Бичлэгийн тоо 3,329

Жилийн өмнө Буриадын телевизийн алдарт нэвтрүүлэгч Булат Цыденешиев “АИСТ” телевизийн урилгаар ирж ажилласан билээ. Хэдийгээр ганцхан жил амьдарсан боловч тэрбээр манай орныг шинээр нээн харж чадсан гэнэ.Алдарт нэвтрүүлэгчээ эх орондоо харихад нь долоо хоног тутмын “Информ Полис” сэтгүүлийн газрынхан ярилцлага хийжээ.

-Юуны өмнө амттай мах, ногооноос эхлээд Монголын хоол ундны элбэг дэлбэгт гайхаж байлаа. Дараа нь эндхийн жолооч нарын машин барих арга барилд үнэхээр цочирдсон. Улаанбаатарын архагуудын дэргэд Оросын маршрутын жолооч нар балчир хүүхэд л гэсэн үг. Гэхдээ би удалгүй дасаад тэдэн шиг л давхидаг болсон.

Монголд машин бол морь, зам бол хээр тал гэсэн дүрэм үйлчилдэг гэхэд болно. Мэдээж хэрэг, энэ хоёр онцлогоор л Монголд байнга зорчдог Буриадын уншигчдыг гайхуулж чадахгүй. Түүний анхаарлыг татсан зүйл нь Монголын хэвлэл мэдээллийн газрын хэт олон гэмээр тоо. Булат өглөөний ажлаа сонин уншихаас эхэлдэг байсан гэнэ.

-Монголд “Информ Полис”-шиг чөлөөт хэвлэл олон бий. Миний хамгийн дуртай сонин бол “Өнөөдөр” байлаа. Сөрөг хүчний сонинуудаас “Монголын мэдээ”, “Ил товчоо”, “Хөх толбо”, “Хөх тэнгэр” байна. Тэд улсынхаа Ерөнхийлөгч, хотын дарга нарыг хэрхэн хатуу ширүүн шүүмжилж байгааг уншаад би атаархаж байлаа. Монголд Засгийн газар нь ард түмнээсээ алс хол биш, Сүхбаатарын талбайд Монголын Ерөнхийлөгчтэй тааралдах нь жирийн явдал. Одоо би нутагтаа байгаа ч монгол сонин уншмаар санагдаад болж өгөхгүй юм. Тийм болохоор Монголын том сонинууд унших дуртай. “Өнөөдөр” сониноо цахим хэлбэрээр захиалан уншиж байгаа.

Булатыг хамгийн гайхуулсан зүйл бол “Монгол Ньюс” компани гэнэ. Энэ компанийг нэрт сэтгүүлч Балдорж үүсгэн байгуулжээ.

-“Монгол Ньюс” бол Монголын хамгийн анхны хувийн медиа групп. Энэ компани өдөр тутмын “Өнөөдөр” сониноос гадна спортын “Таван цагариг”, англи хэл дээрх “UB Post”, долоо хоног тутмын “Ням гариг“ сэтгүүл гаргадаг. Ийм компани байгуулах талаар Буриадад зөвхөн мөрөөдөж л болно. Монгол сэтгүүлчид эрхээ хамгаалан ажил хаяж, зарим үед нэвтрүүлэг хийдэггүй. Монгол, Америкийн хамтарсан “Ийгл” телевиз ажил хаяж байж, удирдлагаа сольж байлаа. Манай Орост ингэж чадна гэж төсөөлөхөд ч бэрх. Залуусын дунд хөгжмийн болон ток шоу хийдэг “ТВ9” суваг их нэр хүндтэй. Буриадад ийм суваг дутагдалтай байна. Гэхдээ удахгүй манайд ч Монгол шиг үг хэлэх эрх чөлөөтэй болно гэдэгт итгэж байна.

www.mongolnews.mn - Эх нутгийн чимээ

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/3804852/a3f/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсан
229 Шатахуун түгээх станцын дэргэд их хэмжээний тэсрэх бодис орхисон байв 2010-10-27 6989
228 Монголчуудын тухай өгүүлсэн ном дэлхийн шилдэг орчуулгатай бүтээлээр шалгарчээ 2010-10-27 6989
227 Өсвөрийн хуурчид өрсөлдлөө 2010-10-26 6888
226 Салаа замын алийг сонгохоо АН шийднэ 2010-10-26 6588
225 Боомын халдвартай гурав дахь хүн ХӨСҮТ-д иржээ 2010-10-26 6459
224 Монголчууд нүдний өвчний хүндрэлээс айлтгүй боллоо 2010-10-26 7582
223 Монголын далбаатай хөлөг онгоцноос хортой шавьж илэрчээ 2010-10-26 7169
222 Дартсын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн 2010-10-24 6344
221 “Монголын Дартс Сонирхогчдын Холбоо”-ны шилдэг 10 тамирчны чансаа тодорлоо 2010-10-24 6987
» ХЭВЛЭЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨ ГЭДГИЙГ МОНГОЛД МЭДЭРСЭН 2010-10-23 6033
219 Хийн буугаар зэвсэглэсэн “хуурамч” замын цагдааг саатуулав 2010-10-23 7220
218 ЗАСГИЙН ГАЗРЫГ ШҮҮХЭД ӨГӨХӨӨ МЭДЭГДЛЭЭ 2010-10-23 6209
217 Гуанжоуг зорих мэргэн буучид тодорлоо 2010-10-22 6388
216 Мэргэжилтэй ажилтны хөдөлмөрийн зах зээлийн судалгаа хийнэ 2010-10-22 7211
215 Монголын сөнөсөн хөлөг онгоцны далайчинг олжээ 2010-10-22 6580
214 “Сүхийн цагаан морь” мюзикл болно 2010-10-21 6634
213 Өвөрмонгол хатаж байна 2010-10-21 6393
212 Дэлхийн миссүүд 260 мянган доллар хандивлалаа 2010-10-21 6626
211 Монголын уламжлалт урлагийг хип хоптой хослуулсан “Хос аяс” наадам 2010-10-20 6716
210 “Анод” банкны хэргийг мөрдөн байцаалтад буцааж магадгүй 2010-10-20 6768
배너신청
자생병원

배너신청