Насны зөрүү аз жаргалд саад болохгүйг гэрчлэв
Хайр дурлалд насны зөрүү байхгүй гэдгийг Иван түүний залуу эхнэрийн амьдрал харуулж байна. Саяхан тэдний халуун дотно байгаа селфи зураг цахим ертөнцөд хамгийн их хандалт авч байна . 85 настай өвөө 25 настай залуухан бүсгүй хоёрын хамтын амьдралд хүмүүс эргэлзэж байсан юм.
Хуримнаасаа хойш тэд цахим хуудастаа үргэлж хамтдаа, нэгэндээ халамжтай, хайр дурлалдаа үнэнч байгаа гэдгээ харуулсан гэрэл зургийг нийтлэх болсон байна. Мөн эхнэр Наталъя нь тэдний насны ялгааг ярьдаг, гэрлэлтийг эсэргүүцдэг хүмүүст хандаж “Бид аз жаргалтай байна.Нэгнээ ойлгож хайрлах хамгаас сайхан, энэ цаг хугацаандаа би хайртай” хэмээн хэлсэн байна. Хэдийгээр хосуудын хамтын амьдрал олны өмнө ил байгаа ч тэдний тухай яриа, дуулиан хэвлэл, цахим хуудаснаа салахгүй байна.
Тиймээс тэдний тухай худал үнэн мэдээлэл түгээдэг хүмүүст зориулан "Love Story" хэмээх хувийн гэрэл зургийг архиваасаа бүрдсэн цахим хуудсыг мөн нээсэн аж.
Б.Санчир