Бичлэгийн тоо 3,329

Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн үйл ажиллагааг боловсронгуй болгох зорилгоор эдгээр төвийн удирдлага салбарын яамныхны хамтарсан уулзалт өчигдөр боллоо. Манайд мэргэжилтэй ажилтан бэлтгэх 63 байгууллага ажиллаж байна. Эдгээрт 2009-2010 хичээлийн жилд 44.6 мянган сурагч элсэн орсон бол ирэх жил энэ тоо 50.3 мянгад хүрэх тооцоо хийжээ.

Мэргэжилтэй ажилтны ажлын байрны зах зээлийн эрэлт хэрэгцээ жил ирэх тусам нэмэгдэж байгаа энэ үед төр хувийн хэвшлийн түншлэлийг сайжруулах, хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийн судалгаа хийх зэргээр шинэ тогтолцоог бүрдүүлэхэд тэд гол анхаарлаа хандуулсан. Мэргэжилтэй ажилтны хөдөлмөрийн зах зээлийн судалгааг ойрын гурван жилээр гаргавал төр болон хувийн хэвшлийнхэнтэй түншлэн ажиллахад хялбар болох юм. Үүнийг дагаад элсэлт, хөрөнгө оруулалт, багш бэлтгэх бодлогоо зохицуулна.

Мөн хувийн хэвшлийнхэнтэй боловсон хүчин нийлүүлэх, тэднээс үйл ажиллагаагаа сайжруулахад дэмжлэг авах чиглэлээр хамтарч ажиллахын чухлыг БСШУЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Мишигжав хот, хөдөөгийн мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн удирдлагуудад сануулав. Баян-Өлгий аймгийн Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн захирал Ш.Махсут “Манайх 1290 оюутныг 14 чиглэлийн мэргэжлээр бэлтгэж байна.

Сургалт явуулах дадлагын байр шаардлага хангахгүй, тоног төхөөрөмж нь орчин үеийн техник технологоос хоцрогдсон” гэв. Ийм зовлонтой сургалтын төв хот, хөдөөд олон бий. Мэргэжлийн сургалтыг хэдийгээр төрөөс дэмжиж байгаа ч бүх бэрхшээлийг нэг дор шийдэх амаргүй. Тиймээс хувийн хэвшлийнхэнтэй түншилж, тэднээс хөрөнгө босгохыг зөвлөж байсан. Хоёр өдөр үргэлжлэх энэ уулзалтаар хөдөлмөрийн зах зээлийн судалгаа хийх, сайн ажилласан багшийг урамшуулах тогтолцоо бий болгох зэрэг бодлогын зохицуулалт хийхээр төлөвлөжээ.

www.mongolnews.mn - Эх нутгийн чимээ

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/3802081/be1/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсан
229 Шатахуун түгээх станцын дэргэд их хэмжээний тэсрэх бодис орхисон байв 2010-10-27 6989
228 Монголчуудын тухай өгүүлсэн ном дэлхийн шилдэг орчуулгатай бүтээлээр шалгарчээ 2010-10-27 6989
227 Өсвөрийн хуурчид өрсөлдлөө 2010-10-26 6888
226 Салаа замын алийг сонгохоо АН шийднэ 2010-10-26 6588
225 Боомын халдвартай гурав дахь хүн ХӨСҮТ-д иржээ 2010-10-26 6459
224 Монголчууд нүдний өвчний хүндрэлээс айлтгүй боллоо 2010-10-26 7582
223 Монголын далбаатай хөлөг онгоцноос хортой шавьж илэрчээ 2010-10-26 7169
222 Дартсын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн 2010-10-24 6344
221 “Монголын Дартс Сонирхогчдын Холбоо”-ны шилдэг 10 тамирчны чансаа тодорлоо 2010-10-24 6987
220 ХЭВЛЭЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨ ГЭДГИЙГ МОНГОЛД МЭДЭРСЭН 2010-10-23 6033
219 Хийн буугаар зэвсэглэсэн “хуурамч” замын цагдааг саатуулав 2010-10-23 7220
218 ЗАСГИЙН ГАЗРЫГ ШҮҮХЭД ӨГӨХӨӨ МЭДЭГДЛЭЭ 2010-10-23 6209
217 Гуанжоуг зорих мэргэн буучид тодорлоо 2010-10-22 6388
» Мэргэжилтэй ажилтны хөдөлмөрийн зах зээлийн судалгаа хийнэ 2010-10-22 7211
215 Монголын сөнөсөн хөлөг онгоцны далайчинг олжээ 2010-10-22 6580
214 “Сүхийн цагаан морь” мюзикл болно 2010-10-21 6634
213 Өвөрмонгол хатаж байна 2010-10-21 6393
212 Дэлхийн миссүүд 260 мянган доллар хандивлалаа 2010-10-21 6626
211 Монголын уламжлалт урлагийг хип хоптой хослуулсан “Хос аяс” наадам 2010-10-20 6716
210 “Анод” банкны хэргийг мөрдөн байцаалтад буцааж магадгүй 2010-10-20 6768
배너신청
자생병원

배너신청