Бичлэгийн тоо 3,329
Хүйтний улиралд жолооч нарт хэрэг болох 16 зөвлөгөө 5

Хүйтний улиралд жолооч нарт хэрэг болох 16 зөвлөгөө

Цонхны цаана цас их болох тусам хүүхдүүд баярлаж жолооч нар гутардаг билээ. Тэгвэл энэ удаа тэрхүү жолооч нарт хүйтний улиралд хэрэг болох 16 чухал санааг сонирхуулъя.

Цонхны цас мөс арилгах 7 арга

Хүйтний улиралд жолооч нарт хэрэг болох 16 зөвлөгөө 1

1. Шил арчигчаа босгож цонхонд хүрэхгүйгээр хонуул.

2. Ус болон уксусын холимгоор (25% ус, 75 % уксус) цонхоо шүршиж хонох ба өглөө цас арилгах нь хэвээр боловч цонх мөсгүй учир цасаа арилгахад хамаагүй амар байх болно.

3. Спирт, хуурай алчуураар цонхны мөсийг амархан арилгаж болно.

4. Мөн урд шилэн дээрээ янз бүрийн материал тавьж цонх арчигчаар даруулж хонож болно. Гэхдээ цаг агаарын эрс хүйтрэлт, маш их тунадас орох үед энэ аргыг хэрэглэхгүй байсан нь дээр.

5. Цонхны цан, мөс арилгах гээд гар доор тохирох зүйл байхгүй бол төлбөрийн болон бусад хуванцар картыг ашиглаж болох ба төмөр эдлэл ашиглах хориотой гэдгийг санах хэрэгтэй.

6. Хажуугийн толио цанаас хамгаалахад энгийн гялгар уут тус болно.

7. Хэрвээ машинаа зүүн тийш харуулж хонуулбал өглөөний нар мөс, цанг бага зэрэг хайлуулж өгөх ба үүний дараа цэвэрлэхэд амархан байх болно.

Хаалганы цоож хөлдөхөөс сэргийлэх 4 арга

Хүйтний улиралд жолооч нарт хэрэг болох 16 зөвлөгөө 2

1. Хаалганы хөлдсөн цоожийг онгойлгоход гар халдваргүйжүүлэгч шингэн хэрэг болно.

2. Мөн түлхүүрээ тамхины асаагуураар халаагаад цоожинд шургуулж болно.

3. Урьдчилан сэргийлэхийн тулд түлхүүрээ WD-40-өөр бүрх.

4. Хөлдсөн хаалга онгойлгохын тулд татах биш түлхээд үз. Мөн бүлээн ус хэрэглэж болох ба халуун биш бүлээн гэдгийг санах хэрэгтэй. Ер нь мөстлөгийн эсрэг шүршигч л хамгийн сайн.

Цонхны шилээ дотор талаас хамгаалах 2 арга

Хүйтний улиралд жолооч нарт хэрэг болох 16 зөвлөгөө 3

1. Цонхыг цантахгүй байлгахын тулд чийг хураадаг зүйл хэрэг болох ба үүнд муурны шээсний үнэр дарагч тохирно.

2. Сахал хусахад хэрэглэдэг саванг бас ашиглаж болох ба цантсан цонхонд түрхээд хуурай алчуураар арчина.

Хэт хүйтэнд машин асаах 3 арга

Хүйтний улиралд жолооч нарт хэрэг болох 16 зөвлөгөө 4

1. Аккумулятороо салгаж аваад гэртээ хонуулах.

2. Хэрвээ түлхүүр дараад 15-20 секундэд асахгүй бол түлхүүрээ буцааж 2 минут аккумулятороо амраана. Дараа нь дахин давтах ба олон дахин ингэж болохгүй. Моторын эргэлтээ анзаарч цаашид дахин дарах үгүйгээ шийдэх хэрэгтэй.

3. Хамгийн найдвартай арга нь холбох юм. Бусад машины аккумулятортой холбох холбогч хэрэгтэй ба холбож асаасны дараа таны аккумулятор бүрэн цэнэгээ автал бүтэн цаг машинаа асаалттай байлгах хэрэгтэй.

 

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/8917554/7b6/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсан

Л.Суарез покер, Л.Месси трибли хийж багаа ялалтанд хөтлөлөө

  • 2016-02-05
  • Уншсан 5328

Дроуманд Гриний трибль дабль амжилт үзүүлж, Карри 51 оноог авлаа

  • 2016-02-04
  • Уншсан 4723

Неймарын төлөө 190 сая евро санал болгосныг эцэг нь баталжээ

  • 2016-02-04
  • Уншсан 5479

Неймарын төлөө 190 сая евро санал болгосныг эцэг нь баталжээ

  • 2016-02-04
  • Уншсан 5428

Итали жүжигчин тайзан дээр жинхнээр дүүжлүүлж амь алдахыг завджээ

  • 2016-02-04
  • Уншсан 5250

Итали жүжигчин тайзан дээр жинхнээр дүүжлүүлж амь алдахыг завджээ

  • 2016-02-04
  • Уншсан 5397

Дэвид Бекхэмийн хүнлэг, энэрэнгүй сэтгэл олныг бишрүүлэв

  • 2016-02-03
  • Уншсан 5550

Шатрын бодолтын ФМ С.Билгүүн ДАШТ-ээс мөнгөн медаль хүртжээ

  • 2016-02-03
  • Уншсан 5674

Л.Гүндалай "Хит дуу"-ныхаа талаар мэдээлэл хийнэ

  • 2016-02-03
  • Уншсан 5542

Нас барсан хүүгийнхээ зүрхийг дахин сонссон ээж

  • 2016-02-02
  • Уншсан 5813

Жоли, Питт нарын гэрийг бузарлав

  • 2016-02-02
  • Уншсан 5773

Оросууд олимпын аваргаа 40 сая рубль, Казахстан 250000 доллараар байлна

  • 2016-02-02
  • Уншсан 5470

Хүйтний улиралд жолооч нарт хэрэг болох 16 зөвлөгөө

  • 2016-02-01
  • Уншсан 4601

Зүүн талаараа унтахын 8 ашиг тус

  • 2016-02-01
  • Уншсан 4478

Дэлхийн хамгийн гайхалтай 20 хүмүүс

  • 2016-02-01
  • Уншсан 4689

30 нас хүрсэн эмэгтэй ямар байх ёстой вэ? (2-р хэсэг)

  • 2016-01-28
  • Уншсан 4914

30 нас хүрсэн эмэгтэй ямар байх ёстой вэ?

  • 2016-01-28
  • Уншсан 4688

Аз жаргалтай хосууд байхын тулд юу хийх ёстой вэ?

  • 2016-01-28
  • Уншсан 4819

Дасгал хийхгүйгээр түргэн хугацаанд 5 кг хасах арга

  • 2016-01-27
  • Уншсан 4885

Насны зөрүү аз жаргалд саад болохгүйг гэрчлэв

  • 2016-01-27
  • Уншсан 5691
배너신청
자생병원

배너신청