Бичлэгийн тоо 3,329
болзоонд уригдав
Өнөөдөр 11 цаг 21 минут

Америкийн Виржини мужид амьдардаг Дэлхийн хоёрдугаар дайны ахмад дайчин Норвуд Томас удахгүй болох Гэгээн Валентины баярын өдрийг Австралид залуу насныхаа дурлалт бүсгүйтэй 71 жилийн дараа уулзаж тэмдэглэхээр болсон аж. Жойс Моррис гэдэг эмэгтэйтэй түүнийг уулзуулахын тулд эртний танил хүмүүсийг зуучлан уулзуулдаг үйлчилгээ эрхлэгч GoFundMe байгууллага бүхэл бүтэн аян өрнүүлээд замынх нь зардал зэргийг олж өгсөн байна. Хэдхэн сарын дотор тэд 7000 гаруй доллар цуглуулжээ. Энэ мөнгөөр Томас удахгүй Австрали руу нисэх юм.

Агаарын тээврийн Air New Zealand компани түүнийг нэгдүгээр зэрэглэлийн суудалд суулган үнэгүй тээвэрлэх саналыг тавив. Өнгөрөгч оны 11 дүгээр сард хосууд энэ олон жилийн дараа Skype-аар харилцсан аж. Дайны дараагаар Австралид очиж амьдрах болсон Моррис хэдэн жилийн өмнө шүхрээр бууж, цахим сүлжээг тун давгүй ашигладаг гэх ахмад дайчны тухай нэвтрүүлгийг үзээд залуу насныхаа хайрыг түвэггүй таньжээ. Тэрбээр хүүгээсээ тэр хүнийг олж өгөхийг гуйсан байна. Ингээд хэд хоногийн дараа 93 настай Томас, 88 настай Моррис нар интернэтээр харилцаж нэг нэгнийгээ харсан гэнэ. Тэд 1944 оны хавар Лондон хотод танилцжээ. Хэдэн сар үерхсэний эцэст Норвуд Францад алба хаахаар илгээгдэж, дайн дууссаны дараа АНУ-д эргэн очжээ. Хосууд хэсэг хугацаанд харилцаатай байсны эцэст холбоо тасарсан аж.

- See more at: http://www.wikimon.mn/content/66432.shtml#sthash.xNgi32ES.dpuf
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/8905158/00a/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсан
3089 Фэйсбүүкийг үндэслэгч олны доог болов 2016-01-27 4940
3088 Флойд Мэйвийдэр 9-р сард рингэн дээр гарна 2016-01-25 5591
3087 Цагийг эзэлсэн 10 тамирчин 2016-01-25 3848
3086 Кавсын явуулах дараагийн хүн нь Кевин Лав уу? 2016-01-25 5207
3085 Монголчууд ОХУ-д 3.8 сая ам.доллар төлөх болжээ 2016-01-24 4832
3084 Левандовски “Байерн”-ы төлөө 50 дахь гоолоо орууллаа 2016-01-24 5505
3083 Левандовски “Байерн”-ы төлөө 50 дахь гоолоо орууллаа 2016-01-24 5548
3082 Левандовски “Байерн”-ы төлөө 50 дахь гоолоо орууллаа 2016-01-24 5773
3081 Левандовски “Байерн”-ы төлөө 50 дахь гоолоо орууллаа 2016-01-24 5604
3080 Шалтгаангүй турах нь ямар нэг өвчний шинж 2016-01-24 5380
3079 Шалтгаангүй турах нь ямар нэг өвчний шинж 2016-01-24 5314
3078 Лионель Месси Бяцхан хүүгийн эрэлд 2016-01-22 5474
» 70 жилийн дараа болзоонд уригдав 2016-01-22 5362
3076 Кэти Перри, Орландо Блум нар дотносчээ 2016-01-13 5503
3075 Лос- Анжелес хотын залуучууд "Өмдгүй зорчих өдөр"-ийг тэмдэглэжээ 2016-01-13 5395
3074 Ирвэс хамгаалагч Т.Лхагвасүмбэрэлд "Дэлхийн шилдэг судлаач" шагналыг нэхэн олголоо 2016-01-13 5513
3073 Орос казахууд Бат хааныг булаацалдлаа 2016-01-12 5612
3072 Дүрвэгсдийн “бэлгийн хүмүүжил” Европыг айлгаж байна 2016-01-12 4935
3071 Лео Месси тавдахь удаагаа Дэлхийн шилдгээр шалгарлаа 2016-01-12 5705
3070 АНУ-ын бөмбөгдөгч Хойд Солонгост анхааруулга өглөө 2016-01-11 5780
배너신청
자생병원

배너신청