Бичлэгийн тоо 3,329

Алслагдсан аймагт ажиллах томилолт өвөртөлсөн нарийн мэргэжлийн эмч, сувилагчид өчигдөр Увс, ГовьАлтай, Дорноговь аймгийг зорилоо. Орон нутагт эмнэлгийн тусламжийн чанарыг дээшлүүлэх зорилгоор Эрүүл мэндийн яамнаас хэрэгжүүлж буй энэ бодлогын хүрээнд хоёр дахь ээлжийнхэн ажилдаа гарсан нь энэ.

Говь-Алтайд П.Н.Шастины нэрэмжит клиникийн төв эмнэлгийн мэс засалч Г.Баяраа, мэдээгүйжүүлэг, эрчимт эмчилгээний эмч П.Чулуунцэцэг, Увсад ЭНЭШТ-ийн Хүүхдийн мэс заслын их эмч Р.Нуржанар, мэдээгүйжүүлэлт, эрчимт эм чил гээний сувилагч Х.Сувд-Эрдэнэ нар томилогджээ.

Харин Өмнө- говьд ЭНЭШТ-ийн мэдээгүйжүүлэлт, эрчимт эмчилгээний эмч Л.Хорлоо, сувилагч Б.Бэрцэцэг, эх барих, эмэгтэйч үүдийн эмч Ц.Мөнхбаяр нар багаараа явж байна. Тэд орон нутагт гурван сар ажиллах бөгөөд эмч нар цалингаасаа гадна сар тутам 1.5 сая төгрөг, сувилагч нэг сая төгрөгийн урамшуулал авах гэнэ.

Хөдөөгийн сувилагч, эмч нарын ЭХО оношлогооны мэргэжил дээшлүүлэхээс гадна хөдөөд зонхилж байгаа өвчлөлийн судалгаа хийж ирэх юм байна. Алслагдсан орон нутгийн эмчийн мэргэжил дээшлүүлэхэд хотод сургалт явуулахаас гадна нарийн мэргэжлийн эмч нарыг хөдөө ажиллуулах илүү үр дүнтэй нь харагдсан. Өнгөрсөн жил бид нэг аймагт нэг эмч явуулж байсан. Харин энэ удаа орон нутгаас ирсэн саналыг харгалзан багаар нь явуулж байна гээд хөдөө эмнэлэгт дутаг далтай тоног төхөөрөмжийн судалгаа хийгээд ирэхийг Эрүүл мэндийн сайд С.Ламбаа даалгав.

Хөдөө ажиллах эмч нарын оронд Улаанбаатарт тухайн аймгийн эмч нар ажлаа солилцох маягаар мэргэжил дээшлүүлэх юм билээ. Өмнөговь аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Ч.Баяржаргал эмч нараа авахаар иржээ. Тэрбээр “Манай аймагт өвчлөл сүүлийн таван жилд аймгуудын дунджаас өндөр байгаа. Эх барих, эмэгтэйчүүдийн өвчлөл, хавдар ихсэж байна. Тиймээс эх барих, эмэгтэйчүү- дийн тусламжийг сайжруулах зорилгоор салбарын яамандаа захиалга өгсөн.

Нарийн мэргэжлийн эмч нар манай аймгийн нэгдсэн эмнэлэгт ажиллах юм” гэв. Мэдээгүйжүүлэлт, эрчимт эмчилгээ ний эмч П.Чулуунцэцэг “Би эрүүл мэндийн салбарт 27 жил ажиллаж байна. Ажлын гараагаа Дорноговийн Зүүнбаянгийн цэргийн ангийн эмчээр эхэлсэн. Мөн Сүхбаатар аймагт томилолтоор ажиллаж байсан. Хөдөөгийн эмнэлгийн нөхцөл байдлыг сайн мэднэ. Энэ удаа Говь-Алтайд ажиллахаар боллоо. Хүүхдийн өвчлөл, хавдрын өвчин газар авсан гэж дуулсан.Хөдөөгийнхөнд эмнэлгийн нарийн мэргэжлийн тусламжийг чанартай хүргэх, нэг ч гэсэн хүний алтан амийг аврахын төлөө цуцалтгүй ажиллах болно” гэж ярилаа.

www.mongolnews.mn - Эх нутгийн чимээ


Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/3829596/aa4/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсан
249 Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Азийн спортын наадамд оролцох баг тамирчдад төрийн далбаа гардуулав 2010-11-05 6276
248 Тендерийн будлианыг зогсоожээ 2010-11-05 6613
247 МАХН-ын их хурлаар зохион байгуулалтын асуудал хэлэлцэж магадгүй 2010-11-04 6363
246 Тувачууд СҮБЭЭДЭЙН НЭРЭМЖИТ гүүртэй боллоо 2010-11-04 6481
245 Оюутан охид найзынхаа гэрийг тоножээ 2010-11-04 8099
244 Амбий Жонни Депптэй хамтран тоглох найдлагаа тээсээр л явна 2010-11-03 6341
243 Оргодол цэргийг хоёр сарын дараа барьжээ 2010-11-03 7359
242 Монголчууд ирэхгүй бол медаль авах боломжоо алдана 2010-11-03 7210
241 АНАТХ ТЭМЦЛЭЭ ҮРГЭЛЖЛҮҮЛНЭ 2010-11-02 6136
240 Мах, махан бүтээгдэхүүн худалдаалдаг төвүүд муу дүн авчээ 2010-11-02 7038
239 Ойрад түмний их наадам 2010-11-02 7289
238 Э.Агиймаа хувийн амьдралдаа анхаарах болов 2010-10-30 7796
237 BX туулай жилийг угтаж хуримын зараа түгээлээ 2010-10-30 7050
236 193 улсын Парламенттай Монголд танилцах боломж 2010-10-30 6945
235 Солонгосчууд нэгнийхээ ятгалгаар алт гаргасан гэжээ 2010-10-30 7069
» Эмч нар орон нутаг ажиллавал сар тутам үндсэн цалин + 1.5 сая төгрөг 2010-10-30 7250
233 Харүмафүжи гэмтжээ 2010-10-28 6556
232 МОНГОЛЧУУД ТУСГААР ТОГТНОЛЫН ТАЛБАЙТАЙ БОЛЛОО 2010-10-28 6507
231 Монгол зээр өвөлжихөөр Хятадыг зорилоо 2010-10-28 6375
230 Монгол хүчилтөрөгчийн үйлдвэртэй болов 2010-10-27 8062
배너신청
자생병원

배너신청