Бичлэгийн тоо 3,329
Монголын уламжлалт урлагийг хип хоптой хослуулсан “Хос аяс” наадам
Уншсан 6716 vote 0 2010.10.20 11:05:02Дөрөв дэх удаагаа зохиож байгаа “Хос аяс” урлагийн наадам энэ удаа Франц улсад болж байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн. Өмнө нь рэп, битбокс урсгалыг уртын дуу, хөөмийтэй хослуулан өвөрмөц бүтээл туурвиж байсан хоёр орны уран бүтээлчид энэ удаа үглээ хип хопчдыг хөөмийчидтэй нэгтгэсэн хосгүй аязаар үзэгчдийн сонорыг мялаахаар бэлтгэжээ.
Эл тоглолт Парист ирэх ням гаригт болох юм. Өнгөрсөн гуравдугаар сарын сүүлчээр эхэлсэн уг наадмын үеэр Монгол, Францын зураачдын хамтарсан орчин үеийн урлагийн үзэсгэлэн, Монголын хөдөө талд хийсэн баримтат кино үзүүлж, өрнийн соёлт францчуудад талын Монголыг сурталчлах олон үйл ажиллагаа явагдсан.
Ирэх сард өндөрлөх уг наадамд манайхаас “Алтай Хангай”, “Талын хоолой” хамтлаг оролцож байгаа юм.