Бичлэгийн тоо 3,329
Бээжинд жил бүр болдог Бао Лигийн хаврын дуудлага худалдаагаар 500 жилийн тэртээх Монголын газрын зургийг зарах гэж буйг “Өнөөдөр” сонин анх олон нийтэд мэдээлсэн. 80 сая юаниас эхлэн дуудах, “Монголын уул, усны зураг” нэртэй энэ зурагт тухайн үеийн Торгоны замыг дүрсэлсэн байдаг аж. Өдгөө “Дундад зууны дэл хийн газрын зураг” гэж нэрийг нь өөрчлөөд буй эл зургийг 1930-аад онд Японы Киото хотын “Фүжисаи Юрикан” гэх алдартай хувийн музейд хадгалж байгаад 2002 онд Бээжинд авчирчээ. Бээжингийн их сургуулийн Архео логийн тэнхимийн эрдэмтэн Линь Мэйцүнь 2004 оноос найман жилийн турш уг зургийг судалж, судалгааны томоохон бүтээл туурвин, үнэ цэнийг нь олонд таниулсан байна.

МУИС-ийн Гадаад хэл, соёлын сургуулийн Нэр судлалын төвийн тэргүүн, доктор, профессор Э.Равдантай уулзахад “Танай сонинд нийтэлсэн мэдээг уншаад, хэдэн шөнө нойргүй шахам хонолоо. Линь Мэйцүнь судалгааны бүтээлээ зургийнх нь нэрээр “Монголын уул, усны зураг” гэж нэрлэжээ. Тэр бү тээлийг Бээжингээс захиж авчруулаад, дотор жаахан уужирлаа” гээд номоо үзүүлэв. Торгон хавтастай, 787х1092 мм хэмжээтэй уг номонд дээрх зургийг хэсэгчлэн оруулжээ. Уул, гол, ой, улсын чанартай болон орон нутгийн зам, хот суурин, боомт, гүүрийг хүртэл ойлгомжтой зураглан, газрын нэрийг нь бичсэн байна. Газрын нэр судлаач хүн байтугай үүх түүхээ гадарладаг, түүх, соёлын үнэ цэнийг ойлгодог хэн ч болов шунахаар эд аж

Монголын эзэнт гүрний газрын зургуудаас өнөө үед үлдэж хоцорсон ердөө хоёрхон зураг мэдэгдэж байгаа гэнэ. Нэг нь 1179 онд зохиосон, “Ци дань го цзн” түүхэнд орсон Кидан гүрний зураг. Хоёр дахь нь Юань (Солон гос судлаач Б.Сумъяабаатар юань гэдэг нь хөх гэсэн утгатай үг боло хыг тогтоожээ) гүр ний зураг. Газрын нэрийг тэм дэглэсэн, газар дээрх бие тийг заасан хоёр зургаас бүт дэг эл зургийг 1402 онд Солонгост нэгтгэн, ерийн зураг болгожээ. Ердөө хоёр хувь байдаг эл зургийн нэг нь БНСУ-ын Хааны музейд, нөгөө нь Японд хадгалагдаж буй аж. Япон, Солонгос, Перс, Төв Азийг тод тусган, Хөх гүрний хил хязгаарыг тэмдэглэсэн энэ зургийн тэмдэглэгээг англи хэлнээ хөрвүүлсэн судлаач Жеймс Флет чер “Монголын эзэнт гүрэн хүн төрөлхтний түүхэнд олон үндэстэн, ястныг нэгтгэсэн анхны нийгэм, хил хязгааргүй соёл бүтээснийг харуулж байна” хэмээн ач холбогдлыг нь дүгнэжээ. Бурхан уул, Хойд далай, Дээд нийс лэл, Шинэ дээд нийслэл, Урт цагаан уул (Өдгөө БНСУ-д буй), Хааны ордон, Хойд тол год, Өмнөд нийслэл, Хойд тэгш зэрэг цөөн газрын нэрийг уг зургаас уншиж болно. Бусад нь уншигдахааргүй бүдгэрчээ.

Монголчууд газар нутгийнхаа зургийг МЭ-ий 46 оноос үйлдсэнийг түүхч Фан Е “Хожуу Хан улсын түүх” номдоо “МЭ 46 дугаар онд Би гэгч түшмэлийг зарж, Хүнн үгийн газрын зургийг Нангиадын эзэн хаанд нууцаар явуулсан” гэж тэмдэглэсэн байдаг аж. Монголын агуу түүх, газрын зургийн мэдлэг, соёлыг харуулах гурав дахь бүтээл нь өдгөө Бээжинд дуудлагаар худалдах гэж буй “Монголын уул, усны зураг” юм. Өмнөх хоёр зургаас хамаагүй өргөн цар хүрээтэй, олон улсын чанартай энэ зургийг эх орондоо авчрахын хүслэн болж буй Э.Равдан багш “Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэргэдэх Монгол судлалын төв, Соёл, спорт, аялал жуулчлалын яам үүнд анхаараасай. Энэ бол хосгүй үнэт бүтээл” хэмээн зовниж сууна. Газар, усны нэр судалж, 13 томоохон бүтээл туурвисан энэ хүн “Мөлхөөд ч хамаагүй Бээжинд очиж, барааг нь ч болтугай харах юмсан” хэмээн ярьж байна. 30.12 метр урт, 0.59 метр өргөн “Монголын уул, усны зураг”-т Цагаан хэрэмний баруун төгсгөлөөс одоогийн Саудын Араб хүртэлх 211 газрыг дүрсэлж, Хятад, Узбекстан, Тажикстан, Афганис тан, Ливан, Турк, Тунис зэ рэг 10 гаруй улсын газар нутгийг багтаан, маш нарийн зурагласан байна. Газар усны нэрийг монгол, перс, араб, турк, грек, армян зэрэг есөн хэлээр тэмдэглэсэн агаад зургийн ар талд “Монголын уул, усны зураг” хэмээн хятадаар бичсэн байдаг аж. Чин гүрний үед ажиллаж байсан номын томоохон дэлгүүр болох “Шан Ютан” энэ зургийг ингэж нэрлэжээ.

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/7307818/f8d/trackback

gutal

2013.05.26 00:23:25
*.44.251.163

ter gazrin zuragaa  avah yumsan zasgin gazara.huue 76 gishuunee.....

evlel

2013.05.26 20:16:20
*.214.24.80

Mongolchuud bid haanaas uusej, hugjij yamar tuuhiig buteej irsen gedgiig ur huuhduuddee mash sain zaaj surgan, eh ornch uzeltei bolgoj humuujuuleh heregtei gej boddog, denduu huvia hicheesen bertegchinguud, tolgoi ni hoosorson erhemuud olshirchee!!!

Hun bur neg ergen harj dugnelt hiigeesei...

 

List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсанsort

Дэлхийн аяллын шилдэг маршрут: Монгол

  • 2013-04-16
  • Уншсан 11841

Тувагийн төлөөлөгчийн газар Улаанбаатарт нээгдэнэ

  • 2013-01-17
  • Уншсан 11829

Нэг дээврийн дор

  • 2010-07-28
  • Уншсан 11818

Бүх дэлхийн байгаль хамгаалах өдрийг Монголд тэмдэглэнэ

  • 2013-02-25
  • Уншсан 11817

"БААТАР" Батаарыг байртай болгоё, МАН-ынхан

  • 2013-03-28
  • Уншсан 11808

Төрийн түүхийн музейн 100 мянга дахь зочинд баяр хүргэлээ

  • 2013-01-17
  • Уншсан 11807

ДЭЛХИЙД ТАНИГДСАН МОНГОЛ ЭМЧ

  • 2013-03-15
  • Уншсан 11802

ФЭЙСБҮҮКЧ ТАМИРЧИД

  • 2013-03-26
  • Уншсан 11769

НЭР НЭГТЭЙ ГУРВАН ӨНЦӨГ

  • 2013-04-16
  • Уншсан 11730

Өмнөд туйлд мандсан Төрийн далбааг Ерөнхий сайдад гардууллаа

  • 2013-02-19
  • Уншсан 11720

БЭЭЖИНД ДУУДЛАГААР ХУДАЛДАХ, МОНГОЛЫН ГАЗРЫН ЗУРГИЙГ АВЧРАХ АРГА БАЙНА УУ [2]

  • 2013-05-24
  • Уншсан 11714

Анхны хурдны замыг евро стандартаар барина

  • 2013-03-11
  • Уншсан 11692

СОДОН НЭР ДЭВШИГЧ, СОДОН СОНГОЛТ [1]

  • 2013-05-07
  • Уншсан 11683

“Digital” хамтлагийн тоглолт хил дамнан үргэлжилнэ

  • 2013-02-04
  • Уншсан 11626

Аймгийн ТӨВҮҮДИЙГ ЖИШИГ ХОТ БОЛГОНО [1]

  • 2013-02-15
  • Уншсан 11624

Хүлэмжийн хийн ялгаруулалтыг бууруулахад Японтой хамтарна [2]

  • 2013-01-09
  • Уншсан 11615

БАРИЛДААН МЭДЭЭЖ, ТҮҮНИЙ ЯЛАЛТААР ӨНДӨРЛӨВ [1]

  • 2013-01-11
  • Уншсан 11591

Ц.Бавуудорж: Авьяас мэдрэмжээ монгол оюун санааны дархлааг сахин хамгаалахад зориулна

  • 2012-11-27
  • Уншсан 11589

"Монгол костюмс"-ынхан Варшавт шоу тоглолт хийнэ

  • 2012-12-04
  • Уншсан 11571

ОЙ ТОГТООЛТЫН ДЭЛХИЙН АВАРГАД ОРОЛЦОХ АНХНЫ МОНГОЛ ОХИН [2]

  • 2013-04-23
  • Уншсан 11522
배너신청
자생병원

배너신청