Бичлэгийн тоо 3,329

Блиц
Нас: 21
Орд: Охин
Өндөр: 180
Биеийн харьцаа: 87*60*90
Жин: 55 кг
Мэргэжил: Загвар өмсөгч,
Олон улсын эдийн засаг
бизнесийн дээд сургуульд
сэтгүүлч мэргэжлээр сурдаг.

“Эра” моделийн агентлагаас загвар өмсөгч болох гараагаа эхэлсэн Э.Сэлэнгэ “Гоёл 2011” наадмын топ модель болсон. Монголын загварын ертөнцийн талаар багахан мэдлэгтэй, хааяа загварын шоу үздэг хүмүүсийн хувьд тэрбээр эртний танил нь.

17 настай байхаасаа “Look” агентлагт ажиллан ирээдүйн загвар өмсөгч болон фото моделиудыг сургаж байгаад хоёр жилийн дараагаас нь Монголын дизайнеруудын холбоотой гэрээ байгууж, “Шилмэл модель” агентлагт багшлах болжээ.

15 настайдаа “Гоёл 2005” наадмын тайзнаа алхаж байсан Э.Сэлэнгэ загвар өмсөгч төдийгүй “Мисс Монголиа 2008” наадмын “Мисс модель” өргөмжлөлтэй. Жилээс жилд амжилтаа ахиулсаар топ мопель болсон түүнийг энгийн, нээлттэй нэгэн болохыг уулзах үедээ мэдсэн. Аав, ээж, эмээ, эгчийнхээ хамт амьдардаг тэрбээр айлын бага учраас гэр бүлийнхэндээ элдэв муу зүйл хүрэхээс сэрэмжлэн олон нийтэд танилцуулахыг хүсдэггүй гэсэн.

ТОП МОДЕЛЬ БОЛОХ ГЭЖ ЗАГВАР ӨМСӨГЧ БОЛООГҮЙ

Э.Сэлэнгэ мөрөөдөмтгий охин байжээ. Гэсэн ч загвар өмсөгч болох тухай мөрөөдөж байгаагүй гэсэн. Өндөр нуруутай учраас сагсан бөмбөг, гар бөмбөгийн тэмцээнд “автоматаар” оролцдог байсан ч долоо хоногт гурван удаа аэробик, фитнесээр хичээллэж, бусдад загварын алхаа, биеэ авч явах соёлыг сургадаг багш болно гэж төсөөлөөгүй гэдэг.

Гэхдээ “Эра” төвд суралцсанаар ирээдүйгээ арай өөр нүдээр харж, эмэгтэй хүний хувьд өөрийгөө сорих ёстой талбартаа ирснээ ухаарчээ. Улмаар уралдаан, тэмцээнд оролцож шат ахин алхсаар загвар өмсөгч бүрийн мөрөөдөл болсон топ нэрийг хүртсэн нь энэ.

“Загвар өмсөгчийн ажлыг амар хялбар гэж эндүүрдэг хүмүүс бий. Гэхдээ загвар зохион бүтээгчийн урласан хувцасыг амилуулж, үзэгчдэд хүргэх амаргүй. Би загвар зохион бүтээгчийн урласан хувцасыг алхааны техниктэйгээ хослуулан илэрхийлэхийг хүсдэг” хэмээн ярьсан юм.

“СЭТГҮҮЛЧ БОЛ СЭТГЭЛЗҮЙЧ”

Насаараа загвар өмсөхгүй учраас ирээдүйн мэргэжлээ сонгохдоо нэлээд анхаарчээ. Багаасаа нэвтрүүлэгч болохыг хүсдэг байсан мөрөөдөл нь түүнийг сэтгүүлчийн мэргэжил рүү хөтөлсөн аж. Гэсэн ч сургуульд сураад сэтгүүлч, хөтлөгч хоёр мэргэжлийн ялгааг мэддэг болжээ. Өдгөө “Айст Монголиа” телевизэд ажиллан “Төрх” нэвтрүүлгийг бэлтгэж байгаа ч хойшдоо хэцүү хүнд гэлгүй сэтгүүлчээр ажиллаж, эх орныхоо сайн сайхны төлөө хувь нэмрээ оруулна гэсэн.

Э.Сэлэнгэ агаарын бохирдол, ядуурал зэрэг нийгмийг бухимдуулж байгаа асуудалд сэтгэлээ чилээхээс илүүтэй үе тэнгийн залуусаа ирээдүйд их зүйлийг хийж бүтээн, өөрчлөх сэтгэхүйтэй болгохыг хүсдэг юм билээ. 17 НАСТАЙ БАГШ 17 настай хэрнээ үе тэнгийнхэндээ болон өөрөөс нь ахмад хүмүүст багшлах нь түүнд амар байгаагүй аж. Хэдийгээр тухайн үед хийж байсан ажил нь түүнийг 20 гарчихсан бүсгүй шиг харагдуулдаг байсан ч хүүхэд хэвээрээ байсан болохоор тэр биз.

Харин одоо ажилдаа нэлээд дадлагажжээ. Өөртэй нь ижил хүсэл тэмүүлэлтэй хүүхдүүдийг ирээдүй рүү нь хөтөлж яваа учраас энэ ажлаасаа эрч хүч мэдрэн таашаал авдаг хэмээн ярьсан юм.

Э.СЭЛЭНГЭ ХЭН НЭГЭН МӨНГӨТЭЙ ЭРХМЭЭР ИВЭЭН ТЭТГҮҮЛДЭГГҮЙ

“Топ модель болсон загвар өмсөгчдийг хэн нэгний нууц амраг хэмээн хардах нь бий. Чамд мөнгөтэй хүн санал, тавьж хамт байхыг шаардаж байв уу” хэмээн асуухад “Би ийм зүйлийг зоригтой үгүйсгэж чадна. Мэдээж “Өөртэй чинь танилцаж болох уу, хамт хоолонд оръё” зэрэг аар саар санал тавьдаг ч хүлээж авах эсэх нь миний асуудал. Загвар өмсөж буй найман жилийн хугацаанд хэн ч намайг тэгж шахаж, дарамталж байгаагүй” хэмээн хариулсан юм.

“БИ ХЭЛБЭРДЭХ ДУРГҮЙ”

Нэр алдартай ихэнх загвар өмсөгч баян, тансаг амьдралыг хүсдэг бол шинэ топ маань хэлбэрдэх дургүй. Үнэтэй брэндийн хувцас, гоо сайхны бүтээгдэхүүнээр бус сэтгэлийн сайхнаар гоёх дуртай аж. Гэр бүлдээ амгалан тайван байж, зөв зүйл бодох аваас хүн бүхэн сайхан харагдах боломжтой гэж боддог учраас эерэг энерги хуримтлуулж, аз жаргалтай амьдрах хүсэлтэй гэнэ.

ДЭЛХИЙН ТАВЦАНД ГАРАХ НЬ ТҮҮНИЙ МӨРӨӨДӨЛ

“Холливуд биш учраас бид үргэлж завгүй байдаггүй. Ихэнх загварын шоу өвлийн улиралд болчихдог. Зун нь жуулчдад зориулсан шоунд оролцоно. Гэхдээ Дизайнеруудын холбооноос даалгасан бүх ажилд бэлэн байх ёстой” гэж ярьж байгаа ч тэрбээр ирээдүйд дэлхийн загварын тайзан дээр алхах мөрөөдөлтэй.

2009 онд “Азийн супер модел” тэмцээнд оролцож шилдэг 10-т багтан, өөрийгөө чадварлаг илэрхийлдэг загвар өмсөгчөөр шалгарснаасаа хойш үүнийг мөрөөдөл төдийгүй зорилго болгоод байгаа. Энэ тэмцээний дараа гаднын агентлагуудад ажиллах санал ирсэн ч сургуулиа дүүргэж, өмнөх ажлаа дуусгахын тулд татгалзжээ.

“НЭГ Л УДАА АМЬДРАХ БОЛОХООР САЙХАН ХАРАГДАХЫН ТӨЛӨӨ МЭС ЗАСАЛ ХИЙЛГЭХ НЬ БУРУУ БИШ”

“Эмэгтэй хүн сайхан байж, өөрөөсөө таашаал авч амьдрах хэрэгтэй. Тиймээс эрсдэлтэй л биш бол гоо сайхны хагалгаа хийлгэхийг буруутгадаггүй. Сэтгэл хангалуун бус байгаа зүйлээ өөрчлүүлж болно шүү дээ”. Энэ бол Э.Сэлэнгийн хэлсэн үг. “Тэгвэл чи хэрхэн жингээ барьж, сайхан харагддаг юм бэ” гэж асуувал “Би багаасаа туранхай байсан учраас хоолоо хасаж жин баридаггүй.

Хөдөлгөөнтэй байвал эрч хүчтэй, эрүүл байж болохыг мэднэ. Миний эргэн тойронд байдаг эгч нар таргалалтаас болж байнга бухимддаг. Гэхдээ эмэгтэй хүн ямар ч завгүй байсан долоо хоногийн нэг өдрийг өөртөө зориулах ёстой. Тэр өдрийг гоо сайхандаа бүрэн зориулж яагаад болохгүй гэж” хэмээн хариулав.

ТҮҮНИЙ ДОТНЫ АНД НЬ “БИЗНЕСИЙН ГУРВАЛЖИН” НОМ

Тэрбээр цүнхэндээ үргэлж “Бизнесийн гурвалжин”, “Эмэгтэй хүний амьдрал 20 наснаас эхэлдэг” номыг авч явдаг. Олон удаа уншсан ч унших бүртээ шинэ мэдээлэл авдаг болохоор байнга авч явдаг гэсэн. Гэхдээ тэрбээр номноос илүү сэтгүүл унших дуртай.

Зургийн чанар, агуулга нь таалагддаг учраас “Ирмүүн” сэтгүүлийг ихэвчлэн худалдан авдаг. Хамгийн сүүлд “Cosmopolitan” сэтгүүлийн монгол хэлээр гарсан хувилбарыг уншаад “галзуурах” (өөрийнх нь хэлснээр бичив) шахсан гэнэ. Хорьж болдоггүй 20 насыг даван алхсан бүсгүйн гаргасан амжилт нь чамлахааргүй юм. Элдэв маяг, гоёл чимэглэлээр баг хийгээгүй топ модель нэгээр нэмэгдсэн нь баярламаар санагдлаа.


www.mongolnews.mn - Эх нутгийн чимээ

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/4018787/d2f/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсанsort
3109 О.БУРМАА ДАН КОЛОВООС ТАВ ДАХЬ МЕДАЛИА АВАВ [1] 2013-02-18 11126
3108 Идлэг шонхор барихаар харийнхан орон нутгийг зорилоо 2010-07-29 11121
3107 Монгол зураачдын үзэсгэлэн япон үзэгчдийн сэтгэлийг татав [1] 2013-01-09 11117
3106 ШАТРЫН ОРДНЫ шав тавилаа 2010-07-30 11116
3105 АРДЧИЛСАН ОРНУУДЫН ХАМТЫН НИЙГЭМЛЭГИЙН САЙД НАРЫН VII БАГА ХУРАЛ ЭХЭЛЛЭЭ 2013-04-29 11098
3104 Өмнөд Суданы сургууль Ерөнхийлөгчийн нэрэмжит боллоо 2013-02-20 11080
3103 Цагаанаа, Цоомоо хоёрын “юм юмтай” жиргээ [1] 2013-02-20 11076
3102 Хятадын банк Монголын уул уурхайн компаниудад санхүүгийн түрээсийн үйлчилгээ үзүүлнэ 2012-04-17 11070
3101 Б.Отгонтүвдэн гурван улсад үзэсгэлэнгээ гаргалаа 2012-11-28 11037
3100 ХАРҮМАФҮЖИ ГАДААД СЭТГҮҮЛЧИДТЭЙ ЯРИЛЦЛАА 2013-02-21 11029
3099 Манай сийлбэрчид олон улсын тэмцээнээс хүрэл медаль хүртжээ 2013-01-18 11016
» 21 настай багш, оюутан, ТОП МОДЕЛЬ 2010-12-25 11013
3097 Монгол тамирчин анх удаа шандас сорьж буй Дакар ралли эхэллээ 2013-01-07 11007
3096 Төрийн шагналт зураач С.Саранцацралтыг “Дэлхийн оюунлаг хүн”-ээр тодруулжээ 2012-12-12 11002
3095 Б.АЛДАР: МИНИЙ БҮТЭЭСЭН ДОХ-ЫН ВАКЦИН МОНОПОЛЬ ҮЙЛДВЭРИЙН АШГИЙГ БУУРУУЛЖ , ӨВЧТӨНҮҮДЭД ТУС БОЛСОН [2] 2013-04-12 10979
3094 ИНЧЁНД БЭЛТГЭЛ ХИЙСЭН Т.ЭНХЖАРГАЛ ТИВИЙН АВАРГА БОЛОВ 2013-03-14 10958
3093 ОЛИМПИЙН ЦИКЛИЙН ЭХНИЙ СОРИЛГОД ХОЁР ШИНЭ АВАРГА ТӨРЛӨӨ 2013-02-04 10935
3092 Чингис хааны үр сад хойд туйлыг эзэллээ [1] 2013-04-22 10927
3091 Хот дотроо цанаар гулгах боломж бүрдлээ 2012-12-03 10890
3090 Дэлхийн ёроолд монгол хүн анх удаа хөл тавина [1] 2012-12-07 10880
배너신청
자생병원

배너신청