Бичлэгийн тоо 3,329

Стив Жобсын төгс байдлыг эрхэмлэгчдэд зориулсан 20 ишлэл

Apple компанийг үүсгэн байгуулагч, Pixar студийн үүсгэн байгуулагчдын нэг, персонал компьютерийн эрин үеийг эхлүүлэгчдийн нэг болох Стив Жобс нь аливаа технологийг гоё сайхан, хэрэглэхэд эвтэйхэн байхын төлөө хамаг амьдралаа зориулсан хүн билээ. Төгс төгөлдрийг өөрийн амьдралын зорилго болгосон энэ хүн зөвхөн дэлхийг өөрчилсөн технологи бүтээсэн төдийгүй өөрийн гэсэн өвөрмөц гүн ухааныг бидэнд үлдээжээ. Ингээд түүний хэлсэн мэргэн үгсээс танд сонирхуулъя.

1. Бид энэ дэлхийн хөгжилд хувь нэмэр оруулах гэж энд байгаа улс. Үгүй бол юуны төлөө бид амьдарч байгаа хэрэг вэ?

2. Өргөж дийлэхээргүй компьютерт би итгэдэггүй.

3. Та үлдсэн амьдралаа ундаа зарж өнгөрөөх үү эсвэл дэлхийг өөрчилмөөр байна уу?

4. Ажил төрөл нь амжилттай яваа хүний амжилтын тавин хувь нь шаргуу зан болно.

5. Та үйлчлүүлэгчээсээ чухам юу хүсэж байгааг нь мэдэх хэрэггүй, учир нь тэдний хүссэнийг хийж байх хооронд тэд өөр шинэ зүйл хүсэн мөрөөдөөд эхэлсэн байна.

6. Хүн өөрт нь хэрэгтэй юмыг нь үзүүлэх болтол яг юу хэрэгтэй байгаагаа сайн ойлгодоггүй.

7. Би Сократтай хэдэн үг солихын тулд өөрийн бүх технологио өгөхөд бэлэн байхсан.

8. Жилд 250 сая доллар алдана гэж юу болохыг мэдэх цорын ганц хүн нь би. Энэ нь хувь хүн болоход минь их тус болсон.

9. ”Сайн зураач нар хуулдаг бол агуу зураачид хулгай хийдэг” гэж Пикассо хэлсэн байдаг. Бид бусдын гайхамшигт санааг хулгай хийхээсээ хэзээ ч санаа зовж байсангүй.

10. Миний үргэлж санаж явдаг зүйр цэцэн үг бол “та хайж байсан зүйлээ олох хүртлээ тэр нь чухам юу байсныг мэдэхгүй”.

11. Чадалтай хүнийг хөлсөлж аваад юу хийхийг нь заах утгагүй хэрэг. Бидний юу хийхийг зааж өг гэж тэр хүмүүсийг хөлсөлж авсан билээ.

12. Хамгийн баян хүүр байх нь надад чухал биш. Би сайн сайхан зүйл бүтээсэн хүн гэсэн бодолтойгоор дуусах л надад чухал.

13. Мөнгө дутагдах үед би түүнийг олох гэж гүйлгүй, суугаад боддог байлаа. Санаа гэдэг бол дэлхий дээрх хамгийн үнэт бараа юм.

14. Хүний чанар орчин тойрныхноор нь тодорхойлогдохоос бус удам судраасаа хамаатай юм биш.

15. Өөртөө болон бусдад үнэнч байж, бүхнийг цагт нь хий. Хичнээн хэцүү байлаа ч гэсэн хэзээ ч бүү бууж өг.

16. Туулж өнгөрөөсөн зам бол таны шагнал юм.

17. Алдаа гаргахгүй байна гэдэг бүрэн бүтэн амьдралаар амьдраагүй гэсэн үг.

18. Таныг насанд хүрэх үед хорвоо дэлхийг өөрчлөх гэж оролдох хэрэггүй тухай, өөрийнхөө мөрөөр чимээгүйхэн амьдарч, тогтсон зүйлийг өөрчлөн бужигнуулах гэж оролдохгүй байх хэрэгтэй талаар номлож эхэлдэг. Энэ бол тун хязгаарлагдмал ойлголт бөгөөд та нэгэн чухал зүйлийг ойлгож авахад л амьдрал чинь илүү баялаг, үйл явдлаар дүүрэн байх болно. Энэ бол бидний эргэн тойрон байгаа бүх зүйлсийг яг л бидэн шиг хүмүүс бүтээсэн юм шүү гэсэн зүйл юм. Амьдрал бол урьдчилан шийдэгдсэн хувь заяа гэсэн буруу ойлголтоосоо сал. Та өөрөө өөрийнхөө амьдралын зам мөрийг бүтээнэ гэдгийг ойлгож авсны тань дараа хорвоо дэлхий тэр чигээрээ өөрчлөгдөх болно.

19. Технологи бол чухал юм биш. Харин хамгийн чухал, хамгийн хэрэгтэй зүйл бол хүнд итгэх итгэл юм шүү. Хүнд хэрэгтэй багажийг нь өг, түүний тусламжтайгаар тэр гайхамшгийг бүтээх болно.

20. Таны амьдрал хэмжээ, хязгаартай учир өөрийн амьдралыг бусдын амьдралаар амьдарч бүү үрээрэй.

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/8928506/37b/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсан

Монголчуудад цагаачлал олгохгүй

  • 2016-02-16
  • Уншсан 5897

Грэмми Тэйлор Свифтийнх боллоо

  • 2016-02-16
  • Уншсан 5795

Монгол оюутан залуу "Болчимгүй үйлдэл" гаргаж арван сая воноор торгуулжээ

  • 2016-02-16
  • Уншсан 5650

2-р сарын 15 18 цаг 00 минут Тоттенхэм клуб сүүлийн 5 тоглолт дараалан ялалт байгууллаа

  • 2016-02-15
  • Уншсан 5364

2-р сарын 15 13 цаг 03 минут Уэстбрүүк хоёр жил дараалан оддын од нь байлаа

  • 2016-02-15
  • Уншсан 5583

Ардын Төрийн Наадмын аварга цолтой бөхчүүд-2: Г.Самдан

  • 2016-02-12
  • Уншсан 5528

Хулхи тарвага саатуулагдав

  • 2016-02-12
  • Уншсан 5848

Цагаачлалын алба баярын өдрүүдээр гадаадын хууль бус 110-н иргэнийг саатуулжээ

  • 2016-02-12
  • Уншсан 6086

Хамгийн залхуу хүнийг ч дасгал хийхэд хүргэх 7 баримт

  • 2016-02-11
  • Уншсан 5656

Стив Жобсын төгс байдлыг эрхэмлэгчдэд зориулсан 20 ишлэл

  • 2016-02-11
  • Уншсан 5424

Монголын суу билэгтэн Япон Цэнд

  • 2016-02-11
  • Уншсан 5480

2-р сарын 10 9 цаг 28 минут Хятадад “Зика” вирусийн халдварын анхны тохиолдол бүртгэгджээ

  • 2016-02-10
  • Уншсан 5374

2-р сарын 10 9 цаг 28 минут Хятадад “Зика” вирусийн халдварын анхны тохиолдол бүртгэгджээ

  • 2016-02-10
  • Уншсан 5206

Сальма Хайек эмнэлэгт хүргэгджээ

  • 2016-02-10
  • Уншсан 5469

Сальма Хайек эмнэлэгт хүргэгджээ

  • 2016-02-10
  • Уншсан 5213

Ювентус” 14 тоглолт дараалан хожиж, шинэ рекорд тогтоолоо

  • 2016-02-09
  • Уншсан 5460

Дерэк Фишерийг ажлаасаа халагдлаа Өнөөдөр 9 цаг 36 минут

  • 2016-02-09
  • Уншсан 5621

Сурчихсан байхад илүүдэхгүй 14 зүйл

  • 2016-02-09
  • Уншсан 4459

Түүхэн дэх хамгийн нууцлаг үндэстнүүд

  • 2016-02-05
  • Уншсан 5040

Ямар эхнэр нөхрөө архичин болгодог вэ?

  • 2016-02-05
  • Уншсан 5078
배너신청
자생병원

배너신청