Бичлэгийн тоо 3,329

Ажил үйлс, уран бүтээлээрээ түмэндээ танигдаж чадсан гурван Хаянхярвааг “Нэр нэгтийн чих нэг” буландаа урилаа. Монголын гурван үеийн төлөөлөл болсон эдгээр эрхэм:

-Та мөрөөдлөө биелүүлж чадсан уу?

-Ямар зан төлөвтэй хүн бэ?

-Таны бусдад нөлөөлөх чадвар хэр гэж боддог вэ?

-Үзэл бодолдоо хэр үнэнч вэ. Үзэл бодлынхоо төлөө гар зөрүүлж байв уу?

-Та хэнийг өөрийн дуурайл болгодог вэ?

-Мөнгөний тухай бодлоосоо хуваалцана уу. Мөнгө гэж юу юм бэ?

-Өөрийгөө ямар амьтантай зүйрлэх вэ?

-Олны танил хүмүүсийг сайн, муу янз бүрээр хэлдэг. Зарим нь өөрсдөө ярианы сэдэв болох юм хийгээд, барилдахаасаа таахалзах нь гэгчээр маяг нь ихдээд байх шиг санагддаг. Энэ талаарх таны бодол?

-Таны талаарх элдэв хов жив, ташаа мэдээлэлд гэр бүлийнхэн тань байн га санаа зовдог байх. Тэр тохиолдолд тэднийг яаж тайтгаруулдаг бол?

-Монголчууд аливаад хэт туйлширдаг болж. Энэ нь юутай холбоотой вэ? гэсэн асуултад хэрхэн хариулсныг толилуулъя.

 

П.ХАЯНХЯРВАА: ӨӨРИЙГӨӨ ТУНХАГ ЛАДАГ ХҮН ҮНЭН ЧАНАРТАА ӨЧҮҮХЭН АМЬТАН БАЙДАГ

Буурлуудтай хууч хөөрөхөд түүхийн ном уншсан мэт болдог. Энэ утгаараа түмэнд хүндлэгдсэн хөгжмийн зохиолч П.Хаянхярваа гэдэг хүнийг Монголын урлаг, тэр дундаа Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулга, Үлгэр жишээ үлээвэл найрал хөгжмийн түүхийн лавлах, архив гэж болно. “Архив”-аас асууж, лавлах зүйл мундахгүй учраас урилга заллага тасрахгүй аж. Энэ өдөр ч ялгаагүй архивын материалтай “ноцолдоод” тун завгүй. Гавьяаны амралттай хэдий ч ажилтай хүн шиг гэрээсээ өглөө эрт гарч, үдшийн бүрийд ордог гэнэ. “Бичих сэдэвт чинь хачир болгоод нэг түүх хэлье. Амидайнууд андуурагдах тохиол дол бий. Монгол Улсын баатар Д.Хаянхярваатай нэгэн үед армид алба хааж байлаа, би. Баатарт маань олон газраас урилга ирнэ. Шуудангийнхан андуураад надад өгчихдөг байсан. Баатар амидай маань гадаадын Элчин сайдуудын хүлээн авалтад өөрийнхөө оронд намайг олон удаа явуулсан даа. Нэр нэгтийнхээ буянаар олон сайхан хүлээн авалтад орсон” хэмээв.

  • Биелээгүй нэг том мөрөөдөл бий. Балканы хойгийн байгалийн сүр жавхланг хачин сайхан гаргасан Болгарын хөгжмийн зохиолч П.Владигеровын “Вардар” симфони найраг (рапсоди)-ийг тоглуулж, удирдахыг хүсдэг байлаа.Партитураа олж аваад, бичлэг сонсоод нэлээд бэлтгэсэн ч тийм завшаан олдоогүй. Үүнийг эс тооцвол хөгжимчин болох мөрөөдөл минь биелсэн. Удирдаачаар ажиллахыг хүсдэг байсан минь ч биеллээ олсон. Би Цэргийн дуу бүжгийн чуулгын удирдаач мөртлөө дуурийн театрт балет удирдан тоглуулж байсан шүү дээ. 1999 онд Цагдаагийн “Сүлд” чуул гынхантай Хятадын зүүн хойд мужийн хэдэн хотод тоглосон юм. Тэр үед удирдлагууд нь хүлээн авч уул заад “Өвөөгийн удирдан тоглуулахыг хараад бид илүү хичээж ажиллах ёстойг мэдэрлээ. Сайн удирдаач байна” гэсэн шүү.
  • Би “Хурдал, бушуул” л гэдэг хүн дээ. Хүнийг шавдуулдаг шигээ өөрөө ч ажилд адгаж, яардаг зантай. Би модон гахай жилтэй. Тэгэхээр тэр амьтантай л адил юм болов уу. Хүмүүс гахайг балиар заваан гэдэг. Үгүй шүү, шаггүй цэвэрч амьтан. Гахай жилтнүүд нямбай, эхэлсэн ажлаа төгс хийж дуусгадаг, номонд дуртай гэхчилэн олон сайн талтай. Ээ дээ, энэ үнэн шүү. Нэг сонирхолтой түүх бий. Шастин эмчийн хүү, бага Шастин намайг эх барьж аваад Вова гэж нэр өгсөн гэдэг. Тэгсэн Хатанбаатар Маг сар жавын гарын бичээч байсан, партизан Гончиг гэж нагац ах маань ном, эрдэмтэй хүний нэр өгнө гээд сольчихож. Тэгээд Монголын анхны эсперанточ Н.Хаянхярваа гэдэг хүний нэрээр нэрлэсэн юм билээ. Энэ нь адууны тэнгэр гэсэн үг юм байна. Адуун хоолойт ч гэж болно. Бие минь жижиг, тагжигар ч гэсэн нэрэндээ зохицож явахыг их хичээдэг хүн дээ, би.
  • Би ямарваа юмыг их ойлгомжтой хэлж, заадаг шиг байгаа юм. Тэгэхээр бусдад мэргэжлийн талаас нөлөөлөхдөө гайгүй гэж дүгнэнэ дээ.
  • Үзэл бодолдоо сүрхий үнэнч. Гэхдээ өөрийн бодлыг хүнд тулгахаас зайлсхийж, аль болох зохицож амьдрахыг хүсдэг.
  • Бямбын Ринчен, Жамцын Бадраа гуайг би хүндэлж, дээдэлдэг. Ер нь номтой, эрдэмтэй, уншдаг хүмүүсээс үлгэр авахыг хичээдэг. Ном уншдаггүй “хуурай” хүнд дургүй.
  • Арилжаа наймаа хийж мөнгө олох тал дээр би амжилт гаргаагүй юм байна. Мөнгө зохидог, зохидоггүй, ирдэг, ирдэггүй хүн гэж байдаг юм билээ. Надад бол ёстой зохихгүйдэг ээ. Гарын салаагаар урсчихдаг золиг. Өдий наслахдаа мөнгөний хүчийг мэдрээгүй л явна. Өмнөх нийгэмд бүтээлээ үнэлүүлээд багагүй л мөнгө олдог байсан. Ном, пянз аваад, сайхан хооллоод л “эд бад” хийчихнэ. Бас жигтэйхэн дуртай болохоор гоё чихэрт мөнгө үрнэ ээ. Хадгална, хямгадна гэж мэддэггүй байж.
  • Даруу байж л бусдад хүнд лэгдэнэ. Сагсуу онгироо зан хүнийг доошлуулдаг жамтай. Ер нь цээжээ дэлдэн таахалзаж, өөрийгөө тунхагладаг хүн үнэн чанартаа өчүүхэн амьтан байдаг юм даа.
  • Тэтгэвэрт гарсны минь дараахан “Улаан од” сонинд миний тухай их эвгүй зүйл бичсэн байсныг хэдэн жилийн дараа олж, уншсан юм. Надтай уул заагүй хэрнээ араар минь янз бүрээр бичнэ гэдэг их л хуумгай явдал. Ядаж уулзаад санал бодлыг минь асуух ёстой байсан юм. Тэгж муухайгаар хэлүүлэх эвгүй л юм билээ. Буруугүй байсан ч муу үг модон улаатай гэдэг болохоор гэр бүлийнхэнд сайхан санагдахгүй нь лав. Ингэж хэлээд тэрбээр гэр бүлийнхээ тухай танилцуулав. П.Хаянхярваа гуай 37 жил ханилсан ханиа хоолны хордлогоор алдсан юм билээ. Хэдэн ач, зээтэй вэ” гэхэд “Уг нь төрсөн ганц хүү, ганц ачтай. Гэхдээ сүүлийн үед их өнөр өтгөн болсон. Ханиа алдаад, хэдэн жил ганцаараа амьдарч байгаад найм, есөн жилийн өмнө цайны хүнтэй болсон юм. Тэр маань их өнөр өтгөн” гэсэн.
  • Энэ муухай зан өмнөх нийгмээс үлдсэн юм шүү. “Америк бол авах юм байхгүй муу, муухай, дарангуйлагч. Зөвлөлт бол дээдийн дээд, хамгийн сайн нь” гэж нэмэх, хасах хоёр туйл дээр аваачиж, сурталчлан ухуулдаг аргаар биднийг хүмүүжүүлсэн. Бидний ухамсраас тэр хүмүүжил, хандлага одоо хэр нь салахгүй л байна. Хүний амаар хөдөлдөг ийм ухаан муутай хандлагыг халах ухуулга, хүмүүжлийн ажил хийгээсэй гэж боддог.

 

Д.ХАЯНХЯРВАА: МАНАЙ ГЭР БҮЛИЙНХЭН ХОВ ЖИВИЙГ ТООДОГГҮЙ

УИХ-ын гишүүнээр хоёр дахиа сонгогдсон, Сангийн сайдын алба хашиж байсан гэдгээр л жишээ татахад энэ хүний итгэл даах чадварыг гэрчлэх биз. Мөн найз нөхөд нь ч түүнийг үнэнч, сайн анд гэдэг юм билээ. “Нэр нэгтийн чих нэг” булангийн маань өнөөдрийн нэг зочин Д.Хаянхярваа тун энгийн, наргианч зантай аж. Нэрнийхээ утгыг тайлбарлана уу гэхэд тэрбээр “Дамдин, Дамдинянсан, Хаянхярваа гэж морины бурхад байдаг юм гэсэн. Тэгэхээр уяачид мөргөж байхад буруудахгүй л болов уу. Гэхдээ өргөл барьц ахиутай л ирвэл хүлээж авна шүү гэж би найз нартайгаа маазардаг юм” гэж хариулсан. Учир мэдэх нутгийн хөгшчүүл түүнийг “Манай Хаянхярваа хүний, өөрийн гэлгүй тусалж, дэмждэг, үгүй гэж хэлж чаддаггүй “дутагдалтай” хүн гэж ярьсан.

  • Ажил үйлсийн хувьд мөрөөдлөө биелүүлж чадсан. Харин хувийн амьдралд нэг зүйл бодоод л явдаг болсон, биелүүлнэ дээ. “Санаж явбал бүтдэг. Сажилж явбал хүрдэг” гэдэг дээ.
  • За даа, би их түргэн зантай, адгуу талдаа шүү. Найз нар маань намайг алиа, марзан гэдэг юм.
  • Бусдад нөлөөлөх тал дээр “Давгүй” гэж өөрийг өө магтана шүү. Энэ миний л бодол. Бусад хүн юу гэж үнэлдгийг мэдэхгүй.
  • Хүнтэй гар зөрүүлж бараг үзээгүй дээ. Зодолдохоос наахнуур бол юм юм л болж байсан. Үзэл бодолдоо үнэнч байхыг л хичээдэг .
  • Хүүхэд байхад нутгийн сайхан хөгшчүүд байлаа. Тэднээс үлдсэн ганц Дорж гэж хөгшин маань өнгөрсөн жил ертөнцийн мөнх бусыг үзүүлсэн. Би тэднээрээ үргэлж бахархдаг. Нутагтаа очиход минь голын цаанаас мориороо бөг бөг шогшуулж ирээд сайхан яриа хөөрөө өрнүүлдэг байж билээ. Завханы Их-Уул сумын, математикийн Жамсранжав багш маань миний амьдралын зургийг зурсан гэж бодож, ихэд дээдэлж явдаг. Энэ мэтээр олон хүнийг хүндэлж, хайрладаг.
  • Юу ч гэмээр юм бэ дээ. Мөнгөнд дургүй хүн байхгүй нь ойлгомжтой. Хүн бүхэн дурлаад байхыг бодоход хэрэггүй зүйл лав биш, тийм үү? Ухаантай хүнд ахиухан олдож, ухамсар дорой нэгэнд хязгаарлагдмал байгаасай л гэж боддог.
  • Юу гэж өөрийгөө амьтантай зүйрлэж байх вэ дээ. Би амьтнаас ялгаатай оюун ухаантай хүн шүү дээ. Хүмүүс янз бүрийн амьтантай зүйрлээд биччихсэн байдаг юм. Сэтгүүлч та нар зөндөө уншсан байлгүй.
  • Олны танил байх хэцүү. Гэхдээ би өөрийнхөөрөө байхыг хүсдэг. Энэ миний зарчим. Эцэг эх, байгалиас заяасан зан төрхөө өөрчлөх гээд элдэв маяг гаргах хэнд ч хэрэггүй. Энэ хорвоод ирэхэд ээж, аавын минь хайрласан нэрээрээ л буцна шүү дээ.
  • Манай гэр бүлийнхэн хов живийг тоодоггүй. Ханийнхаа, аавынхаа ноён нурууг тэд мэднэ шүү дээ. Харин хөдөө байдаг аав, ээжийн минь санаа нэлээд зовдог шиг байгаа юм. Эвий, тэр муу хоёр хөгшнөө өрөвддөг л юм.
  • Талцаж, туйлшрахад улстөрчид мөн ч их үүрэг гүйцэтгэж байгаа даа.

 

А.ХАЯНХЯРВАА: АЖИЛ ХИЙЖ, ХӨДӨЛМӨРЛӨЖ БАЙГАА ХҮНИЙГ МӨНГӨ ДАГАДАГ

“Охинд минь цэцэг иржээ. Асуудал ч ундрах нь дээ. Хаянаад нэг бодол бий. Хэн гэдгийг нь ерөнхийдөө гадарлаж байна”, “Охин минь сургуулийнхаа урлагийн үзлэгийн дууны төрөлд түрүүлжээ. Би их баяртай байна”. “Номин талст” хамтлагийн дуучин А.Хаянхярваа “Твиттер”-ээр ингэж жиргэсэн. Цаг наргүй их ажлын хажуугаар гэр бүлдээ зав гаргаж, өсвөр насны охиндоо анхаарал хандуулж чадна гэдэг сайн аавын шинж. Тэр бас ханьдаа халамжтай, романтик залуу гэсэн. Түүнтэй уулзаад “Нэлээд няхуур, чамбай хүн юм” гэж бодлоо. Элдэв маяггүй, илэн далангүй ярих тэрбээр Монголын чөлөөт бөхийн холбооны дэд ерөнхийлөгч. Дуучин Хаянаа шаггүй зурагчин, бас сагс дажгүй тоглочихдог гэж байгаа.

 

  • Хүний хүсэл, мөрөөдөл хязгааргүй шүү дээ. Тэгэхээр мөрөөдлөө биелүүлсэн гэхээр өрөөсгөл байх. Одоо ийм юм мөрөөдөж байна гээд хэлчихээр зарим хүнд дэндүү жул, өөр нэгэнд нь хэтэрхий том санагдах нь мэдээж. Хүн бүрт өөрийн мөрөөдөл бий. Түүнийхээ төлөө зүтгэж явна даа.
  • Би ажил эхлүүлчихвэл их адгуу. Цаг хугацаанд нь хурдан шийдэхийг хичээдэг. Энэ нь төрөлхийн зан шиг байгаа юм. Багаасаа л хөдөлгөөнтэй, зүгээр сууж чаддаггүй хүүхэд байсан.
  • Ер нь монголчууд нүүрийн буянтай, аливааг удирдах чадвар сайтай хүмүүс. Би арслангийн ордынх. Энэ ордынхон удирдах, тэргүүлэгч байх чадвартай гэдэг. Гэхдээ арслан шиг, хаан шиг байна гэсэн үг биш. Би тийм байхыг хүсдэггүй.
  • Үзэл бодолдоо үнэнч гээд муйхарлаад байж болохгүй л дээ. Юм болгон хоёр талтай байдгийг бодох хэрэгтэй. Тиймээс энэ асуудлаас болж хүнтэй гар зөрүүлж байгаагүй. Ер нь үзэл бодол гэдэг том ухагдахуун байх.
  • Хэн нэгнийг дуурайж, шүтэх биш, өөрөөрөө л байх хэрэгтэй юм болов уу. Харин хүндэлдэг хүн гэвэл олон шүү.
  • “Мөнгө бол асуудал биш. Асуудлын гол нь мөнгө биш” гэдэг үг бий. Тэгэхээр мөнгө гэдэг хүмүүсийн солилцоог л боловсронгуй болгосон хэрэглээний зүйл юм биш үү. Ажил хийж, хөдөлмөрлөж байгаа хүнийг мөнгө дагадаг гэж боддог. Түүнээс биш мянга хүсээд олддог юм биш.
  • Хөгжмийн зохиолч Хаянхярваа гуайг мэдэхгүй хүн байхгүй биз. Мундаг хүн шүү дээ. Нөгөө амидайгаа тодорхой хэмжээнд мэднэ ээ. Гэхдээ хоёулантай нь уулзаж байгаагүй. Үүнээс гадна Хаянхярваа нэртэй хүмүүсийн клуб байдаг гэсэн. Гишүүн болох санал тавьсан ч одоогоор уулзаж, нэгдэж амжаагүй л явна.
  • Өөрийгөө амьтантай зүйрлэж бодож байгаагүй юм байна. Гэхдээ таны хэлсэн жишээнээс ургуулаад, төрсөн он, ордоороо төсөөлөөд бодоход бич, арслан хоёрын дундаас айхтар хөдөлгөөнтэй нэг амьтан бүтэх байх даа. Бас болоогүй, ноён нуруугаа бариад явчихна аа.
  • Миний хувьд гэж асууж байгаа бол залуудаа оддын өвчин гэдгийг дайраад гарсан. 1997 онд хамтлагаа байгуулж, анхны тоглолтоо хийж, клип хийлгэж, “Пентатоник” наадмын шагнал авчихаад онгирч хөөрч байсан шүү. Нас ч бага байж. Жаахан эвдэрсээн. Гэхдээ хүрээнээсээ хальж эвдрээгүй. Ингэж болохгүй юм байна гэдгийг ойлгож, хурдан ухаарсан. Гэхдээ одоо хэр нь засраагүй, засрахыг ч хүсдэггүй хүн байдаг. Тэр байдлаараа өөрийгөө хүлээн зөвшөөрүүлчихсэн. Хүмүүс ийм л юм чинь гэж боддог. Тийм байж чадна гэдэг мундаг л даа.
  • Манай эхнэр багадаа дуулдаг байснаас гадна “Муухай” Пүрэвээ гуай, гавьяат жүжигчин Уранчимэг гэхчилэн урлагтай холбогдсон гэр бүлд өссөн болохоор намайг сайн ойлгодог. Тиймээс элдэв яриа, мэдээлэлд эмзэглээд байдаггүй. Гэхдээ би янз бүрийн ярианд орох нь харьцангуй гайгүй юм даа.
  • Тухайн хүний мэдлэг, мэдээлэл дутуу байгаатай холбоотой шүү дээ. Үүнээс гадна өөрсдөө мэд дэг хэрнээ уншиж, судлахгүй байгаа хүмүүсийн мэдээлэл хомс байдлыг ашигладаг хүмүүсийн тоглолт байх шиг. Тэрэнд нь хүмүүс бүдрээд, туйлширч байна гэж боддог. “Энэ халбага л жигтэйхэн сайн, энүүгээр л хоол идвэл урт насалж, удаан жаргадаг гэнэ” гэсэн арилжааны агуулгатай сурталчилгаанд юм мэддэг хүн автахгүй биз дээ.
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/7209674/4f0/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсанsort

Дэлхийн аяллын шилдэг маршрут: Монгол

  • 2013-04-16
  • Уншсан 11841

Тувагийн төлөөлөгчийн газар Улаанбаатарт нээгдэнэ

  • 2013-01-17
  • Уншсан 11829

Нэг дээврийн дор

  • 2010-07-28
  • Уншсан 11818

Бүх дэлхийн байгаль хамгаалах өдрийг Монголд тэмдэглэнэ

  • 2013-02-25
  • Уншсан 11817

"БААТАР" Батаарыг байртай болгоё, МАН-ынхан

  • 2013-03-28
  • Уншсан 11808

Төрийн түүхийн музейн 100 мянга дахь зочинд баяр хүргэлээ

  • 2013-01-17
  • Уншсан 11807

ДЭЛХИЙД ТАНИГДСАН МОНГОЛ ЭМЧ

  • 2013-03-15
  • Уншсан 11802

ФЭЙСБҮҮКЧ ТАМИРЧИД

  • 2013-03-26
  • Уншсан 11769

НЭР НЭГТЭЙ ГУРВАН ӨНЦӨГ

  • 2013-04-16
  • Уншсан 11730

Өмнөд туйлд мандсан Төрийн далбааг Ерөнхий сайдад гардууллаа

  • 2013-02-19
  • Уншсан 11720

БЭЭЖИНД ДУУДЛАГААР ХУДАЛДАХ, МОНГОЛЫН ГАЗРЫН ЗУРГИЙГ АВЧРАХ АРГА БАЙНА УУ [2]

  • 2013-05-24
  • Уншсан 11714

Анхны хурдны замыг евро стандартаар барина

  • 2013-03-11
  • Уншсан 11692

СОДОН НЭР ДЭВШИГЧ, СОДОН СОНГОЛТ [1]

  • 2013-05-07
  • Уншсан 11683

“Digital” хамтлагийн тоглолт хил дамнан үргэлжилнэ

  • 2013-02-04
  • Уншсан 11626

Аймгийн ТӨВҮҮДИЙГ ЖИШИГ ХОТ БОЛГОНО [1]

  • 2013-02-15
  • Уншсан 11624

Хүлэмжийн хийн ялгаруулалтыг бууруулахад Японтой хамтарна [2]

  • 2013-01-09
  • Уншсан 11615

БАРИЛДААН МЭДЭЭЖ, ТҮҮНИЙ ЯЛАЛТААР ӨНДӨРЛӨВ [1]

  • 2013-01-11
  • Уншсан 11591

Ц.Бавуудорж: Авьяас мэдрэмжээ монгол оюун санааны дархлааг сахин хамгаалахад зориулна

  • 2012-11-27
  • Уншсан 11589

"Монгол костюмс"-ынхан Варшавт шоу тоглолт хийнэ

  • 2012-12-04
  • Уншсан 11571

ОЙ ТОГТООЛТЫН ДЭЛХИЙН АВАРГАД ОРОЛЦОХ АНХНЫ МОНГОЛ ОХИН [2]

  • 2013-04-23
  • Уншсан 11522
배너신청
자생병원

배너신청