Бичлэгийн тоо 3,329

Үзэгчдийн дунд багагүй хүлээлт үүсгэж, үндэсний урлагаа дээдэлсэн тоглолт хийнэ хэмээн амлаад байсан “Sweetymotion” хамтлагийнхан өнгөрөгч 19, 20-нд “Аса” циркт “Number one” тоглолтоо сонирхууллаа. Ардын хөгжмийн “Бөртэ” хамтлагийн аялгуугаар эхэлж, үндэсний онцлог шингээн найруулгыг нь өөрчилсөн дуунуудаар үргэлжлэн, ҮДБЭЧ-ын уран бүтээлчдийн бүжиг, “Торго” салоны загвар зохион бүтээгчдийн урласан үндэсний хувцсаар гоёж “Үйлчин” бүсгүй дуугаараа үзэгчдийн сонорыг мялааснаас нь харвал амласандаа хүрэх гэж багагүй хичээсэн нь илт.

Барууны хөгжимчид болон Америкийн хөгжмийн ертөнцөд цахиур хагалж буй дуучин Крис Браун, Сиара нарын тоглолтод бүжиглэдэг залуусыг урьж, үндэсний урлагийн өнгө төрхийг илэрхийлсэн тоглолтоо барууны шоутай хэрхэн хослуулахыг нь харахаар “Харанга”- ынхан, гавьяат жүжигчин Т.Ариунаа тэргүүтэй рок попын “Акулууд” ч хүрэлцэн ирсэн харагдсан.

Баруунд шоу ямар түвшинд хүрснийг эх орондоо сонирхуулж, шилдгийг харуулахаа зарлан, тоглолтоо ч “Number one” хэмээн нэрийдсэн тус хамтлагийнхан эл үдэш 1980-аад оны дуунуудын хөгжмийн найруулгыг орчин үеийн хэв маягт нийцүүлэн өөрчлөн дуулж, үзэгчдийн сонорыг мялааснаас гадна Америкийг зорихоосоо өмнө хийсэн уран бүтээл болон дөрөв дэх цомгийн шинэ уран бүтээлүүдээ ч хүргэв.

Хөг хэмнэлтэй дуунуудаа америк бүжигчдийн өвөрмөц дэглэлттэй хослуулж, үндэсний хэв маяг бүхий уран бүтээлээ ҮДБЭЧ-ын хамт олонтой хамжсан тус хамтлагийн тоглолтын чимэг нь хөгжмийн зохиолч Б.Чинбатын тоглосон “Жалам хар” байсан гэдэгтэй мэтгэх хүн үгүй биз.

www.mongolnews.mn - Эх нутгийн чимээ

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/3904955/074/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Datesort Уншсан
289 Есөн хүнийг хөнөөсөн хэрэгт хуучин нөхрийг нь сэжиглэн шалгаж байна 2010-11-23 7868
288 “Монгол дахь Солонгосын жил”- ийн хаалт “UB Palace”-т 2010-11-23 7168
287 Монголчуудын гарын урыг мэдрүүлсэн модон эдлэлүүдийг дэлгэлээ 2010-11-22 6924
286 Шинэчилсэн бүртгэлд 1.6 сая хүн хамрагджээ 2010-11-22 6807
» “АМТЛАГ” ОХИДЫН АМЛАСАН ҮДЭШ 2010-11-22 7680
284 АЛСАД ХҮҮГЭЭ ҮДЭХДЭЭ АРААС НЬ ОЧИЖ ЦОГЦСЫГ НЬ АВНА ЧИНЭЭ БОДСОНГҮЙ [1] 2010-11-20 7739
283 Украинчууд Монголын малыг хилээрээ нэвтрүүлэхгүй 2010-11-20 6664
282 Монголын нэрийг барин луйвардагч амиа хорлов 2010-11-20 7849
281 Говьсүмбэр аймагт ШҮЛХИЙ ГАРСАН БОЛОЛТОЙ 2010-11-20 6808
280 Эрвээхэй нүдэн эргэж ирнэ 2010-11-18 6520
279 Ц.Саранцацрал Москвагийн их сургуулийн хүндэт профессор боллоо 2010-11-18 6652
278 Арслангийн хүрхрэлт 2010-11-18 5935
277 “НОРИЛЬСК НИКЕЛЬ” ОХУ-ын Засгийн газартай хамтран зэсийн ордод хөрөнгө оруулалт хийлээ 2010-11-17 6898
276 Монгол Ардын Намын даргын ИЛГЭЭЛТ 2010-11-17 6040
275 ЖҮДОЧИД ЗУРГААН МЕДАЛЬТАЙ 2010-11-17 6206
274 Н.Мөнх-Оргилын хэргийг хэлэлцэхээр товлолоо [2] 2010-11-16 5933
273 Шүтэн бишрэгчдээс нь Д.Болдод зориулав 2010-11-16 6866
272 Монголын шилдэг блогийг тодруулна 2010-11-16 6970
271 ДОХ-той тэмцэхэд зарцуулсан хөрөнгийн тайлан гарлаа 2010-11-16 7089
270 Б.ХУРЦЫН ШҮҮХ ХУРАЛД ХЭН ОРОЛЦОХЫГ НУУЦАЛЖ БАЙНА 2010-11-13 6181
배너신청
자생병원

배너신청