Бичлэгийн тоо 3,329
Б.Ельцин ОХУ-ын Ерөнхийл өгч В.Путинийг анх гараас нь хөтлөн их улс төрд оруулж ирэхэд хэн ч түүнийг бөх гэж гооч лоогүй. Супер тагнуулч гэдгээр нь хүлээн зөвшөөрч, хүндэтгэн уг таж байлаа. Харин манайд Б.Бат-Эрдэнийг МАН Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэх шийдвэр гаргасан нь бөхчүүдээ дээдэлдэг монгол түмний сэтгэхүйд том хувьсал болох шинжтэй. Бүдүүн баараг эрчүүдийг бөхчүүдтэй адилтган, гүндүүгүй монгол эр хүний бэлгэдэл болгодог асан цаг саяхан. Харин өнөөдөр ард түмэн тэдэнд итгэл хүлээлгэн, тө рийн бодлогоо тодорхойлуулж эхэл сэн нь Монголын төрд жинхэнэ монгол бодлого, монгол эрчүүдийн ухааны орон зай үгүйлэгдэж байсныг харуулна. Аварга гэх алдраараа төрийн түшээ болсон ч одоо хүртэл овоглогдсоор буй дархан аваргыг улс төрд анх орж ирэхэд нь тараа удахгүй таниулна хэ мээн өөлөх хүн байсан. Харин тэр одоо парламентад гур вантаа сонгогд сон, улс төрд хү- лээн зөвшөөрөгд сөн улстөрч болс ныг МАН-ын сон голт баталлаа. Сонирхолтой, содон сонголтоор энэ хүн Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч хэмээн бүртгэгдэх гэж байна. Намынхаа даргаас хэдхэн хүний саналаар илүүрхэн гарч ирсэн түү нийг содон нэр дэвшигч хэмээн онцолж болно. Яагаад гэвэл тэр МАНын лидер байгаагүй.

УИХ-д бүхэл бүтэн нэгэн үеийг төлөөлөн сонгогдох доо Л.Гүндалай, Ц.Нямдорж, У.Хүрэлсүх нар шиг онцгойрч, товойсон улс төр хийж байгаагүй. Оюутолгойн гэрээг өөрчлөх гэж нам дотроо хүртэл ад үзэгдэн, хөөгдөх туугдах дээрээ хүрч байсан улс төрийг нь эс тооцвол тэр жирийн л гишүүн. Харин МАН гэх “том” намын лидерүүд хүлээн зөвшөөрч Ерөнхийл өгчид нэр дэвшүү лэхээр болсон нь ард түмэн дундах хувийн нэр хүндтэй нь шууд холбоотой. МАН одоо өмнөх шигээ тэнгэрийн нам байхаа больсон. Тиймдээ ч ард түмэнтэйгээ хамт гэдгээ зарлан тунхаглаад анхныхаа хаврыг угтаж буй. Тэдэнд өнөөдөр эрх баригч намын бардамнал, даргын ноёрхол байхгүй. Энэ нь ч сая болж өндөрлөсөн Бага хурлын шийдвэрээс тодорхой харагдлаа. Намын дарга Ө.Энхтүвшинд биш, ард түмэнд таалагдсан Б.Бат-Эрдэнэд итгэл хүлээлгэсэн нь үүний баталгаа. Ийм сонголтыг хийснээр “МАН-ынхан лидергүй болтлоо доройтлоо”, “МАНын дарга нам дотроо үнэлэгдсэнгүй” гэх зэрэг шүүмжлэлүүд цуварч буй. Гэвч энэ нь харин эсрэгээрээ МАН даргын биш, ард түмний нам болсныг харуулж, намын дарга нь амбийцгүй, эрүүл улстөрч гэдгээ баталсан шинэчлэлийн эхлэл хэмээн өөр өнцгөөс харж болохоор байна. Харин энэ том итгэлийг Б.Бат-Эрдэнэ дааж чадах болов уу? Хувь хүнийхээ ёс суртахуун, итгэл үнэмшлээр бол Б.Бат-Эрдэнэ гол өрсөлдөгч болох Ц.Элбэгдоржоос илүү. Тамирчин хүний тууштай, зүтгэлтэй, бас ард түмний итгэл, хүндэтгэлийг даах чанар нь түүний хөлс хүчээ асгаруулан байж олж авсан дархан аваргын титэмтэй хамт яс маханд нь шингэсэн. Тиймдээ ч тэр есөн жил парламентад сонгогдохдоо ард түмний итгэл, хүндэтгэлийг алдаагүй, элдэв хэл аманд орж байгаагүй.

Үндсэн хуульд “Монгол Улсын Ерөнхийлөгч ард түмний эв нэгдлийн бэлгэдэл байна” гэсэн заалт бий. Энэ үгийг жирийн иргэд МАН-ын нэр дэвшигч Б.Бат-Эрдэнэд илүүтэй хамаатуулж, хүлээн авч байгааг анзаарахгүй өнгөрч боломгүй. Түүний нэр хүндэд сэв суулгах баримт ховор, нэг үгээр хэлбэл нэр цэвэр улстөрч. Боловсролын хувьд Харвард төгсөөгүй, гадаадын их дээд сургуулийн дипломгүй. Гэхдээ улстөрчийн зангараг, төрийн хүний ноён нуруу, монголчуудад хүлээн зөвш өөрөгдөх нэр хүндээрээ хувь илүү “үндэсний бүтээгдэхүүн”. Хэнтийн аймгийн Өмнөдэлгэрээр цоллуулсаар ирсэн ч Б.Бат-Эрдэнийг Монгол даяар танина, мэднэ. Ялангуяа Монголын нийт сонгогчийн 60 хувь нь амьдран суудаг хөдөө орон нутгийнхны хувьд хамгийн ойр, дотно хүн гэдэг нь хоосон магтаал биш билээ. Б.Бат-Эрдэнэ бол Ерөнхийлөгчийн энэ сонгуулийн содон нэр дэвшигч, содон сонголт яах аргагүй мөн. Тиймдээ ч одоогийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хувьд Б.Бат-Эрдэнэ бол МҮАН-аас нэр дэвших М.Энхсайханаас илүү хүчтэй өрсөлдөгч юм.

Ц.Элбэгдорж өмнөх сонгуулиар нийслэлийн сонгогчдын хэдхэн хувийн саналын илүүгээр өрсөлдөгч Н.Энхбаярыг ялж байсан. Харин энэ удаад хөдөө орон нутгийн дийлэнх нь Б.Бат-Эрдэнийг дэмжих магадлал өндөр гэсэн урьдчилсан тандалт бий. Ялангуяа нутаг орон нь уул уурхайн үйл ажиллагаанд “эзлэгдсэн” аймаг сумынхан түүнийг хэл ам хэрүүл маргаантай ч хэрэгжүүлж эхэлсэн “Урт нэртэй” хуулийг санаачилсных нь төлөө сонгоно гэсэн яриа үүнийг батлах биз ээ. Ашигт малтмалын лиценз гэх алга дарам цаасаар ханаа шийрлэх газаргүй, малаа бэлчээх нутаггүй болсон малчдын хувьд алтнаас илүү алга дарам газраа хамгаалж, малчдын эрх ашгийг хамгаалан үг хэлдэг, үзэл бодлоо мөнгөөр худалддаггүй, урваж шарвадаггүй хүнийг ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч хэмээн ойлгон, хүлээн авдаг болсон нь энэ. Одоогийн Ерөнхийлөгчийн хувьд хэлснээ хийх, амласнаа ажил болгож чадах эсэхээ үндсэндээ харуулчихсан. Нийгэмд шударга ёс тогтоох, шүүх, хуулийн шинэчлэл гээд олон том өөрчлөлтийг эхлүүлсэн. Үр дүнг нь дүгнэхэд урт хугацааны тууштай үйл ажиллагаа шаардлагатай. Тиймдээ ч Ц.Элбэгдоржийн бүрэн эрхийн үр дүнг дүгнэхэд дөрвөн жил гэдэг хангалттай хугацаа биш. Ер нь Ерөнхийлөгчөөр ямар ч мундаг, эрч хүчтэй хүн сонгогдсон эхний дөрвөн жилд ажлын үр дүн нь гарахад хэцүү. Харин хоёр дахь бүрэн эрхийн хугацаанд үр дүнгээ үзэх боломж олддог. Харамсалтай нь манай хуулиар Ерөнхийлөгчид хоёр удаа л нэр дэвших, сонгогдох эрхтэй. Үүний дагуу өмнөх Ерөнхийл өгчийн сонгуулиудаар монголчууд Н.Энхбаяраас бусдад нь хоёр дахь боломжийг олгосон байдаг. Харин Ц.Элбэгдоржид энэ удаа яаж хандах нь нэр дэвшиж буй АН-ын эрх барьсан өнгөрсөн нэг жилийн хугацаан дахь бодлого, шийдвэрээс шууд хамаарна. Өмнө нь ч ийм харьцуулалтаар ард түмэн сонголтоо хийж, УИХ-ын сонгуулийн алдаа, оноог тэнцвэржүүлж ирсэн.

Одоогийн манай улс төрд 1997 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн үеийн “Ардчилсан холбоо” эвсэл дангаараа эрх барьж байсан үеийн нөхцөл байдал бүрдчихээд байгаа. Тэр үед ард түмэн парламент, Засгийн газрыг “Ардчилсан холбоо” эвслийнхэнд өгч, Ерөнхийлөгчөө сөрөг хүчнээс сонгон тэнцвэржүүлэхийг оролдсон. Энэ байдал тав дахь удаагийн Ерөнхийлөгчийн сонгуулиар давтагдахыг үгүйсгэх аргагүй юм. Улс төрийн нөхцөл байдал, нийгэмд үүссэн хандлага ч ийм сонголт хийх магадлалыг дэвшүүлж байна. Тиймээс 2013 оны Ерөнхийлөгчийн сонгууль өмнөх шигээ МАН, АН-ын хооронд болох нь нэгэнт тодорхой. Харин бусад буюу парламентад суудалтай МҮАН, МАХН, ИЗННынхны хувьд хэнийг ч өрсөлдүүлсэн дээрх хоёр намын нэр дэвшигч шиг аль аль талаараа жингийн тухайг дэнжигнүүлж чадахгүй л болов уу.

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/7262414/a5f/trackback

gutal

2013.05.14 00:19:16
*.44.251.163

avargadaa itgedeg ch buhiin ertunts bas tsever bishee, gevch horvoo deer tsever tsemtsger baidaggui yuma.erunhiilegch bolj ard tumenee .............................................................................................................................................

List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсанsort
3149 Дэлхийн аяллын шилдэг маршрут: Монгол 2013-04-16 11841
3148 Тувагийн төлөөлөгчийн газар Улаанбаатарт нээгдэнэ 2013-01-17 11829
3147 Нэг дээврийн дор 2010-07-28 11818
3146 Бүх дэлхийн байгаль хамгаалах өдрийг Монголд тэмдэглэнэ 2013-02-25 11817
3145 "БААТАР" Батаарыг байртай болгоё, МАН-ынхан 2013-03-28 11808
3144 Төрийн түүхийн музейн 100 мянга дахь зочинд баяр хүргэлээ 2013-01-17 11807
3143 ДЭЛХИЙД ТАНИГДСАН МОНГОЛ ЭМЧ 2013-03-15 11802
3142 ФЭЙСБҮҮКЧ ТАМИРЧИД 2013-03-26 11769
3141 НЭР НЭГТЭЙ ГУРВАН ӨНЦӨГ 2013-04-16 11730
3140 Өмнөд туйлд мандсан Төрийн далбааг Ерөнхий сайдад гардууллаа 2013-02-19 11720
3139 БЭЭЖИНД ДУУДЛАГААР ХУДАЛДАХ, МОНГОЛЫН ГАЗРЫН ЗУРГИЙГ АВЧРАХ АРГА БАЙНА УУ [2] 2013-05-24 11714
3138 Анхны хурдны замыг евро стандартаар барина 2013-03-11 11692
» СОДОН НЭР ДЭВШИГЧ, СОДОН СОНГОЛТ [1] 2013-05-07 11683
3136 “Digital” хамтлагийн тоглолт хил дамнан үргэлжилнэ 2013-02-04 11626
3135 Аймгийн ТӨВҮҮДИЙГ ЖИШИГ ХОТ БОЛГОНО [1] 2013-02-15 11624
3134 Хүлэмжийн хийн ялгаруулалтыг бууруулахад Японтой хамтарна [2] 2013-01-09 11615
3133 БАРИЛДААН МЭДЭЭЖ, ТҮҮНИЙ ЯЛАЛТААР ӨНДӨРЛӨВ [1] 2013-01-11 11591
3132 Ц.Бавуудорж: Авьяас мэдрэмжээ монгол оюун санааны дархлааг сахин хамгаалахад зориулна 2012-11-27 11589
3131 "Монгол костюмс"-ынхан Варшавт шоу тоглолт хийнэ 2012-12-04 11571
3130 ОЙ ТОГТООЛТЫН ДЭЛХИЙН АВАРГАД ОРОЛЦОХ АНХНЫ МОНГОЛ ОХИН [2] 2013-04-23 11522
배너신청
자생병원

배너신청