ч хөдөлгөөнд орж эхэллээ.


Ингээд паркийг 1966 онд нээхдээ 35 га талбайд 6000 мод бут, 60 гаруй мянган м2 зүлэгжсэн талбай, 2.8 км зам, МХЗЭ, пионерийн хүндэтгэлийн талбай, бага оврын морин тойруулга, дүрст тойруулга, алсыг харагч, микропоезд, гинжит тойруулга, пуужин, савлуур, хүүхдийн машин, дугуй, угсаатны зүйн музей, үлгэрийн гэр, кино театр, тунгалаг уст жижиг нуур, завь, Алтанхүү баатар, хүч сорих, мэргэн буудах, тоглоом, хийн буудлага, теннис, биллиард футбол зэрэг 27 цэг, нэгж ашиглалтад орж нээгдсэн бөгөөд 1979 онд 1.8 га талбай бүхий том нуурыг барьж байгуулах ажилд орж, 1980 онд ашиглалтад оруулсан гэсэн түүх цагаан дээр хараар үлджээ. 

Бүр энэ үедээ буюу 1981-1983 онд улсын хөрөнгө оруулалтаар ЗХУ-аас захиалан шинээр алсыг харагч, сюрприз, уран жолоодлогын машинууд, гэрлэн дохиот микро автобус, хөгжөөнт аяллын галт тэрэг, далайчин зэрэг долоон төрлийн том талбайн аттракцион, том хүний зориулалттай 16, хүүхдийн зориулалттай найм бүгд 24 төрлийн автомат тоглоомыг ЗХУ-аас худалдан авч ашиглалтад оруулж, хөдөлмөрчид, хүүхэд залуучуудад үйлчилдэг болжээ. 1986 оноос урлал чимэглэлийн мастерын газар шинээр байгуулж, ардын язгуур урлагийн “Түмэн Эх” чуулгын байр, “Хотол баясгалант” харш, гадаадын аялагч жуулчдыг хүлээн авч үйлчлэх өрөө, дэлгүүр, монгол үндэсний иж бүрэн тоног төхөөрөмжтэй сийлбэр гоёл, чимэглэлтэй гэр, цэцгийн хүлэмж, автомат тоглоомын төвийг шинээр барьж байгуулан ашиглалтад оруулжээ. 

1991 оноос “Монголын Үндэсний Соёл Амралтын Хүрээлэн” гэдэг нэртэй болсон байна. Ийм л түүх үлджээ. Одоогийн залуус мэдэхгүй учраас эцэг, эхчүүд нь, бид хүүхэд байхдаа парк дээр өдөржин хэсээд ч бардаггүй, тийм том талбайтай, тоглоомууд нь ямар сайхан байлаа гэж ярихаас цаашгүй болжээ. Учир нь өнөөх 35 га талбайн дөрөв хуваасны нэг хэсэгт өнөөдрийн Үндэсний соёл амралтын хүрээлэн үйл ажиллагаагаа явуулж байгаа билээ. 

Тоглоом дээр тоглохгүй бол хагас цагт л тойрно

Парк дээр өдөржин хэсээд ч бардаггүй, тийм том талбайтай байсан гэдэг түүхийг дахин дурсая. Учир нь өнөөдрийн парк дээр очоод тоглоом дээр тоглохгүй бол хагас цагийн дотор тойроод л дуусах тийм л хэмжээний газарт цөөн хэдэн тоглоомоо багшруулан байршуулжээ. Үндэсний соёл амралтын хүрээлэнг үндсэндээ хоёр хэсэгт хуваахад болохоор болжээ. Нийтдээ ресторан, кафетайгаа нийлээд 31 хэсэгт байна гэж мэдээллийн самбарт хаджээ. 

Гэтэл баруун хэсэгт Нуурын эрэг кафе, Цайз ресторан байрлах агаад нуурын цаад талд Мангасын ам, Аймшгийн байшин, баруун хойд талд нь машин явдаг хэсэг байх аж. Аймшгийн байшингийн хэсэгт ногоон байгууламж, зүлэг ч алга. Энэ хэсэг газар эзэнгүй мэт харагдана. Харин паркийн зүүн хойд хэсэгт байх Галзуу хулгана буюу өнгөрсөн жил гацаж, эвдэрч асуудал үүсгээд байсан тоглоомоос урагш үлдсэн 20 гаруй тоглоом, хоолны газрыг бөөгнүүлжээ. Агаарын дугуйны дунд хэсэгт тохилог орон сууцны хорооллын гадаа байдаг хэдэн гулсуур, савлуурыг байрлуулсан нь бага насны хүүхдүүдэд зориулсан хэсэг бололтой. Харин бусад тоглоом дээр ихэвчлэн 10-аас дээш насны хүүхдүүд тоглох учиртай. Хэрэв бага насны хүүхдүүд тэр тоглоом дээр суухыг хүсвэл эцэг, эх, асран хамгаалагч нь давхар мөнгө төлөх болдог байна. Үүнээс гадна хүүхдийн өндөр ямар байх нь тоглоом тоглоход тун их хэрэгтэй. 

Хэдийгээр сүүлийн жилүүдэд үзэж ха­рах зүйл ихтэй болж байгаа ч үнэндээ нийс­лэлийн маань хүн амын хэмжээ хэ­рээс хэтэрсэн нь ажиглагдлаа. 500 мян­ган хүн амтай байх ёстой Улаанбаатар хот эдүгээ сая хол давсан хүн амтай болсноор багтаж шингэхгүй байх нь мэдээжийн хэрэг. Нийслэлчүүд өнөр өтгөн болсон учраас өчүүхэн газартай Үндэсний соёл амралтын хүрээлэнд яаж баг­тах билээ.


Учир нь 130 см-ээс дээш өндөртэй бол том хүн, 130 см-ээс доош гурван наснаас дээш бол хүүхдийн тасалбар худалдан авна” хэмээх журам гаргаж, зарим тоглоомын дэргэд өндөр хэмжих самбарыг байршуулсан байна билээ. Гэтэл сүүлийн жилүүдэд хүүхдүүдийн өсөлт хөгжил сайжирч, өсгөлүүн том биетай байх нь элбэг болсон. Тэгвэл томхон биетэй, тавдугаар ангийн сурагч том хүний тоонд багтах нь ээ. Харин жижиг биетэй буюу 130 см өндөртэй ахлах ангийн сурагч байвал бөөн аз болох юм байна л даа. Тэгэхдээ тийм зүйл гэж хаана байх вэ дээ. 

Чанга үнэ... 

Хүн бүхэн хямралтай байна, эдийн засаг хэцүүдэж байна, амьдрахад хүнд байна хэмээн ярьж байгаа хэдий ч эрх танхил үрсээ баярлуулахын тулд байгаа бүхнээ гаргалаа. Үндэсний соёл амралтын хүрээлэнд хүүхдээ тоглуулахын тулд багагүй хэмжээний мөнгө зарцуулах болж байна. Гэхдээ багц тоглоомыг сонговол үнэ нь бага зэрэг буурах боломжтой аж. Тухайлбал, тус хүрээлэнгээс гаргасан Fun багц гурван тоглоом дээр тоглох эрхтэй бөгөөд үнэ нь 10 мянган төгрөг гэнэ. Харин Happy багц нь таван тоглоомтой, 15000, Cool багц нь долоон тоглоомтой 20000, Super багц нь 10 тоглоом дээр тоглох эрхтэй 25 мянган төгрөгийн үнэтэй юм байна. Эдгээр багцын эрхийн бичгийг авсан хүүхэд дурын тоглоомоо сонгож тоглох боломжтой ажээ. Түүнээс биш паркийн тоглоом болгон өөрийн гэсэн үнэтэй, тэр нь 4-6 мянган төгрөг юм билээ. 

Тэгэхээр багцын эрхийн бичиг аваагүй л бол их зардал гарах нь харагдаж байгаа юм. Үүнээс гадна үүдэнд дээр 1000 төгрөгийн хураамж авдаг болсон нь учиртай гэнэ. Ямар учиртай вэ гэхээр энэ асуудлаар өнгөрсөн онд ШӨХТГ-аас шалгалт хийгээд “Тасалбар худалдах шаардлагатай юм байна” гэсэн дүгнэлт гаргасан аж. Тэгээд орж буй хүн бүрт 1000 төгрөгийн тасалбар өгч байхаар паркийн захиргаанаас тогтоожээ. Гэхдээ багц тоглоомын тасалбар авсан иргэн энэ мөнгийг төлөхгүй үйлчлүүлэх боломжтой талаар үүдэнд зогсох эмэгтэй ярьсан. Гэхдээ энд нэг асуудал байгаа нь хүүхдээ тоглуулах боломжтой аав ээж байхад боломжгүй нь дэндүү олон байгаа нь эцэг, эхчүүдийн ярианаас анзаарагдаж байв. 

Тэд “Орлого багатай айлын хүүхдүүд бусдаасаа дутуу баярлах ёсгүй. Гэхдээ энэ боломж нь мөнгөөр хязгаарлагдаж байгаа нь зовлонтой байна” гэв. Үүнээс гадна хүүхдүүдтэйгээ хамтдаа тоглочих олигтойхон шиг гэр бүлийн тоглоом байхгүйд тэд бухимдалтай буцаж байв. Үүнээс үзэхэд паркийн өндөр үнэтэй хэдэн тоглоом хүүхэд, багачуудад маань багадаж байгаа нь харагдаж байлаа. Энэ жилийн тухайд 1-6 настай хүүхдэд зориулсан хүслийн галт тэрэг, нархан, жаргалтай бамбарууш, тулаант машин, хурдны машин, 12 жил зэрэг тоглоомыг шинээр суурилуулсан гэж тус хүрээлэнгийнхэн мэдэгдсэн байсан. Гэхдээ л энэ тоглоом дээр 0-4 насны бяцхан хүүхдүүд ганцаараа суугаад сэтгэлээ ханатал тоглож чадна гэж байхгүй. Тэдэнд зориулсан тоглоом үнэндээ л алга. Харин үүдэнд байрлах тэрэгний түрээсийн үйлчилгээ л бага насныханд зориулагдсан гэлтэй. 

Түрдэг машиныг түрээслээд хүүхдээ өдөржин түрж явах нь л тэдний сэтгэлийг баясгаж байсан. Гэхдээ түрээсийн тэргийг нэг цаг түрээслэхэд 7000-7500 төгрөг байгаа нь бас л чанга үнэ байна хэмээн эцэг, эхчүүд хэлж байв. Бага насныханд тоглох тоглоом битгий хэл тоглох боломж ч хомс байна гэдгийг Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн удирдлагуудад дуулгачихъя. 

Газрыг нь мэрсээр байгаад... 

Улсдаа ганц гэсэн тодотголтой Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн газраас эрх мэдэлтэй, их мөнгөтэй хүмүүс хумсалсаар байгаад өчүүхэн газар үлдээсэн нь үнэн. Гурван жилийн өмнөөс залуучуудын байгууллагаас “Паркаа аваръя” гэсэн хөдөлгөөн өрнүүлээд байсан ч дорвитой үр дүнд хүрээгүй. Паркийн газраас авсан нөхдүүд бие бие рүүгээ буруугаа чихэж, тэр өгвөл би өгнө гэхчилэн барьцаалсаар асуудал намжсан. 

Харин ч паркийн газрыг үлдээсэн нь их юм гээд хэлчихсэн хүн байхгүй ч цаад өнгөөрөө бол ингэж л хэлсэн хэрэг. Ямартай ч хөдөлгөөн өрнүүлээд, хүн бүрийг уриалаад бараагүй юм чинь одоо үлдсэн газраа алдчихаагүй байгаа дээрээ аятайхан хэдэн тоглоом авчраад, алгын чинээ бяцхан үрсээ тоглох боломжоор нь хангачих юмсан. 

Ингээд паркийг 1966 онд нээхдээ 35 га талбайд 6000 мод бут, 60 гаруй мянган м2 зүлэгжсэн талбай, 2.8 км зам, МХЗЭ, пионерийн хүндэтгэлийн талбай, бага оврын морин тойруулга, дүрст тойруулга, алсыг харагч, микропоезд, гинжит тойруулга, пуужин, савлуур, хүүхдийн машин, дугуй, угсаатны зүйн музей, үлгэрийн гэр, кино театр, тунгалаг уст жижиг нуур, завь, Алтанхүү баатар, хүч сорих, мэргэн буудах, тоглоом, хийн буудлага, теннис, биллиард футбол зэрэг 27 цэг, нэгж ашиглалтад орж нээгдсэн бөгөөд 1979 онд 1.8 га талбай бүхий том нуурыг барьж байгуулах ажилд орж, 1980 онд ашиглалтад оруулсан гэсэн түүх цагаан дээр хараар үлджээ.


Парк дээр чадахгүй бол “мини парк” руу 

Нэгэнт үндэсний хэмжээний ганц паркдаа багтахгүй, үнэ хөлсийг нь дийлэхгүй учраас эцэг эхчүүд “мини парк”-ийг сонгох болжээ. Эндоочер дугаар гээд байх зүйл үгүй, бас ч гэж гурван минут тоглоход 2000-3000 төгрөг төлнө. Боломжийн үнэтэй хэмээн тэд ярьж байсан. Хүүхэд нэг хэсэгтээ л саатахын зэрэгцээ бага насны хүүхдүүд тоглох боломжтой. Ийм тоглоомын газрыг хувь хүмүүс ажиллуулдаг. 

Тухайлбал, Хархорин худалдааны төвийн захын эсрэг талд хоёр хэсэг газар эцэг, эхчүүд хүүхдээ тоглуулж байна билээ. Тэнд морь, галт тэрэг, машин, усан завь, буудлага зэрэг зургаан тоглоом байрлуулж, нэг удаа хүүхэд тоглуулахад гурван минут нь 1500-2000 төгрөг юм байна. Тус тоглоомыг байрлуулан үйл ажиллагаа явуулж буй эмэгтэй нэрээ хэлэхийг хүсээгүй бөгөөд хүүхдүүдийг л бодож ийм ажил хийж байгаа хэмээлээ. Тэрбээр “Би өөрөө бага насны хүүхэдтэй. 

Гэтэл орон сууцны хороолол дундах тоглоомын талбай болон бусад газарт бага насны хүүхдэд зориулсан тоглоом байдаггүй. Тиймээс өөрийнхөө бололцоог ашиглаад хэдэн тоглоом оруулж ирсэн. Манай тоглоомууд бага насны хүүхдүүдэд зориулагдсан. Өдөрт дунджаар 100 гаруй хүүхэд тоглож байна. Гэхдээ манайх дулаан цагт л хүүхдүүдийг тоглуулдаг” гэсэн юм. Манай сурвалжлах хэсэг наашлаад “Соёмбо” кино театрын үүдэнд байршуулсан тоглоом дээр очлоо. Тэнд агаарт хөөргөдөг савлуур, галт тэрэг гээд цөөн тооны тоглоом байршуулжээ. Савлуур нь 5000, галт тэрэг нь 2000 төгрөгөөр тоглуулдаг юм билээ. Энд зогсох залуус кино театрын эзэмшил газарт үйлчилгээ эрхэлж байгаа болохоор тус газраас зөвшөөрөл авсан хэдий ч дүүргийнхээ ажилд тусалж, хүүхдийн баярын бэлгэнд хувь нэмрээ оруулсан гэж байсан юм. 

Харин Тусгаар тогтнолын талбайд тоглоомын үйлчилгээ эрхэлж байгаа хүмүүс нэлээд давчуу зайнд зогсч байгаа харагдсан. Тэд зай талбайгаа булаацалдан хэрэлдэж байв. Учир дүүргээсээ зөвшөөрөл авч, 50 мянган төгрөгөө төлсөн хүмүүс “хууль бус”-аар ажиллаж байгаа нөхдийг хөөж байгаа нь тэр аж. Гэхдээ тэнд хүүхэд тоглох боломж хомс байгаа нь харагдав. Учир нь үзэсгэлэн гаргахаар цагаан майхнууд барьсан нь хамаг зай талбайг эзлэж орлогыг нь хааж байгаад тэд тун дургүй байсан юм. Үүнээс гадна энд аюулгүй байдлын баталгаа алга. Сая болсон хүүхдийн баярын үеэр ийм үйлчилгээ эрхэлж байсан газарт нэгэн осол гарсан гэж танил маань хуучлав. Тодруулбал, хүүхдийн баяраар хүчтэй салхитай байж таарсныг ч хэлэх үү, тоглож байсан хоёр хүүхэд тоглоомтойгоо хамт хийссэн гэнэ. 

Харин азаар тэнд олон эрэгтэй хүн байж таараад тоглоомыг тогтоож, хоёр хүүхэд хөнгөн гэмтээд өнгөрсөн ажээ. Тэгэхээр аюулгүй байдлыг дээд зэргээр хангах үүргийг эцэг, эхчүүд хүлээх бололтой. Албан ёсны зөвшөөрөлтэй  Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн тасалбар дээр ч гэсэн “Үйлчлүүлэгч нь тоглохын өмнө тоглоомын заавартай заавал танилцаж, түүнийг даган мөрдөх үүрэгтэй. Зааврыг мөрдөөгүйгээс өөрийн болон бусдын амь нас, эд хөрөнгөд хохирол учруулбал, түүнтэй холбоотой асуудлыг үйлчлүүлэгч ТА бүрэн хариуцах болохыг анхаарна уу” хэмээн өөрсдөөсөө хариуцлагыг түлхжээ. Гэтэл үйл ажиллагаа эрхэлж байгаа хүмүүсийг шалгаж, хяналт тавьж байх ёстой байгууллагаас хэрхэн хяналт тавьж, аюулгүй байдлыг хангаж байгааг нь тодруулахаар НМХГ-т очсон боловч энэ талаар мэдээлэл өгөх хүн байгаагүй юм. Мөн ШӨХТГ-аас тодруулахад “О.Магнай даргын үед шалгаж байсан. Гэхдээ шалгалт  хийсэн байцаагч нь бүх материалаа хүлээлгэж өгөлгүй ажлаасаа гарчихсан” гэсэн юм. 

Харин НЗДТГ-аас “Нийслэлийн худалдаа үйлчилгээний нийтлэг журам”-ыг баталж, энэ дагуу харьяа дүүргээс нь хяналт тавьж байх ёстой ажээ. Албаны хүмүүсийн тайлбар нэг иймэрхүү байна. Ийм л байдалтай энхрий үрс маань баярласан ч юм шиг, баярлаагүй ч юм шиг л өнжлөө. Үүнд томчууд л буруутай. Алга дарам газарт тоглоомын талбай байгуулчихаагүй байж, амралт чөлөөт цагаа өнгөрүүлэх газраас нь аваад байгаа нь тэдний л буруу. 

“Дисней лэнд”-тэй болгоод өгчихвөл...

Төр засгаас санаа тавихгүй, томчууд нь үрсээ гэх сэтгэлгүй болсон өнөө цагт барьцаалах маягаар үзвэл харин парктай, бүр “Дисней лэнд”-тэй болчих боломж байгаа юм биш үү. Хүн бүхэн жагсч, цалин хөлсөө нэмүүлэх гэж зүтгэдэг болсон энэ цагт хүүхдүүд минь жагсч паркаа нэхвэл ер нь яасан юм бэ. Сонгууль ч дөхчихлөө, улстөрчид ч хөдөлгөөнд орж эхэллээ. 

тус хүрээлэнгээс гаргасан Fun багц гурван тоглоом дээр тоглох эрхтэй бөгөөд үнэ нь 10 мянган төгрөг гэнэ. Харин Happy багц нь таван тоглоомтой, 15000, Cool багц нь долоон тоглоомтой 20000, Super багц нь 10 тоглоом дээр тоглох эрхтэй 25 мянган төгрөгийн үнэтэй юм байна. Эдгээр багцын эрхийн бичгийг авсан хүүхэд дурын тоглоомоо сонгож тоглох боломжтой ажээ. Түүнээс биш паркийн тоглоом болгон өөрийн гэсэн үнэтэй, тэр нь 4-6 мянган төгрөг юм билээ.


Яг л энэ үед нь “Дисней лэнд”-тэй болгоод өгчихвөл ээж, аав, эмээ, өвөөгийнхөө саналыг өгүүлнэ” гээд зүтгэчихсэн ч болохоор байна хүүхдүүд ээ. Мэргэжил нэгт нөхөр маань “Болсон болоогүй гурил будаа, саван вок, 10, 20 цаас авч байснаас Монголын ирээдүй болсон хүүхэд багачууд ядаж л хүүхдийнхээ баярыг харийн хөгжилтэй улс орны хүүхдүүд шиг хачин сайхан тэмдэглэг л дээ...  Тэртэй тэргүй улс төрийн намууд, УИХ-ын гишүүд тун удахгүй2016 оны УИХ-ын сонгуульд яаж ийж байгаад ялалт байгуулах гэж янз бүрийн юм хийнэ, ярина. 

Ингэхдээ 2016 оны зургадугаар сарын 01-ний өдөр гэхэд хотоос зайдуухан, магадгүй нэг уулын амыг тэр чигээр нь хүүхдийн парк болгочих ч юм бил үү. Мөрөөдөл биелдэг юм шүү монгол хүүхэд багачууд аа... Ирэх жилийн хүүхдийн баяр хол байна даа, юу ч хийж бүтээх боломжтой хугацаа юм даа улстөрчид, УИХ-ын гишүүд, улс төрийн намууд аа...” хэмээн уриалсан байна. Уриалгыг нь дэмжээд, улстөрчдийг уралдуулаад үзвэл яасан юм бэ нөхдөө. 
Эх сурвалж: www.mminfo.mn
Э.Туул
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/8603966/947/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсанsort
229 Шинжлэх ухааны гэх хамгийн харгис 10 туршилт 2015-01-18 2240
228 Нэвт харагдах шилэн машин 2014-09-06 2239
227 ОРОН СУУЦНЫ ҮНЭ БУУГААГҮЙ 2014-11-24 2239
226 2 настай бяцхан хүүд амьдрал бэлэглэцгээе 2014-11-19 2238
» Талбай нь жижгэрч, тоглоом нь ч цөөрсөн парк 2015-06-03 2236
224 Үнсэлтийн тухай мэдэж байх шаардлагатай 14 зүйл 2014-11-02 2235
223 Төрөл бүрийн сэдвийн сонирхолтой баримтууд 2015-03-15 2235
222 Шар айрагны мэргэжилтнүүд шилдэг 20 шар айргийг нэрлэж байна 2014-10-20 2233
221 Хойд Солонгос гадны жуулчдыг хилээрээ нэвтрүүлэхгүй 2014-10-25 2232
220 Ойрын ирээдүйд гарах 11 хайбрид загвар 2014-08-31 2231
219 Эрчүүдэд өгөх ”тусгай” зөвлөгөө 2015-03-26 2231
218 "Чикаго буллс" Д.Роузыг явууллаа 2016-06-23 2229
217 Сэлэнгэ аймаг Буриад улсад газраа түрээсэлнэ 2015-03-21 2229
216 Дэлхийн II дайнд ашиглаж байсан ер бусын 10 зэвсэг 2015-04-13 2229
215 Д.Эрдэнэбат: Худлаа ярьж байгаа юм биш, долларын ханш 1000 төгрөгнөөс буурна 2015-03-27 2229
214 “Тарган эмэгтэй” авиа компаниудыг шүүхэд яллаа 2014-09-09 2229
213 Сураггүй болсон хүүхдүүдийг фэйсбүүкээр хайна 2015-01-20 2229
212 Э.Бат-Үүлийн хүү "Гэр хорооллын дахин төлөвлөлт" нэрээр 5,1 тэрбум төгрөг авчээ 2015-04-25 2228
211 Эксийнхээ талаар хайртдаа хэлж болохгүй үгс 2015-01-12 2228
210 М.Уранцэцэг самбо бөхийн дэлхийн хошой аварга болжээ [1] 2014-11-23 2227
배너신청
자생병원

배너신청