Бичлэгийн тоо 3,329
2-р сарын 15
18 цаг 00 минут
Тоттенхэм клуб сүүлийн 5 тоглолт дараалан ялалт байгууллаа
Спорт Хөлбөмбөг
Английн хөлбөмбөгийн премьер лигийн 26 дахь тойргийн тоглолтууд өнгөрсөн амралтын өдрүүдэд болж өндөрлөлөө. 26 дахь тойргийн хүрээнд лигийн тэргүүлэгчдийн дунд тоглолт болсон нь энэ долоо хоногийн гол чимэг байлаа. Лигийг тэргүүлэгч Лейстер Сити клуб Арсеналын талбайд зочлон тоглож улирлын 3 дахь хожигдлоо хүлээлээ. Тоглолтын 1-р үед Ж.Варди торгуулийн цохилтоор тооны харьцааг нээсэн. 2- р үед харин Арсенал баг Т.Уолкотт болон Д.Уэлбек нарын гоолоор ялалт байгууллаа. Ялангуяа тоглолтын нэмэлт цагт Д.Уэлбек Герман залуу М.Өзилийн дамжуулалтаар хожлын гоолыг оруулсан. Ингэснээр Арсенал эцсийн мөчид хожил байгуулж тэргүүлэгчийн өрсөлдөөндөө үлдэж чадлаа. Д.Уэлбекийн хувьд өвдөгний бэртлийн улмаас нэлээдгүй хугацааг талбайн гадна өнгөрүүлээд байсан юм.





Тэгвэл улирал дуусгаад дасгалжуулагчаа явуулах гэж байгаа Манчестер Сити клуб өөрсдийн “Этихад” цэнгэлдэхдээ М.Почеттиногийн шавь нарт 2-1 харьцаагаар хожигдлоо. Тоттенхэм клуб ийнхүү Ситиг хожисноор лигийн сүүлийн 5 тоглолт дараалан хожил байгуулаад байна. Тэгвэл эсрэгээрээ Сити клуб сүүлийн 2 тоглолтондоо дараалан хожигдол хүлээсэн. Энэ тоглолтонд 1- үед гоол ороогүй бол 2-р үе эхлээд удаагүй байхад Х.Кине торгуулийн цохилтоор тооны харьцааг нээсэн. Харин тоглолтын 72 дахь минутад Ситигийн шинэ цэрэг К.Ихеаначо тооны харьцааг тэнцүүлсэн. Гэхдээ энэ өдөр Манчестер хотын баг биш Лондон хотын баг хожил байгуулсан. Тоттенхэм багийн Дани залуу К.Эриксон тоглолт өндөрлөхөөс 7 минутын өмнө хожлын гоолыг оруулсан. Тоттенхэм клуб ийнхүү “Этихад” цэнгэлдэхэд хожил байгуулснаар 53 оноотойгоор Арсеналын хамт лигийн дэд байранд орж ирлээ. Тоттенхэм клуб энэ хоёр сар дуустал лигийн хүрээнд хожлын цуврал нь үргэлжлэх магадлал тун өндөр байна. Тэд Суонси болон Вест Хэм багуудтай тоглоно.





Мөн энэ өдрийн чимэг нь Ливерпүүл болон Астон Вилла багуудын тоглолт байлаа. “Чимэг” гэсний учир нь энэ улиралд Ливерпүүлийн шилдэг тоглогчид болох Д.Старриж, Ф.Коунтиньо болон Р.Фирминио нар хамтдаа гараанд гарсан. Мөн хамт гараанд гарсан залуус тоглолтын тооны харьцааг хамтдаа нээсэн гэхэд болно. Тоглолтын анхны гоолыг Ф.Коунтиньогийн дамжуулалтаар Д.Старриж мөргөж гоолдсон. Ийнхүү Ливерпүүл клубын шилдэг гурвал анх удаагаа хамтдаа талбайд гарсан уг тоглолтонд 6-0 харьцаагаар өрсөлдөгчөө хожсон. Гэхдээ уг тоглолтонд хожил байгуулсан Ливерпүүл клубын дасгалжуулагч өөрсдийгөө баярлаж, хөгжилдөх мөч бишээ хэмээгээд өрсөлдөгч багаа амаргүй үеийг даван туулж байгааг дурьдаад хүндэтгэж байгаагаа илэрхийлсэн. Үнэхээр ч Астон Вилла клуб энэ улиралд тун муу амжилттай явж байгаа. Нэгэн цагт Европын Аваргуудын лигийн цомыг өргөж, Английн лигийн түрүүг 7 удаа хүртэж явсан Астон Вилла клуб энэ улиралд 26 тоглолтонд 3 хожил, 7 тэнцээ, 16 хожигдол хүлээснээр лигийн сүүл хэсэгт 16 оноотой байна. Өнгөрсөн оны 11 сард дасгалжуулагч Т.Ширвүүдийг Францын Лион клубт ажиллаж байсан Рэми Гардыг авчирсан ч байдал дээрдсэнгүй. Р.Гардыг багийг удирдаж дөнгөж 1 хожил байгуулсан.
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/8934604/0fe/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсан
3129 Монголчуудад цагаачлал олгохгүй 2016-02-16 5897
3128 Грэмми Тэйлор Свифтийнх боллоо 2016-02-16 5795
3127 Монгол оюутан залуу "Болчимгүй үйлдэл" гаргаж арван сая воноор торгуулжээ 2016-02-16 5650
» 2-р сарын 15 18 цаг 00 минут Тоттенхэм клуб сүүлийн 5 тоглолт дараалан ялалт байгууллаа 2016-02-15 5364
3125 2-р сарын 15 13 цаг 03 минут Уэстбрүүк хоёр жил дараалан оддын од нь байлаа 2016-02-15 5583
3124 Ардын Төрийн Наадмын аварга цолтой бөхчүүд-2: Г.Самдан 2016-02-12 5528
3123 Хулхи тарвага саатуулагдав 2016-02-12 5848
3122 Цагаачлалын алба баярын өдрүүдээр гадаадын хууль бус 110-н иргэнийг саатуулжээ 2016-02-12 6086
3121 Хамгийн залхуу хүнийг ч дасгал хийхэд хүргэх 7 баримт 2016-02-11 5656
3120 Стив Жобсын төгс байдлыг эрхэмлэгчдэд зориулсан 20 ишлэл 2016-02-11 5424
3119 Монголын суу билэгтэн Япон Цэнд 2016-02-11 5480
3118 2-р сарын 10 9 цаг 28 минут Хятадад “Зика” вирусийн халдварын анхны тохиолдол бүртгэгджээ 2016-02-10 5374
3117 2-р сарын 10 9 цаг 28 минут Хятадад “Зика” вирусийн халдварын анхны тохиолдол бүртгэгджээ 2016-02-10 5206
3116 Сальма Хайек эмнэлэгт хүргэгджээ 2016-02-10 5469
3115 Сальма Хайек эмнэлэгт хүргэгджээ 2016-02-10 5213
3114 Ювентус” 14 тоглолт дараалан хожиж, шинэ рекорд тогтоолоо 2016-02-09 5460
3113 Дерэк Фишерийг ажлаасаа халагдлаа Өнөөдөр 9 цаг 36 минут 2016-02-09 5621
3112 Сурчихсан байхад илүүдэхгүй 14 зүйл 2016-02-09 4459
3111 Түүхэн дэх хамгийн нууцлаг үндэстнүүд 2016-02-05 5040
3110 Ямар эхнэр нөхрөө архичин болгодог вэ? 2016-02-05 5078
배너신청
자생병원

배너신청